x

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өдөрт зориулж мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын Эрхэм хүндэт иргэд ээ,

Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ныг Үндсэн хуулийн өдөр хэмээн Улсын Их Хурлаас хуульчилсан билээ. Энэхүү өдөр бол Та бидний улс үндэстнийхээ түүхээр бахархах, Үндсэн хуульт ёсоо дээдлэх, ардчилсан Монгол Улсын иргэн нь, эх орныхоо бүрэн эрхт эзэн нь байгаагаараа омогших өдөр юм.

Хорин найман жилийн тэртээ 1992 онд монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарлан тунхагласан. Энэ бол шинэ эриний эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн дэвшлийн төлөө Та бидний хийсэн түүхэн сонголт байлаа.

Энэхүү зөв, мэргэн сонголтын үр шимээр өнгөрсөн 28 жилд улсын маань нийгэм, улс төр, эдийн засаг, иргэдийн маань амьдралын чанарт олон чухал дэвшил өөрчлөлт гарч, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд, байр суурь бэхэжсэн. Туршлага, сургамж ч чамгүй хуримтлагдсан. Олсноо бататгаж, алдсанаа засах, ирээдүйгээ шинээр тодорхойлох гарцаагүй шаардлага ч үүссэн билээ.  

Ард түмнийхээ хүсэмжлэл, зорьсон зорилго, хүссэн ирээдүйдээ хүрэхийн тулд хоёрхон сарын өмнө бид, бас нэгэн түүхэн сонголт хийгээд байна. Энэ бол Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт юм. Хорин жил яригдаж, гурван парламент дамнан өрнөсөн түүхэн чухал үйл хэргийг парламентаар 158 хоног тасралтгүй хэлэлцэн батлахад Монгол хүн бүхэн хувь нэмрээ оруулсан. Та бүхний санал бодол, зөвлөгөө дэмжлэг зорьсон зорилгодоо хүрэх хамгийн том хөшүүрэг болсон. Тиймээс Монгол хүн бүхэнд, Монголынхоо нийт ард түмэнд гүн талархлаа илэрхийлье.

Эрүүл нийгмийг төлөвшүүлж, шударга ёсыг бататган, хөгжил цэцэглэлтийг дархлахын тулд бид урагшаа илүү олон алхах ёстой. Үүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Өөрчлөлтийн үр шимийг иргэддээ эхнээс нь хүртээж эхэллээ. Алдагдахад хүрээд байсан баялгаа буцаан авч, өгөөж дээжийг нь өндөр настан ахмад буурлууддаа, ачийг нь санаж хүртээх шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу Улсын Их Хурлаас гаргалаа.

Монгол хүн эх орон, эрдэс баялгийнхаа жинхэнэ эзэн нь байж, хариуцлагатай-хяналттай төр, тогтвортой-тэнцвэртэй засаглал, хараат бус-шударга шүүх, бие даасан-иргэндээ ээлтэй нутгийн удирдлагыг төлөвшүүлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал цаашид тууштай хэрэгжих болно.

Ингэж байж улс маань улсын дайтай хөгжиж, иргэд маань хүний дайтай амьдрах нөхцөл бүрдэнэ. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Шинэ Монголын Шинэ ирээдүйн суурь тавигдсан гэж үзэж байна. Энэхүү өөрчлөлтөөр улбаалан эрх зүйн томоохон шинэтгэл хийгдэх учиртай. Тогтвортой өсөлтийг цогцлоох эдийн засгийн шинэчлэл, хуулийн засаглал, шударга ёсыг сахиулах төрийн шинэчлэл, хүний хөгжлийг тэтгэж, иргэдийнхээ чинээлэг амьдрах нөхцөлийг хангах нийгмийн бодлогын шинэчлэл бидний зорьж буй Шинэтгэлийн гурван тулгуур байх болно.

 Энэ бүхэн өнгөрсөн 30 жилийн алдаагаа засаж, дэлхий нийтийн түгээмэл хөгжилтэй эн зэрэгцэн алхах шинэ 30 жил буюу Сайн цагийг авчрах эрхэм зорилго билээ.

Улс, нийгмээрээ цэгцрэх, шинэчлэлийн шинэ ирээдүйн төлөө монгол хүн бүр хичээн зүтгэхийг Үндсэн хуулийн энэ өдөр Та бүхэндээ хандан уриалъя.

Үндсэн хуулийнхаа үзэл санаан дор эвлэлдэн нэгдсэн ард түмний минь оюун билиг тунгалаг, золбоо хийморь төгөлдөр байх болтугай.

Төрийн мэлмий тунгалаг, түмний сэтгэл амгалан байг ээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г...
Top