x

Маргаашаас агаарын болон төмөр замын хил 100 хувь хаагдана

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж БНХАУ-тай холбогдсон төмөр зам болон агаарын замын боомтоор зорчигч тээврийг хөдөлгөөнийг бүрэн зогсоох шийдвэр гаргалаа. 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: "Маргаашаас эхлэн БНХАУ Монгол Улс хооронд үйлдэгддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байна. Засгийн газрын өмнөх тогтоол ёсоор сүүлийн 14 хоногт 6,000 орчим монгол иргэн урд хөршөөс орж ирсэн. Маргаашаас эхлэн хил 100 хувь хаагдаж байна гэж ойлгож болно. Урд хөршөөс нислэгээр болон төмөр замаар ирж буй аль ч улсын иргэнийг нэвтрүүлэхгүй.

Монгол Улсын иргэдийн хувьд хүндэтгэх шалтгаантай бол үүнийг тухайн үед нь Консулын газар болон Элчин сайдын яам ажиллан авчирч, тусгаарлах байдлаар чартер нислэгээр авчирна" хэмээв.

ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн "Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр хуралдаж, Монгол, Хятадын хилийн Замын-Үүдийн төмөр замын авто боомт, Гашуунсухайт боомт, агаарын замын Буянт-Ухаа боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа.  

Хоёрдугаар сарын 1-нээс хойш Монгол-Хятадын хилээр БНХАУ-ын иргэд болон БНХАУ-аас дамжин ирж байгаа гуравдагч орны иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. Үндсэндээ хилээр Хятадын иргэд нэвтрэхгүй байгаа гэсэн үг.

Хоёрдугаар сарын 6-ныг хүртэл Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д байгаа монгол иргэдийг хилийн боомтуудаар татаж авсан. Энэ хугацаанд БНХАУ-д байсан 6,000 орчим монгол иргэн ирээд байгаа.

Өнөөдрөөс хойш хилийн боомтуудаар нэвтрэх хөдөлгөөн бүрэн зогсож, монгол иргэдийг татан авах асуудлыг ГХЯ зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэхээр боллоо. БНХАУ-аас Монгол руу хийх сүүлийн нислэг өнөөдөр хийгдэнэ.

Цаашид онгоц нисэх асуудал Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хийгдэнэ. Өмнө гаргасан шийдвэрээр монгол иргэдийг татаж авах асуудлыг тус улсад буй иргэддээ ГХЯ-ны шугамаар шугамаар мэдэгдэж, өнгөрсөн хугацаанд маш олон иргэдийг төмөр замын болон авто замын боомтуудаар татаж авсан. Үүнээс цааших буюу БНХАУ-д байгаа монгол иргэдийг авах асуудлыг ГХЯ зохион байгуулж, Засгийн газрын шийдвэрээр шийднэ.

Монгол Улсын иргэдийн хувьд ч гэсэн БНХАУ болон БНХАУ-аар дамжин гуравдагч орон руу явах хөдөлгөөн бүрэн зогссон" гэв.

Мөн өнөөдөр 16 цагаас эхлэн олон цагаан сарын баяртай холбоотой реклам, сурталчилгааг бүрэн хориглож байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох хэвлэлийн байгууллагуудад албан тоотыг хүргүүлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа саяхан Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 7 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 16 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 58 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 3 цаг 28 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 3 цаг 50 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 4 цаг 11 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 4 цаг 17 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 4 цаг 27 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 4 цаг 36 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 4 цаг 41 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 4 цаг 43 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top