x

Ч.Сайханбилэгт өөрийгөө өмгөөлөх эрх бий юу?

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийгөө өмгөөлүүлэхээр Америкт олон улсад нэр хүндтэй хуулийн фирм хөлсөлсөн явдал өчигдрийн гол дуулиан байлаа. Түүнтэй өмгөөлллийн гэрээ хийсэн ”Amsterdam & Partners LLP” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч Роберт Амстердам “Монгол Улсын Засгийн газар шүүхийн хараат бус байдал, хуульт ёсонд халдаж байна” хэмээн мэдэгдсэн явдал “даарин дээр давс” болов.

Үүгээр зогсохгүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг төрийн эрхэнд гарснаас хойш шүүхийн хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөө улс төрийн дарамт шахалтад өртөх болсон тухай тус компанийн албан ёсны сайт дэлхий дахинд цацлаа. Ч.Сайханбилэгийн асуудлыг орхиод "шүүхийн хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөө хэрхэн улс төрийн шахалт дарамтанд өртөх болсон” тухай ярихад л монголчууд нийтээрээ толгой дохих асуудал.

Өчигдөрхөн УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар С.Зоригийн хэргийн ялтан Т.Чимгээ хорих ангид “өлсгөлөн зарласан” тухай мэдэгдэл хийсэн явдал ч гэсэн түүний нэг хэсэг гэж ойлгож болно. Эдгээр хүмүүс дээр Хууль зүйн сайд нь нэмэгдээд гурван шатны шүүхээр шийдэгдсэн С.Зоригийн хэргийг “зохиомол хэрэг, гэмгүй иргэдэд эрүү шүүлт тулгаж ялласан” хэмээн зарласан шүү дээ. Аль ч тохиолдолд шүүхийн хараат бус байдал эрсдэлтэй байдалд орсон гэсэн үг.

Ялангуяа шүүгчийн томилох, чөлөөлөх асуудал ҮАБЗ-ийн гурван гишүүний шууд эрх мэдэлд оччихоод байгаа энэ үед. Өнгөрөгч зургадугаар сард Зөвлөлөөс шийдвэр гаргаад 17 шүүгчийг нэгэн зэрэг бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Өнөөдөр тэдний арав нь “ял авахаар” шүүхийн өмнө зогсч, долоо нь энэ сард эрхээ сэргээлгэлээ.

Гол асуудал тэдгээр шүүгчийн асуудал Монголын хуульчдын холбоо болон Шүүхийн хариуцлагын хороогоор дамжилгүй шууд ҮАБЗ-ийн шийдвэрээр эрхийг нь түдгэлзүүлсэн явдал. Шүүгчид ажилтайгаа үлдэхийн тулд Аюулгүйн зөвлөлийн гурван хүний өмнө ёслох хэрэгтэй болов. Ийм нөхцөлд Монголын шүүх “шударга ажиллаж байна” гэж мянга хашгираад нэмэргүй.

Сануулахад өнгөрсөн дөрвөн жилийн дотор манай хуулийн байгууллагуудын сүр дуулиантай эхлүүлсэн авилга, албан тушаалын хэргүүдээс шүүхийн өмнө очсон нь нэг ч байхгүй. С.Баярыг, С.Баярцогтыг, Ч.Сайханбилэгийг нэг бус удаа саатуулж, нэлээд хугацаанд цагдан хорьсон авч хэргийн мөрдлөг дууссан талаар хэн ч ам нээсэнгүй. “Прокурорын хяналтанд байгаа” гэдэг ганцхан хариутай гурав дахь онтойгоо золголоо. /2018 оны дөрөвдүгээр сард анхны баривчилгаа явагдсан/ Ядаж “Ийм ийм үйлдлийг нь гэмт хэрэгт тооцсон, ийм ийм нотлох баримтаар тогтоосон” гэх ганц үг байхгүй.  

Өнгөрөгч долоо хоногт УЕП Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д ирүүлсэн. “Ямар үнэдэслэлээр вэ?” гэж асуухаар “УИХ хэлэлцэж шийдвэрээ гаргахаас өмнө үндэслэлийг хэлэх боломжгүй” гэнэ. Энэ одоо юу гэсэн үг вэ? УИХ-ын шийдвэр гарвал хэрэг болно, шийдвэр гарахгүй бол хэрэг болохгүй гэсэн үг үү? Ийм хуулийн байгууллага гэж байх уу?   

Ер нь бол Ч.Сайханбилэгийн буруутай эсэхээс үл хамаараад тэр хүн шүүхийн өмнө өөрийгөө хамгаалах, өмгөөлүүлэх эрхтэй. Үүнийг хэн гуай ч буруутгах арга үгүй. Ялангуяа манайх шиг хууль, шүүхийн байгууллагууд нь хоёр, гуравхан хүний гарт орчихсон, хэн эрх мэдэлд хүрнэ тэр нь хуулийн дээр сууж, хууль, шүүхийн байгууллагаа хурууны үзүүрээр хөдөлгөж байдаг улс оронд тэр тусмаа учирч болох бүх эрсдлийг тооцоолох ёстой.

Тэр тусмаа Монголын эдийн засгийн “цусны эргэлт” болж байгаа ганц үйлдвэрийн хөрөнгө оруулалтын гэрээг батлуулсан хүний хувьд ухрах шалтгаан байхгүй. Сайн ч, муу ч нэг улс орны "засаг төртэй" нь заргалдаж байгаа хүний хувьд үүнээс өөр арга зам үгүй.

Б.ЗАЯА

  

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 17 цаг 59 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 18 цаг 6 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top