x

Хөөн хэлэлцэх хугацааг дахиж тоолох нь эрх зүйн үндсэн зарчмыг хөндөх эрсдэлтэй

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталсны дунд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой өөрчлөлт оруулсан нь олон нийтийн анхааралд байна. Энэ талаар хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолохоор боллоо. Үр дагавраас нь ярилцлагаа эхлэх үү?

-Хөөн хэлэлцэх хугацааны асуудал бол нийгэмд олны анхаарлыг татаж байсан асуудал мөн. Эрүүгийн хуулийг процессын болон материаллаг хэм хэмжээ гэдгээр нь зааглаад, ялгаж байна гэдэг байдлаар хандангуутаа хөөн хэлэлцэх хугацааг дахиж тоолохоор болсон үйлдэл бол эрүүгийн эрх зүйн үндсэн суурь зарчмыг хөндөж байна гэж үзэж байгаа.

Энгийн үгээр хэлбэл, Эрүүгийн хуулийн хамгийн гол зарчим нь Эрүүгийн хуульд заасан үйлдлийг гэмт хэрэг гэж үздэг. Эрүүгийн хуульд заагаагүй бол тэр гэмт хэрэг биш. Өнөөдөр нэг хууль гаргаад өчигдөр хийсэн үйлдлийнх нь төлөө хүнийг яллаж буруутгаж болохгүй. Энэ бол эрүүгийн эрх зүйн суурь зарчим. Энэ зарчмыг хадгалж, Эрүүгийн хуулийг хэрэгжүүлж цааш явах нь манай үе үеийн УИХ, Засгийн газрын үүрэг байх ёстой.

Гэтэл өөрсдөө алдаа гаргаж хөөн хэлэлцэх хугацаагаар авлигачдад ял завшуулах боломж олгочихоод тэр нь хэлэлцэгдэнгүүт шууд хуулийн үндсэн зарчмыг эвдээд алдаагаа засах гэж оролдож байгаа нь илүү ноцтой үр дагаварт хүргэнэ гэж болгоомжилж байна.

Хөөн хэлэлцэх хугацаа гэж юу вэ гэвэл тухайн үйлдлийн нийгмийн хор аюул нь арилах бололцоотой хугацааг тавиар түүнээс хойш хэрэгт татдаггүй. Тодорхой хугацаа өнгөрсний дараа зарим нэг гэмт хэрэг хүнийг яглах нь утгагүй болдог.

Жижиг хэмжээний хулгай хийгээд таван жилийн турш хууль мөрдөөд амьдарсан хүнийг таван жилийн өмнөх хулгайтайгаар нь ял өгөх үү, үгүй юу гэдэг асуудал.

Гэтэл одоо УИХ шийдвэр гаргаад ямар ч төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөөд хэдийд бол хэдийд хүссэн хугацаандаа яллаж болдог, улс төрийн олонх болсон хүчин нь эргэж өшөө авах хэрэгсэг болгож ашигладаг болох нь. Ганц авлигын гэмт хэрэг биш өөр хэсэг дээр ч өшөө авах хэрэгсэг болгож ашигладаг жишгийг тогтоож байна. 

Гэхдээ дэвшилттэй зүйлүүд байгаа. Улсын дээд шүүх тайлбар гаргадаг болж байна, зарим төрлийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд дээр өөрчлөлт орсон гэх мэт. Улсын дээд шүүх 2011 оноос хойш тайлбар гаргахаа больсон байсан. Харин одооноос Эрүүгийн хууль дээр норматив тайлбар хийе гэдэг шийдэл гарсан.

Хуульч хүний хувьд үүнд баяртай байгаа. Улсын дээд шүүх хууль тайлбарлах эрхгүй олон төрлийн маргаан байдаг боловч яг хүн өмгөөлж үзсэн, эрүүгийн хэрэг дээр ажиллаж, өмгөөлөгч хийж үзсэн хуульч хүний хувьд хуульчид бол үүнийг дэмжиж байгаа.

