x

Нийслэлийн хоёр сонгогч орон нутгийн нэг сонгогчтой тэнцэв

Ард түмэн эрх баригчдыг сонгосон тогтолцоогоор нь унагадаг... Энэ үгийг хамгийн сүүлд манай нэг судлаач хэлсэн. Сонгуулийн тухай хууль УИХ-аар батлагдахын өмнө.

Сонгуулийн хуулийг УИХ-аар хэлэлцэж байх үед улс төрийн сөрөг намуудын зүгээс хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцооны элементийг сонгуулийн хуульд оруулах, тодруулбал пропорциональ, мажоритари хосолсон системийг хуульд оруулах санал гаргасан ч эрх баригч МАН энэ саналыг хүлээж аваагүй билээ.

Хэдийгээр өмнөх 76 жижиг тойргийг томсгож, олон мандат бүхий 26 том тойрогт сонгууль явуулахаар хуульчилсан ч тойрог, мандатын хуваарилалт дээр МАН дахиад л ухралт хийж байна.

Ердөө хоёр сарын өмнө баталсан Сонгуулийн хуульд “Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоог хуваарилахдаа хүн ам, газар нутагт түшиглэнэ” хэмээн заасан ч өчигдөр Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороогоор дэмжсэн УИХ-ын тогтоолын төсөлд нийслэлийн 28 мандатаас дөрвийг хасч 24 болгох, орон нутагт оногдох мандатыг 52 болгожээ. Өмнө жижиг 76 тойрогтой байхад нэг мандаттай байсан аймгууд дээр тус бүр нэг мандат нэмэхээр болсон байна.

Үндэслэл болгож “олон мандат бүхий том тойрог” гэсэн хуулийн заалтыг ярьж байгаа ч үнэн хэрэгтээ “орон нутагт олон мандат хуваарилах нь эрх барьж байгаа намд ашигтай” гэж үзсэнийх. Түүнээс биш хуульд “аймаг тус бүр тойрог тусдаа тойрог болно” гэсэн заалт байхгүй. Хүн ам, сонгогчдын тоо цөөн аймгуудыг нэгтгэх замаар тойрог байгуулах гэх мэтчилэн өөр олон арга зам байлаа.

Гэхдээ “Ард түмэн эрх баригчдын өөрт ашигтай гэж тооцсон тогтолцоогоор унагадаг” гэж үг бий. Үүнийг олон ч удаагийн сонгууль харуулсан л даа. 2016 онд АН яг ийм шалтгаанаар ялагдаж байлаа. 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулж хамгийн олон суудал авсан АН 2016 онд сонгуулийг жижиг 76 тойргоор явуулаад наймхан суудалтай үлдэж байлаа. Засгийн газраа огцруулж, өвөр түрийдээ хутга ханцуйлсан гэм нүглээ жижиг тойрогт очиж засч залруулна хэмээн тооцсон биз. Гэвч тэр нь эсрэгээрээ эргэж, МАН-д хожоо болсон билээ. Энэ удаа ч гэсэн тоглоомын төгсгөл тэгж эргэхийг үгүйсгэх аргагүй.

Ялангуяа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтын хэлсэн “Улаанбаатар үеийн үедээ 20 мандаттай ярьж ирсэн. Харин бид 24 болгож харж үзлээ” гэх үг лав Улаанбаатарынханд аятайхан тусахгүй нь лав. Хүн амын тоонд нь харьцуулаад үзвэл /улсын нийт хүн амын тал хувь нь Улаанбаатарт төвлөрөөд байгаа/ УИХ-ын 76 мандатын тал нь нийслэлчүүдэд ногдох ёстой. Гэтэл одоо өргөн барьсан төслөөр 24х52 болгож хуваасан нь нийслэлийн хоёр сонгогчийн санал орон нутгийн нэг сонгогчийн саналтай ижил жин дарж байна гэсэн үг. Энгийнээр хэлбэл нийслэлийн хоёр сонгогч дундаа нэг саналын эрхтэй гэсэн үг. Ийм ялгаварлалыг нийслэлчүүд хэр удаан тэвчих бол?

Сонгуулийн хуулийг батлахдаа жижиг 76 тойргоо том 26 болгосон нь нэр дэвшигчийн өмнө тавигдах шалгуурыг жаахан ч гэсэн өндөрсгөсөн /2016 оны сонгуулиар хамгийн багадаа 4000 хүний саналаар УИХ-д сонгогдож байлаа/ хэдий ч тойргийн хуваарилалт, мандатын тоог тогтоохдоо “нүдийг нь сохолчихож” байгаа юм. Нөгөө олон улсын хүний эрхийн байгууллагуудаас манайд зөвлөөд байдаг "улс төрийн эрх" буюу сонгох эрх сонгуулийн тойргоор дамжаад хулгайлагдаж байна гэсэн үг. Нэг алхам урагш, хоёр алхам хойш...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 16 цаг 25 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 16 цаг 32 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 16 цаг 41 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 17 цаг 23 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 19 цаг 54 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 20 цаг 15 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 20 цаг 36 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 20 цаг 43 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 20 цаг 52 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 21 цаг 1 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 21 цаг 6 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 21 цаг 8 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top