x

М.Хад-Эрдэнэ: Нийтдээ 4.2 сая маск үйлдвэрлэхээр төлөвлөсөн

М.Хад-Эрдэнэ: Баасан гаригт маскны түүхий эдтэй болно

Монголдоо амны хаалт буюу та бидний нэрлэж дадсанаар маск үйлдвэрлэгч цор ганц байгууллага болох “Мөнхийн тун” ХХК-ийн “Тун Фарм” эмийн үйлдвэрийн Чанарын баталгаажилтын менежер М.Хад-Эрдэнийн ярилцлагыг хүргэж байна.

-Амны хаалтын эрэлт нэмэгдэж, олдоц муу байх шиг. Үйлдвэрлэгч байгууллагын хувьд эрэлтийг хангах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-“Мөнхийн тун” ХХК-ийн харьяа “Тун фарм” эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр нь 2014 оноос эхлэн өнөөдрийг хүртэл эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл үйлдвэрлэж байгаа юм. Тэдгээрийн нэг нь маск буюу амны хаалт. Бидний хувьд вирусийн тархалт гарч маскны эрэлт хэрэгцээ их хэмжээгээр үүссэнтэй холбоотойгоор нийтэд хүртээмжтэй байлгах зорилгоор 24 цаг тасралтгүй ажиллаж, өдөрт 35-40 мянган маск үйлдвэрлэж байна.

-Тасралтгүй үйлдвэрлэж байгаа ч гадуур тасалдал үүсээд байгаагийн шалтгаан юу вэ?

-Бид өөрсдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг бүрэн хэмжээнд ашиглан тасралтгүй ажиллаж байгаагаа сая хэллээ. Аль болох тасалдал үүсгэхгүй, хүн бүрт хүртээмжтэй байхыг зорьж ажиллаж байгааг харилцагч байгууллагууд болон манай эмийн сангаар үйлчлүүлж буй иргэд маань мэдэрч байгаа байх аа.

Маск бол зах зээлд төдийлөн эрэлттэй бүтээгдэхүүн биш. Бид урьд нь өдөрт дунджаар 8000 орчим маск үйлдвэрлэж гагцхүү Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээг ханган ажилладаг байсан.

Гэтэл гэнэтийн нөхцөл байдал үүссэний улмаас сүүлийн найм, есөн хоногт эхний хагас жилд үйлдвэрлэхээр төлөвлөсөн байсан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэчихсэн. Үүнтэй холбоотойгоор түүхий эдийн нөөцгүй болоод байна.

-Түүхий эдийн нөөц дуусч байгаа гэж хэллээ. Үйлдвэрлэл зогсоно гэсэн үг үү?

-Бид эрүүл мэндийг хамгаалахад хүчин зүтгэж буй байгууллагын хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүтээгдэхүүний тасалдал үүсгэхгүйн тулд аль болох хурдан хугацаанд нөөц бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн улстай гэрээ байгуулан хамтарч ажиллахаар болоод байгаа.

Тухайлбал, хоёр хоногийн өмнө манай компанийн ТУЗ-ийн дарга Д.Батхишиг БНСУ-аас түүхий эд нэн даруй импортоор оруулж ирэх хэлэлцээр хийсний ачаар энэ долоо хоногийн баасан гариг гэхэд бид есөн тонн буюу ойролцоогоор гурван сая маск үйлдвэрлэх хэмжээний түүхий эдийн нөөцтэй болж байна. Урд хөршөөс мөн түүхий эд татан авахаар төлөвлөсөн. Нийтдээ 4.2 сая маск үйлдвэрлэнэ гэж төлөвлөлөө.

Мөн түүхий эд ирэх хүртэлх хугацаанд бид карбон шүүлтүүр бүхий утааны маскаа үйлдвэрлэж байна. Уг маск нь вирусээс хамгаалахаас гадна агаарын бохирдлоос хамгаалах ач холбогдолтой юм.

-Цаашид үйлдвэрлэлийн тоо хэмжээгээ нэмэгдүүлэх боломж байгаа юу?

-Мэдээж боломжтой. Энэ удаагийн шинэ вирус болох коронавирусийн дэгдэлт дулаан улиралд илүү ихсэх магадлалтай гэгдээд байгаа. Тиймээс бид гарч болзошгүй эрсдэлд бэлэн байхын тулд маскны машиныхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор ахиад нэг маск үйлдвэрлэгч машиныг шинээр худалдаж авч байна.

Гэхдээ энэ нь хамгийн хурднаар бодоход гуравдугаар сарын эхээр орж ирэхээр байна. Уг машин ирснээр бид Монгол Улсын хэрэгцээг бүрэн хангаж ажиллах боломжтой болно гэж үзэж байгаа.

-Ер нь танай маск бусад маскнаас ямар онцлог, давуу талтай вэ?

-Манай үйлдвэр 2014 оноос хойш эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийг үйлдвэрлэж байна. Анх БНХАУ-ын стандартыг нэг жилийн хугацаанд хэрэглэх зөвшөөрөл авч үйлдвэрлэлийн явцад БНСУ, Япон болон Европын эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн стандартыг судалж үзсэний үндсэн дээр Монгол Улсын эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн стандартыг боловсруулан гаргаж, зохих стандартын дагуу үйлдвэрлэлээ явуулж байна. Нэг үгээр бол бидний үйлдвэрлэж буй маск олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан, найдвартай гэдгээрээ онцлог.

-Маскийг хэрхэн хэрэглэх тал дээр хэрэглэгчдэд зөвлөмж өгвөл?

-Ямар өнгө, хэмжээтэй хийгдсэнээс үл хамааран бүчтэй хэсгийг гадна талдаа гаргаж зүүх хэрэгтэй. Халдвартай орчинд маскийг хоёр цаг тутамд, хэвийн орчинд хамгаалах зорилгоор зүүж байгаа бол 4-8 цаг тутамд сольж байх хэрэгтэй. Мөн хэрэглэсэн маскаа ил задгай хаяхгүйгээр таглаа бүхий хогийн саванд баглан хаяж, гараа сайтар угаах хэрэгтэй.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 11 цаг 20 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 11 цаг 27 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 11 цаг 36 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 12 цаг 18 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 14 цаг 48 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 15 цаг 10 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 15 цаг 31 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 15 цаг 37 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 15 цаг 47 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 15 цаг 56 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 16 цаг 1 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 16 цаг 3 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top