-Авлигын хэрэгт холбогдож, улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон улс төрийн өндөр албан тушаалтнууд байсан. Эдийн засгийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн гэх мэт хүмүүс холбогдсон 13 хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болсныг прокуророос мэдэгдсэн. Хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхэлснээр эдгээр хүмүүс хариуцлага хүлээх боломжтой боллоо гэж дүгнэх нэг хэсэг байна?

-Одоо яригдаж байгаа авлигачдын хэрэг шийдэгдэх ёстой. Гэхдээ нэг зүйлийг анхаарах учиртай. Миний таньдаг нэг ах ийм нэг зүйл ярьсан юм. Монгол Улсыг тойрсон модон хашаатай байлаа гэж үзэхэд улстөрч болгон хэн нэгэнд таалагдах гэж нэг, нэг банз цөм цохисоор байгаад хашаагүй болчихтой адил. Үүн шиг өнөөдөр оноо авахын тулд эрх зүйн үндсэн зарчмыг эвдэж болохгүй.

Авлигачдын хэргийг дахиж шалгахаар болсон ч өөрсдийнхөө буруутай үйл ажиллагааг далдлахын тулд хийж байгаа ажил. Хууль тогтоогчид бүгд өмнө нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг баталсан, мэдэж байсан. Ганц Ш.Раднаасэд баталсан юм биш.

Тэгвэл бод доо, баталсан хүмүүсийг одоо гаргаад ирэхэд нэрс нь байгаа. Тэд тухайн үед мэдээгүй гэж байгаа бол УИХ-ын индэр дээр ямар ч мэдлэггүйгээр кноп дараад суудаг болж таарч байна. Хуулийн доторх агуулгыг мэдэхгүйгээр сууж байдаг болж хувирч байна.

Эрүүгийн хууль бол нийгмийн харилцааг хамгаалдаг хамгийн чухал хууль. Бусад хуулиуд бол зохицуулдаг. Та өглөө гараад автобусанд мөнгөө төлж байгаа юм чинь, түүнчлэн үйлчилгээ авч байгаа учраас Иргэний хуулиар, та нэг дарга дээр ороод асуудал тавиад шийдүүлж байгаа бол Захиргааны ерөнхий хуулиар зохицуулаад явдаг бол таныг бусдад зодуулахгүй байх, өмч хөрөнгийг чинь бүрэн бүтэн байлгах, тусгаар тогтнолыг хамгаалах баталгаа нь Эрүүгийн хууль. Өнөөдөр нэг хууль гаргаад өчигдөр хийсэн үйлдлийнх нь төлөө хүнийг яллаж буруутгаж болохгүй.

Тэгэхээр энэ хуультай холбоотой жижиг том бүх өөрчлөлт дээр УИХ-ын гишүүд маш анхааралтай байх ёстой. Улс орны тусгаар тогтнол, хүний эрх чөлөөний баталгаа болсон хуулийн жижиг сажиг өөрчлөлт дээр ч гэсэн санамсаргүй, мартсан зүйл байх ёсгүй.

Тэр хууль нэгэнт батлагдсан бол УИХ-ын гишүүн юун дээр гараа өргөж байна, ямар хууль баталж байгаагаа мэдэж байх ёстой. Өөрсдийнхөө хариуцлагагүй үйлдлээ залруулахын тулд гаргаж байгаа энэ үйлдэл нь эсрэгээрээ улам хор хөнөөлтэй.

-Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахиж шалгана гэж байгаа. Нэг ёсондоо тэд ч хэрэгтэй гэсэнтэй ялгаагүй. Гэтэл нөгөө шүүхээр тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй гэсэн зарчим алдагдах нь ээ?

-Энэ маш чухал асуудал. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалт прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон хүмүүсийн шүүхийн шийдвэр одоо болтол гараагүй байгаа гэсэн үг.

Шүүхээр шийдэхээс нааш хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэдэг зарчмыг хөндөөд яг энэ хүмүүсийг гэм буруутай гэж үзээд яриад байна. Гэтэл цаана нь хөөн хэлэлцэх хугацаагаар биш, хуулийн бусад үндэслэлээр хэрэгсэхгүй болох олон зүйлчлэл байдаг юм шүү дээ.

