x

"Бандаажгүй" улс төр

Австралид болсон Ази номхон далайн орнуудын чуулга уулзалтад оролцсон таван гишүүний гурав нь казинод орсон гэнэ. УИХ дахь АН, МАН-ын бүлгийн дарга, дээр нь УИХ-д долоо дахь удаагаа сонгогдоод байгаа /УБХ-ыг оролцуулаад 30 жил энэ танхимд суусан/ Д.Лүндээжанцан гишүүн...

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр энэ асуудлаар мэдээлэл хийхдээ “Лүндээ гишүүнд ямар юмны мөнгө байх вэ дээ” гээд хэлчихэж. Хэл хальтарсан хэрэг биз. “Яалаа гэж казино тоглохов дээ” гэх гэсэн байх.

Ер нь бол чуулга уулзалт тарсны дараа чөлөөт цагаараа УИХ-ын гишүүд Сидней хоттой танилцсан, танилцах аяллын нэгэнд тус улсын аялал жуулчлалын гол төв болох Сидней хотын казино багтсан юм байна. Нээлттэй казино учраас гишүүд ямар нэг төлбөр төлөлгүйгээр орж сонирхсон, казинод тоглох зорилго байгаагүй, тоглоогүй гэж мэдэгдээд байгаа. Шаардлагатай бол казинод нь хүсэлт гаргаад бичлэгийг нь аваад, үнэхээр тоглосон эсэхийг шалгачихаж болох байх л даа.

Гэвч нөхдийн хувьд ганц гомдолтой зүйл нь хамт явсан нөхөд нэгнийхээ бичлэгийг хийж, бусдад дамжуулсан явдал. Казинод байсан гэх гурван гишүүний хувьд лав бие биенээ хардах боломжгүй нь тодорхой. Харин тэднийг дагуулж явсан ЭСЯ-ны нөхдөөс уг бичлэг гарсан байх магадлалтай гэдэг хардлага одоогоор байгаа юм байна. Ялангуяа Д.Тогтохсүрэн Өвөрхангайгаас сонгогдсон, Д.Лүндээжанцан нь ирэх сонгуулиар Өвөрхангайгаас дэвшиж магадгүй /өмнөх удаа Баянголоос дэвшсэн/ гэх мэдээ гарах болсон зэргээс “Өвөрхангайн тойргийг онилсон ажиллагаа” гэх хардлага, таамаг ч хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр яваад эхэлсэн байна лээ. Иймэрхүү “ажиллагаанд” гаршсан нэг хоёрхон л хүн улс төрийн хүрээнд бий л дээ.

Ер нь бол нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байр суурийг ажиглавал яаж ийгээд “хариуцлага үүрүүлчих” сонирхол нь давамгайлж байх шиг. Хуулийн хариуцлага байдаггүй юм бол ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой л гэж байна. Гэвч тэр нь яг ямар хариуцлага вэ гэдэг нь нэгдүгээрт тодорхой бус. Өчигдрийн хувьд зарим нь “хариуцлага хүлээвэл ч хүлээе” гээд хэлчих шиг болно лээ. Гэхдээ яаж, эсвэл юуны төлөө?

Эрүүл ухаанаар бодоход тийм том хэмжээний айлчлал, хурал чуулганд явсан нөхөд, тэр тусмаа эсрэг намын нөхөд сонгууль дөхөж байхад хоёр талаасаа хөтлөлцөж очоод хэрэг тариагүй л байх. Нэгдүгээрт үүнийгээ нотлох хэрэгтэй. Хоёрдугаарт, хэрвээ тийм зүйл болоогүй бол манайхны хийдэг улс төр, өрсөлдөөн, сөргөлдөөн арай л утгаа алдаж, улам увайгүй болж байна. Одоо ер нь л бие биенийхээ бандаашийг тайлахад ойртож байна шүү.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (119.40.98.177)
    Энэ зураг дээр манай 3-аас 1 нь харагдахгүй байгаа юм. Их л хашир хүндээ
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (192.82.76.191)
    Эр азарган тахиа нүцгэн баых
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 9 цаг 7 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 9 цаг 14 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top