x

С.Амарсайхан: Агаарын дүүжин тээвэр ирэх оны зургаадугаар сараас явж эхэлнэ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг өнөөдөр олон нийтэд танилцуулах үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан агаарын дүүжин тээврийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Агаарын дүүжин тээврийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхэд ямар баталгаа өгөх вэ?

-Бид сонгуулиас сонгуулийн хооронд ямар нэг асуудлыг ярьдаг байж болохгүй. Бидний гаргаж буй шийдэл, танилцуулж буй асуудал хотын нийтлэг эрх ашиг, улс орны хөгжилтэй холбоотой. Тиймээс улс төрийн оноо авах гэж болохгүй, бүтэхгүй зүйлсийг ярьж иргэдээ хуурч мэхэлдэг цаг өнгөрсөн. Ялангуяа хотын удирдлагын хувьд явуургүй ажил хийх шаардлага байхгүй.

Түүнээс гадна Засгийн газраас Улаанбаатар хотын замын түгжрэлийг буруулах болоод нийтийн тээврийн шинэчлэлийг хийх тал дээр судалгаа, тооцоо хийх үүрэг даалгаврыг өнгөрсөн зургаадугаар сард өгсөн. Үүний дагуу судалж, ТЭЗҮ-г хийж, санхүүжилтийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэн өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон салбарын сайдуудад танилцуулж байгаа.

Өөрөөр хэлбэл, Агаарын дүүжин тээвэр Улаанбаатарт бүрэн хэрэгжих боломжтой. Бид тооцоо судалгаагаа хийсэн. Бид Улаанбаатар хотын оршин суугчдын замын дэд бүтцийн нөхцөл байдлыг зөвхөн такси, автобусаар биш бүрэн цогцоор нь шийдвэрлэж, олон төрөлт нийтийн тээврийн үйлчилгээг бий болгож байна.

Олон төрөлт болгоно гэдэг нь иргэдэд илүү сонголт бий болгож буй хэрэг. Сонголт байхгүй учраас л жилд 270 сая зорчигч тээвэрлэдэг байсан нийтийн тээвэр өнөөдөр 180 сая зорчигч тээвэрлэдэг болтлоо буурсан. Энэ бол одоогийн нийтийн тээвэр шаардлага хангахгүй байгааг харуулж байна.

-Яг хэзээнээс ажил эхэлж, ашиглалтад орох юм бэ?

-Агаарын дүүжин тээврийн ажлыг бид ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Дөрөвдүгээр сард эхэлсэн тохиолдолд 2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4  дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно.

-Ашиглалтад орсон тохиолдолд  хүчин чадал, зорчих үнийн хувьд ямар байх юм бэ?

-Одоо нийтийн тээвэрт мөрдөгдөж байгаа үнийн хэмжээнд байлгаж, иргэдэд аль болох боломжтой хэлбэрээр л үнээ тогтооно. Цагт 3,000 хүн тээвэрлэх хүчин чадалтай гэдэг нь өдөр дунджаар 40,000 орчим хүн тээвэрлэнэ гэсэн үг.

-Аюулгүй байдлыг хэрхэн хангах тал дээр тайлбар өгөхгүй юу?

-Агаарын дүүжин тээвэр бол бусад тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад хамгийн аюулгүй хэрэгсэл юм. Энэ тээвэр нь анхнаасаа цас ихтэй, уулархаг газруудад зориулагдсан технологи. Дэлхийн олон хот үүнийг нийтийн тээвэрт ашиглаж байгаа бөгөөд цаг агаарын хувьд -50, +50 градуст хэвийн ажиллана.

Мөн дотоод гадаадын олон мэргэжлийн хүн бүх талаас нь судалж аюулгүй байдлыг нь хангасан учраас бид хэрэгжүүлж болно гэж үзэж байгаа юм.

-Санхүүжилт нь Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр гэж сонссон. Эргээд төлөлт нь хэдэн жилийн дотор гэж тооцоолж байгаа вэ?

-Агаарын дүүжин тээврийн санхүүжилтийг Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэж, Засгийн газар сангийн яамаар дамжиж эцэслэгдэж зөвшөөрөл нь олгогдсон тохиолдолд бид дөрөвдүгээр сард ажлаа эхлэх бүрэн бололцоотой.

Эдийн засгийн хувьд ашиг олоход мэдээж урт хугацаа шаардана. Гэхдээ бид ашиг харж иргэдийн зорчих амьдрах эрхийг хохироож болохгүй учраас энэ бол хамгийн түрүүнд Стандарттай хот болох, бүх үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй болгох чиглэлээр хийгдэж байгаа ажил.

Агаарын дүүжин тээвэр Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут зарцуулахад иргэдийн зорчих хугацаа дөрөв дахин, 7 буудлаас хотын төв рүү зорчих хугацаа тав дахин багасна. Нэг кабин нь 8-10 хүний багтаамжтай, нийт 157 кабинтайгаар үйлчилгээ үзүүлнэ. Хүлээлгийн хугацаа нь 3-5 минут бөгөөд цагт 3,000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (192.82.73.153)
    хагас чиргүүлтэй автобус
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.186.97)
    hyperloop хоолойн тээвэр
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.82.76.191)
    хөшгийн хөндий рүү давхар хурдны галт тэрэг япуул
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн...
Top