Хамгийн гол нь хөөн хэлэлцэх хугацааг буцааж тоолох энэ асуудал зөвхөн авлигын гэмт хэрэгт биш хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчих болчихоод байна. Эрүүгийн эрх зүйн зарчим хөндсөн ийм хууль хүний эрх чөлөөний ухралтын үед дарангуйлагч тоталитар дэглэмтэй улсуудын хууль тогтоомжид түгээмэл ажиглагддаг. Тэгэхээр үүнийг хуульч хүнийхээ хувьд эрүүгийн эрх зүйн ухралт гэж харж байгаа.

-2017 онд Эрүүгийн хуулиас албан тушаалын байдлаараа нөлөөлөх гэсэн зүйл ангийг шийдвэр гаргагчид хасчихсан. Үүнээс болж ЖДҮ-гийн хэрэг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа гэгддэг. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацааг буцааж тоолохыг шийдсэн хүмүүс албан тушаалын байдлаараа нөлөөлөх зүйл ангийг сэргээх ёстой гэсэн байр суурь ажиглагдсан. Тэгж болох уу?

-Энэ чинь дахиад л нөгөө зарчим руугаа ороход хүргэнэ. ЖДҮ-г шийдэхийн тулд албан тушаалаа нөлөөлсөн зүйл ангийг буцааж сэргээгээч гэвэл уг нь бидний зарчмаар одоо сэргээсэн ч өнгөрсөн хугацаанд буцаж үйлчлэхгүй байх ёстой. Энэ бол зарчим.

Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг асуудлыг процессын асуудал гэж тайлбарлаад байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа процессын хэм хэмжээ учраас хамаарахгүй гэж яриад байгаа. Хүн ойлгоход хамгийн түвэгтэй хэсэг энэ.

Гэхдээ нэгэнт гарсан шийдвэр дээр ийм алхам хийж байгаа нь ялгаа байхгүй процессын ч бай, материаллаг ч бай үндсэн зарчмаа зөрчиж байгаа хэрэг.

-Хууль гэдэг хүний эрх чөлөөгөөр, цусаар бичигддэг гэдэг. Үнэхээр таны хэлснээр нэг улс төрийн хүчин нөгөөгөө намнах, өс хонзонгоо авахын тулд эрх зүйн үндсэн зарчмыг эвдэж байгаа нь нийгэмд ямар хор хөнөөлтэй вэ?

-Яг өнөөдөр ийм хор хөнөөл үүснэ гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ дараа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн аливаа нэг шийдвэрийг эрх барьж байгаа улс төрийн хүчин улс төрийн өшөө авах, өрсөлдөгч улс төрийн хүчнээ намнах зорилгоор шийдвэрлэж болох нь гэсэн жишгийг тогтоож өглөө.

Өмнө нь ийм юм гарч байсан гэсэн жишиг болж байгаагаараа хамгийн аюултай. Энэ удаагийнх шууд нийгэмд үзүүлэх хор нөлөө харагдахгүй. Харин эсрэгээрээ авлигачид нь ял аваад яваг гээд бүгд алга ташиж байгаа. Гэхдээ дараагийн удаа энэ нь жишиг болоод бусад зүйлийг хөндөх л аюултай.

-Хөөн хэлэлцэх хугацааны хувьд манайд нэг хэсэг маргаан өрнөсөн. Таныхаар аль хугацаа нь илүү манайд тохиромжтой вэ. Олон улсын практикаар хэрэг илэрч гэмт этгээд яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацааг тооцож эхэлдэг гэдэг?

-Хөөн хэлэлцэх хугацаан дээр ойлгох ёстой энгийн зүйл бол яллагдагчаар татаад мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байхад хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг хэрэгсэхгүй болох боломжтой байвал өөрөө тэр процессыг сунжруулдаг.

Мөрдөж байгаа албан тушаалтан нь хэргийг сунжруулж байгаад хэрэгсэхгүй болгодог. Нөгөө талд хэрэг шалгагдаж байгаа хүмүүс хугацаа хожиж ял завшихыг санаархдаг хамгийн гол үндсэн хүчин зүйл энэ. Түүн дээр нөлөөлөөд байдаг муу талтай. Хөөн хэлэлцэх хугацааны тухай ярьсаар байгаад ер нь сүүлдээ энэ нь байх ёстой юу, үгүй юү гэдэгт хүрчихлээ.

