x

Дэлхийн хамгийн том шилжилт хөдөлгөөн удахгүй эхэлнэ

Хятадын шинэ жилийн баяр буюу Цагаан сар хоёр долоо хоног орчмын дараа эхлэх гэж буйтай холбогдуулан тус улс жил тутмын томоохон шилжилт хөдөлгөөнийг зохицуулахаар бэлтгэж байна.

40 хоног үргэлжилдэг хаврын баярыг Хятадын иргэд гэр бүлийн гишүүдтэйгээ тэмдэглэхээр гэр орноо зорьдог тул дэлхийн хамгийн өргөн хүрээг хамарсан шилжилт хөдөлгөөн үүсдэг юм. Уг баяр ихэвчлэн нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 18 хүртэл үргэлжилдэг бол энэ жил нэгдүгээр сарын 25-нд эхлэх ажээ.

2020 оны хаврын баярын үеэр 3 тэрбум гаруй аялал хийгдэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оныхоос /2.99 тэрбум/ бага зэрэг өссөн үзүүлэлт ажээ. Тэдгээрээс 2.43 тэрбумыг автомашинаар, 440 саяыг галт тэргээр, 79 саяыг нисэх онгоцоор, 45 саяыг усан онгоцоор хийх гэнэ.

Дэлхий дээрх хамгийн урт төмөр замын сүлжээ бүхий Хятад улсад өнгөрсөн онд 8489 километр төмөр замыг шинээр барьснаас 5474 километрийг хурдны галт тэрэгний зам эзэлж байна. Энэ онд аяллын оргил үеүдээр /нэгдүгээр сарын 20-22, нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1/ урьдчилан захиалагдаж дууссан тасалбаруудыг нэмэлтээр захиалах боломжийг бүрдүүлжээ.

Мөн цахим тасалбарын шинэ технологи галт тэрэг, хурдын зам, нисэх буудлууд дээр үүсдэг дарааллыг бууруулахад ихээхэн хувь нэмрээ оруулах төлөвтэй байна. Түүнчлэн өнгөрсөн онд Бээжин хотод “Daxing” олон улсын нисэх буудал ашиглалтад оржээ. Үүнээс гадна нислэгийн үеэр харагдах орчин хязгаарлагдсан үед туслах технологийн тусламжтайгаар цаг уурын таагүй нөхцөлийн улмаас нислэг хойшлогдох магадлалыг бууруулахаар төлөвлөсөн байна. 

МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 58 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 1 цаг 19 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 1 цаг 40 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 1 цаг 47 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 1 цаг 56 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2 цаг 5 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2 цаг 10 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2 цаг 12 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Энэ 7 хоногт Монгол Улсад Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top