x

"Угаарын хий мэдрэгчийг өрөө тус бүрт байрлуулах хэрэгтэй"

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон гишүүн Д.Мурат, А.Сүхбат нар өчигдөр агаарын бохирдлыг бууруулах хууль, тогтоомж хэрэгжилттэй танилцжээ.

Тэд сайжруулсан түлшний хангамж, хүрэлцээ болон утаа мэдрэгч суурилуулсан айл өрхүүдтэй танилцаж, нам даралт, уурын зуухнуудад тавьсан шүүлтүүр үр дүнтэй байгаа эсэхтэй танилцсан байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалын мэдээлснээр Улаанбаатар хотын нийт 2,730 тонн сайжруулсан түлшийг тээвэрлэн цэгүүдэд түгээж байна. Баянзүрх, Сонгинохайрхан гэх томоохон дүүрэгт өдөрт 750-800 тонн шахмал түлшний түгээлт хийгддэг бол бусад дүүрэгт 150-400 тоннын түгээлт хийдэг. Мөн түүний хэлснээр сүүлийн үед шахмал түлш савлах ажилд иргэд оролцох хүсэлтэй болсон байна. Нэг шуудай шахмал түлшийг 300 төгрөгөөр савладаг аж.

"Үйлдвэрээс нийлүүлж байгаа түлш хүрэлцээтэй"

Чингэлтэй дүүргийн хувьд нэг хангамжийн, хоёр дундын баазтай бөгөөд борлуулалтын 46 цэг хэвийн үйл ажиллагаа явуулж байна. "Тавантолгой Түлш" компанийн "Дөлгөөн нуур-3" хангалтын бааз өдөрт 70-90 түлшийг борлуулалтын цэгүүд рүү хүргэдэг. Бааз дээр өдөрт хамгийн багадаа 30 хүн түлш савлах ажил хийж, хийснээрээ цалинждаг байна. Үйлдвэрээс нийлүүлж байгаа түлш хүрэлцээтэй гэв. Харин сайжруулсан шахмал түлшний шуудайг түлэх буюу шатаахад эргээд агаарын бохирдол үүсгэх тул "шуудайг дахин ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй” тухай УИХ-ын гишүүн А.Сүхбат хэлэв.  Онцгой байдал болон мэргэжлийн хяналтын байгууллагаас шуудайг шатаахын оронд үнс, хогоо хий гэсэн чиглэлийг өгдөг ч хэрэгжихгүй байгаа юм байна.

Чингэлтэй  дүүргийн 12 дугаар хорооны иргэн н.Цагаанчулуун “Би өөрөө цагдаагийн эргүүл хийдэг хүн. Өглөө оройдоо байнга эргүүлд гардаг. Улаанбаатар хотын утаа багассан. Сайжруулсан шахмал түлшнээс ямар ч утаа гардаггүй нь сайн хэрэг. Гэвч 21.00 цагаас хойш хот заримдаа утаатай болдог нь анзаарагдсан. Энэ үеэр зарим иргэд түүхий нүүрс түлээд байна гэх хардлагыг төрүүлж байна. 

"Угаарын хий мэдрэгчийг өрөө тус бүрт байрлуулах хэрэгтэй"

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Хэрвээ угаар мэдрэгдсэн тохиолдолд улаан гэрэл асаж, дуу гаргадаг. Угаар мэдрэгч гэрлээс 30 см, хаалга цонхноос 90 см хүртэл зайд байх ёстой. Байшингийн таазанд, аль болох агаарын урсгал бага газар байрлуулах хэрэгтэй. Монгол гэрт бол тоононоос доош 30 см зайд багана дээрээ, эсвэл харалдаа унинд байрлуулна. Олон өрөөтэй айлын хувьд өрөө бүртээ байрлуулах хэрэгтэй" гэв.

Угаарын хий мэдрэгчийг энэ сардаа багтаан гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулж дуусах бөгөөд иргэд угаар мэдрэгчийг ажиллаж байгаа эсэхийг "reset" гэсэн товчлуурыг удаан дарж шалгах юм байна.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 22 цаг 15 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 22 цаг 51 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 23 цаг 0 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 23 цаг 22 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 23 цаг 32 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top