Хөөн хэлэлцэх хугацаа гэж гарцаагүй байх ёстой. Яллагдагчаар татаад шүүхээр хэлэлцэгдэх хүртэл хөөн хэлэлцэх хугацаа зогсохгүй байх ёстой.

-Эрх зүйн үндсэн зарчмыг алдагдуулж байгаа хөөн хэлэлцэх хугацааг эргэж тоолох асуудлыг засах боломж нөхцөл байна уу. Үндсэн хуулийн Цэцэд хандах гарц л байна уу?

-Хуульчдын ганц арга бол Цэцэд хандах. Тиймээс хуульчид Цэцэд хандах байх. Хамгийн хэцүү асуудал нь нэг талаас муу авлигачдыг өмөөрлөө гэж сурталчлаад “Бид нар хамгаалах гэж байхад энэ нөхөр авлигачдыг өмөөрлөө” гэсэн байдлаар хандаж яриад байгаа нь түвэгтэй.

Миний хувьд бол Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан гэж Цэцэд хандсан. Түүгээр зогсохгүй өнөөдрийн Засгийн газар, УИХ-ын шийдвэртэй холбоотой маш олон удаа Цэцэд хандаж байсан. Зарим нэг гарцаагүй шийдвэрлэх ёстой зүйлүүдийг шийдвэрлээгүй учраас Цэцийг ийм асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлгүй байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • сагаа (203.91.115.42)
    энэновш ѳѳрѳѳ хулгайч нарын гал хамгаалагч...
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.182.140)
    Ene olon yrvagchdiig yaanaa.Bitgii medemhiir.Hariuzlaga uuruuleh heregtei.Duugui bai
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.140.19)
    ХХХ-эргүүлж сэргээхээс Баасанхүү их айгаад янз бүрийн юм яриад байсан, аргагүй юм байна л даа Хурцын зараалын хүн шүүдээ! одоо энэ нөхөр нэмэгдэх шив.Тэд нартай холбоотой нөхдүүд нилээн байна.
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Болд (202.126.88.143)
    Хѳѳн хэлэлцэх хугацаагаа 100 жил болгочих, дахин тоолох шаардлага гарахгүй ээ.
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Иргэн (103.57.93.53)
    Та нарын тэр ёс зүй хэм хэмжээ юу юм бэ? тэр хууль чинь хэнд үйлчлээд хэнд нь үйлчилдэггүй юм бэ? Хууль ярьсан луйварчин минь! Эх орон газар нутгаа тоносон зарсан уравсан хулгайч луйварчдад яагаад үйлчлэхгүй давраагаад байгаа юм бэ? Энэ эх орон чинь гууль болсон хуультайгаа сүйрлээ шүү дээ! Үхсэн ацны чинь хууль новш минь луйварчид нь даварсан улс манайхаас ондоо хаана байна хуцалгүй бай!!! Тэгээд наад гуулиа засаач мөнгөтэй эрх мэдэлтэй луйварчдад үйлчилдэггүй гуулиа!!! !?! !!!
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • niislel (220.245.55.119)
    bolio chi sayhan l ene hulgaich nartai huuligui alaltsana gd bsan hun huuliin zarchim ntr yarij. ter buh huuliin zarchmiig chn devseed yl zawshtsan humuusiig shalgah bolhoor iim yum yridga boli.
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 2 цаг 13 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 2 цаг 19 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 3 цаг 11 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 3 цаг 21 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? 5 цаг 3 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө 7 цаг 31 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ 7 цаг 41 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ 7 цаг 48 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн 7 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 8 цаг 3 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно 23 цаг 24 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав 23 цаг 47 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ 23 цаг 54 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Өчигдөр 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Өчигдөр 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Өчигдөр 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Өчигдөр 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Өчигдөр 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Өчигдөр 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Өчигдөр 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө...
Top