x

Хуулийн засаглалаа самарсан Хууль зүйн сайдын шилжилт

СОНГУУЛЬ 2020: ТОЙРГУУДЫГ ТАНДАХУЙ

Олон хүний урьдчилан таамаглаж байсанчлан УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд ирэх сонгуулиар тойргоо сольж, Эрдэнэтээс нэр дэвшихээр болжээ. Түүний оронд “Хурд” группийн эзэн, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн энэ удаа Хан-Уул дүүрэгт өрсөлдөхөөр болж байгаа юм байна. Түүний барьсан, зарсан барилгын тоо тус дүүрэгт тоогоо алдсан тул тэндхийн оршин суугчид Б.Чойжилсүрэнгийн сонгогчдын цөм болох бололтой.

Харин Ц.Нямдоржийн хувьд УИХ-д долоон удаа сонгогдохдоо тавд нь өөрийн төрсөн нутаг Увс аймгаас нэр дэвшиж байв. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Ц.Нямдоржийг чухам юу “хатгаж” Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн, бас Хан-Уулчуудыг юу хатгаж Ц.Нямдоржийг долоо дахь удаагаа УИХ-д сонгож гаргасныг чөтгөр л мэдэх байх даа.

1992 оны УИХ-ын сонгуулиар анх УИХ-д сонгогдохдоо нэг удаа тус дүүрэгт нэр дэвшиж байсныг эс тооцвол Ц.Нямдорж гэдэг хүн Хан-Уулчуудын хувьд “олз хайсан бадарчин”-гаас өөрцгүй. Өнгөрсөн дөрвөн жил лав сонгогчид нь түүнийг олж тойрогтоо олж хараагүй. Яах вэ, зурагтаар том том юм яриад, хүн загнаад байхаар бараанаас нь сүрддэг байж магадгүй.

Харин энэ удаа түүний Эрдэнэтээс нэр дэвших болсон шалтгаан нь мэдээж “Эрдэнэт”-ийн 49 хувь. Түүнийг төрд авахад оройлон ажилласан гэдэг утгаараа өөрийгөө тун ч гавьяатай нэгэн хэмээн үнэлж буй нь лав. Гэвч цаана нь түүний тус үйлдвэрээс идсэн уусан нь ч гэсэн найгүй гэлцэх юм билээ. Ямар үгүйдээ л “Эцэг хүн хүүгийнхээ төлөө ганц удаа утас цохиход яадаг юм. Шалихгүй мөнгө ш дээ, 300-хан саяын л ашиг хийсэн” хэмээн хээв нэг ярьж суух вэ. Тиймээс энэ хүний шударга байдал болоод шударга бусын тухайд Эрдэнэтчүүдийн сүжиг мэдэх асуудал юм даа.

Түүний Эрдэнэтийнхэн дээр дөрөөлөх болсон бас нэг шалтаг нь “эрүүдэн шүүсэн” асуудал. “Эрдэнэтийн жирийн иргэдийг ингэж хэлмэгдүүлсэн байна” гээд хоолой зангируулаад очихоор хормойгоо дэвсээд угтана гэж тооцоолсон байх. Гэвч нэгдүгээрт эрүүдэн шүүсэн асуудал нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа. Эрүүдэн шүүсэн асуудлыг шүүхээр нотоллоо гэхэд тэр нь С.Зориг агсны аллагын гэмт хэргийг нотолсон хэргийн нотлох баримт мөн эсэхийг тусад нь тогтоох ёстой. Ямар ч байсан уг хэрэгт хяналт тавьсан прокурорын хувьд “Гэмт хэргийг хэрэгтнүүдийн нотлох баримтад үндэслэж тогтоогоогүй, өөр бусад мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Тиймээс хэргийн нотлох баримтыг нэг бүрчлэн үгүйсгэж дуусан дуустал би гаргасан шийдвэрээ хамгаална” гэж мэдэгдээд байгаа.

Хоёрдугаарт, Монгол Улсын шүүхийн бүх шат дамжлагаар шүүгдээд “С.Зориг гэдэг хүний амь насыг эдгээр нөхөд бүрэлгэсэн нь хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдлоо” гээд шийдвэрлэчихсэн байхад Хууль зүйн сайд нь дангаараа шүүхийн шийдвэрийг эсэргүүцээд, хэрэгтнүүдийг суллана барина гээд яваа нь ч гэсэн асуултын тэмдэг мөн л дөө. Монгол Улсад хэн нэгний гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтоодог, шүүхээс гадуур ямар нэг шүүн таслах ажлиллагаа явуулахыг Үндсэн хуулиар хориглодог. Атал хуулийн засаглалыг хэрэгжүүлэх ёстой Хууль зүйн сайд нь өөрөө эдлэх ёсгүй эрхээ эдлээд, Үндсэн хуулиас давж яриад байгаа нь гайхалтай биш гэж үү? 

Ялангуяа өмнө дөрвөн удаа (энэ удаа тав дахиа) Хууль зүйн сайд хийхдээ С.Зоригийн хэргийг илрүүлэх тал дээр хуруугаа ч хөдөлгөж үзээгүй (илрүүлэхгүй байх тал дээр бол харин хангалттай ажилласан гэдэг юм билээ) хүн хэрэг шүүхээр шийдэгдсэний дараа үг, үйлдлээ хянаж чадахаа байтлаа цамнаж байгаа нь цаанаа учир шалтгаантай гэж харахад хүргээд байгаа. Үүний дэргэд Ц.Нямдоржийн тойргоо солих, зугтах энэ тэр бол байдаг л нэг асуудал. Угаасаа сонгууль дөхөөд ирэхээр манай улстөрчид "олз хайсан бадарчин" шиг л болдог нь гэм биш зан, гэнэт биш хууч юм даа. Нэгийг өгвөл арвыг авах, нэгийг алдвал арвыг хожих гэж зүтгэдэг. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Zochin (66.181.161.41)
    Nymdorj guai odoo tansag ambaartai gaviyaniihaa amraltiin edleed suuj bsan deer baihaa davarval hil davj zugtaah bolno shuu mongoliin zaluuchuud odoo ih huchtei buruu zuiliig zugeer unguruuhgui l baihdaa
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.195.227)
    энэ хүн хэцүү
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • иргэн (103.26.195.227)
    Нямдорж одообол болсоон.өвөөгийн ажил хий
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Топор (202.179.31.75)
    Эрдэнэчүүд арай хятадын тагнуулыг сонгохгүй бэз дээ тэгвэл энэ хүн хятадад Эрдэнэтийг зарах,ах дүү болсон Оросуудын эсрэг турхаж үлдсэн цөөн оросуудыг ад үзэж Эрдэнэтд байгаа Увсынхан толгой дээр чинь гарна шүү Ямар ч байсан энэ удаагийн сонгуульд хятадын тагнуул эрлийзүүдийг гаргахгүй байх хэрэгтэй
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Сонгогч (182.160.37.190)
    Ц.Нямдорж манай Орхон аймагт нэр дэвших бол горьд гэж хэлье дэ.
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.19.99)
    Энэ лаларын ӨВӨӨ улс төрөөс зайлаасаа хуулийг үнэн самарч байнаа хөөрхийс
    2020 оны 01 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 17 цаг 33 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 17 цаг 40 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top