x

Б.Ганзориг: Шүхэр надад эрх чөлөөг өгдөг

Тэнгэрийн уудамд дүүлэн нисч, агаарт удаан гэгч тогтохын жаргалыг шүхрээр нисч үзсэн хүн л мэдэрнэ. Төсөөлөмгүй энэ мэдрэмжийг мэргэжлийн шүхэрчин “Тэнгэрт л жинхэнэ эрх чөлөө байдаг” хэмээн тодорхойлов.

Шүхрийн спортыг гал, ус гамшиг ослын үед аварч хамгаалахад ашиглахаас гадна хүмүүсийн нисэх мөрөөдлийг биелүүлж, спорт гэдэг утгаар нь улам хөгжүүлэхийг зорих болжээ. Шүхэрчид сонирхлынхоо дагуу нэгдэж баг, клубээрээ амралтын өдөр уулын буулт хийдэг байна. Бид Яармагийн Арцатын аманд тэдэнтэй нэгдлээ.

АВРАХ АЖИЛЛАГААНД ОНГОЦНООС 800 УДАА ШҮХРЭЭР БУУЖЭЭ

Бямба гаригийн өглөө нисэх төхөөрөмжийн нисгэгч, шүхэрчин Б.Ганзориг хэсэг нөхдийн хамт уулын шүхрээр бууж байв. Тэрээр ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбар, нисэх төхөөрөмжийн бүлгийн шүхэрчин аврагчаар ажилладаг ч ажлын зав, амралтаараа хоббиндоо хөтлөгдөн уул дамжин яваа нь энэ. Б.Ганзориг шүхрээр буугаад 24 жил болж байна. Тиймээс мэргэжлээ хобби болгож шүхрийн спортоор хичээллэх сонирхолтой залууст зааж сургахаас гадна хүмүүсийн нисэх мөрөөдлийг биелүүлдэг гэнэ.

Тэрээр анх 20 настайдаа Хэнтий аймгийн Байгалийн гамшигтай тэмцэх салбар гэж байхад шүхэрчин гал сөнөөгчөөр ажилд орж байсан тухайгаа “Би тавдугаар ангиасаа буудлагын спортоор хичээллэсэн. Тухайн үед орон нутагт шүхэрчид буулгаж, ой хээрийн түймэр унтраадаг алба байлаа. Тэдэнтэй хамт дадлага хийж шүхрээр буухыг нь харсаар байгаад л шүхрийн спортод дурласан.

Өдийг хүртэл энэ спортод улам их татагдахдаа өөрийгөө шүхэрчин заяатай л гэж боддог” гэв. Харин орон нутагт шүхрийн анги хаагдахад сонирхол, хүсэл мөрөөдлөө дагаж 2007 онд Аврах тусгай ангид шилжиж ирснээр хойш өнөөг хүртэл шүхэрчин аврагчаар ажиллаж буй юм. Энэ хугацаанд гал түймрийн дуудлаганд явалгүй өнжсөн жил бараг үгүй. Ер нь л улсын хэмжээний томоохон түймэрт бүгдэд нь явсны дотор 1996 онд 50 гаруй хоног, 2002 онд 70-аад хоног Завхан аймгийн түймэрт үүрэг гүйцэтгэжээ.

Шүхрийн спортыг аврах ажиллагаанд ашиглахад үр дүнтэй. Түймрийг богино хугацаанд дарах, машин хүрэхгүй газарт шүхрээр бууна. Дэгдэлт бага үед нь түймрийг дарж хугацаа хэмнэх, тэр хэрээрээ зардал бага гарна. Онцгой байдлын албанд орсноос хойш үйлдвэр, гал түймэр зэргээр онгоцны шүхрээр 800-4000 метрийн өндрөөс 800 гаруй удаа буужээ. Мөн моторт шүхрээр нисдэг хүн Монголд 2-3-хан байдгийн нэг нь ахлах, ахлагч Б.Ганзориг юм.   

Тэрээр “Онцгой байдлын алба сургуулиа төгч ирсэн шинэхэн ахлагчийг сонирхлынх нь дагуу бэлтгэдэг. Эрсдэлгүй спорт гэж байхгүй. Айдсаа давж чадах нь л чухал. Цаг агаарын нөхцөл байдлаа үнэлэхээс эхлээд бэлтгэл сургуулилт сайтай байх хэрэгтэй. Харин хөл гараа чангалаагүй. Бэлтгэл муутай хүн газардахдаа гэмтэх эрсдэлтэй. Уулын шүхрээр буухад салхи, цаг агаарыг мэдрэх ёстой.

Хөндлөн болон ширүүн, ороосон салхитай үед эрсдэлтэй. Эгц өөдөөс чиглэлтэй жигд салхинд нисэх илүү тохиромжтой. Шүхрээр буух үед жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг. Эрх чөлөө тэнгэрт л байдаг” гэв. Харин хүүхдийг 15 настайгаас нь шүхрийн спортоор хичээллүүлэхэд тохиромжтой байдаг гэнэ.

ШҮХЭРЧИД АМРАЛТЫН ӨДӨР ЗОРЧИГЧТОЙ НИСЛЭГ ХИЙДЭГ

Онгоцны шүхэр зардал өндөр. Тиймээс Монголд шүхрийн спортыг хөгжүүлж, залуучуудын сонирхлын татахын тулд уулын шүхэр тохиромжтой. Машинаар, эсвэл алхаж очоод уулнаас шүхрээр бууж болно. Б.Ганзориг тандем буюу зорчигчтой нислэг хийдэг шүхрээр гурван жил бууж байгаа талаараа “Нисэхийг мөрөөддөггүй хүн гэж байхгүй. Бүгд л их бага хэмжээгээр тэнгэрт дүүлж үзэхийг хүсдэг.

Тиймээс хүмүүсийн нисэх мөрөөдлийг биелүүлэхээс гадна шүхрийн спортыг залуучуудад таниулж, хөгжүүлэхийг зорьж байна. Уулын шүхрийн холбоо, клубын залуус сонирхлоо хөгжүүлэхээс гадна зорчигчтой нислэг хийдэг. Шүхрээр буух үед хөл, гар гэмтэлтэй. Жирэмсэн хүмүүсийг хүлээж авдаггүй. Шүхрийн даац 240 кг байдаг учраас 120 кг-аас доош жинтэй, хэдэн алхам гүйдэг хүн байхад л нисч болдог” гэлээ.

Уулын шүхэр аль болох өндрөөс буух тусам агаарт удаан тогтоно. Хамгийн багадаа таван минут, цаг агаарын таатай нөхцөл бүрдвэл цаг гаруй агаарт тогтох боломжтой юм байна. Харин бидний хувьд Яармагийн урд уулнаас 200-300 метрийн өндөрт таван минутын нислэг хийв. Уулын шүхрийн зорчигчтой буулт хоёр суудалтай. Зорчигч нүүрэн талд сууна.

Харин салхины урсгалаа тааруулахын тулд суудал, шүхрээ үүрч багагүй алхлаа. Хөөрөхөд тохиромжтой газраа сонгосны дараа шүхрээ дэлгэж, оосороо шалгаж аюулгүй байдлаа хангана. Үүний дараа салхи сөрж багахан хугацаанд хурдан гүйгээд л тэнгэрт хөөрчихнө. Өөрөөр хэлбэл, шүхрийн спорт уул хаданд алхах дасгал хөдөлгөөн болохоос гадна нислэгийн үед стресс тайлж, сэтгэлзүйг тогтворжуулдаг. Мөн гоозүйн мэдрэмж суулгадаг гэнэ.

Агаарт хөөрч байх явцад шүхрээ залж буух цэгээ сонгоно. Буухдаа хөлөө 90 хэм өргөх зэргээр нислэгийн өмнө аюулгүйн зааварчилгаа өгнө. Сүүлийн үед шүхрээр буухыг хүссэн, энэ спортоор хичээллэж байгаа залуус олон болжээ. Мөн найз нөхдийн төрсөн өдрөө шүхрээр бууж эрүүл агаарт тэмдэглэх тохиолдол ч цөөнгүй байгаа аж. Бидний очих үеэр ч шүхрээр бууж ирсэн найзыгаа торттой угтаж, хөгжилтэй бичлэг хийж буй бүсгүйчүүд таарсан.

Тэд “Төрсөн өдрөөрөө баар, караокед орох биш цэвэр агаарт хөгжилтэй мартагдашгүй дурсамжтай өнгөрүүлэхийг хүссэн. Экстрем спортод дуртай болохоор цаг агаар дулаарахаар дахин ирэхээр төлөвлөсөн” гэлээ. Шүхрийн клубынхан ч найз нөхөд, хамт олны захиалгаар тусгай үйлчилгээ үзүүлж, төрсөн өдрийн эзнийг нь үнэгүй нисгэх, бичлэгийг нь хийж өгөх зэргээр урамшуулдаг гэнэ.

Монголд шүхрийн буултын талбайгаас эхлээд спортын хөгжил төдийлөн сайн биш. Шүхрийн спорт олимпийн төрөлд орсон учраас хөгжүүлэх хэрэгтэй талаар Б.Ганзориг “Шүхрийн спорт хөгжиж эхэлж байна. Тэрдундаа залуучууд их сонирхож, хичээллэдэг. Шүхрийн спортоор идэвхтэй хичээллэж байгаа 40-өөд хүн бий.

Заах эрхтэй багш нар клубын сургалт явуулдаг. Шүхрийн спортын хөгжил, дэмжлэгтэй холбоотойгоор нислэгийн талбай хомс. Ихэнх буултын талбайд орон сууц баригдсан” гэв. Тухайлбал, Яармагийн Арцатын ам төвд ойрхон учраас хүмүүс зорьж ирэхэд тохиромжтой газар ч барилга их баригдаж, талбай хомсоджээ. Шүхрийн спортынхон шинийн нэгний өглөө Асралт хайрхнаас буухаар төлөвлөж байгаа гэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ 9 цаг 59 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ 10 цаг 21 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ 10 цаг 34 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 42 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо 10 цаг 54 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо 11 цаг 8 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ 11 цаг 12 мин Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав 11 цаг 19 мин АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 11 цаг 24 мин Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ 11 цаг 28 мин УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө 12 цаг 35 мин Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын зардлууд ирэх оны төсвөөс хасагдсан 12 цаг 49 мин Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна Өчигдөр 22 цаг 36 мин Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлтгэнэ Өчигдөр 17 цаг 31 мин Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв Уржигдар 20 цаг 00 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ Уржигдар 18 цаг 38 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Уржигдар 18 цаг 12 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ Уржигдар 15 цаг 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Уржигдар 13 цаг 46 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ Уржигдар 13 цаг 38 мин
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Петр Ян аварга цолоо хамгааллаа Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд...
Top