x

Лүндэгийн Наранбаатар: Салхитын ваучер бол "боов үмхүүлэлт"

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа төрөөс төлөх тухай хуулийг УИХ баасан гаригт баталлаа. Хуульд:

-Тэтгэврийн зээлийн зургаа хүртэл сая төгрөгийг тэглэж, үлдсэнийг нь иргэд өөрсдөө төлөх, 

-Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд Салхитын ордоос нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг өгөх, 

-Мөн нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгохоор тусгасан билээ.

Хууль батлагдсаны дараа "1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгааллах холбоо"-ны тэргүүн Лүндэгийн Наранбаатар доорх нийтлэлийг бичиж, олон нийтийн сүлжээнд тавьсан байна.  

САЛХИТЫН ВАУЧЕР БОЛ "БООВ ҮМХҮҮЛЭЛТ"

Би уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтний хувьд ард иргэддээ үнэн зөв мэдээлэл хүргэх ёстой гэж бодож байна. Австрали, Азийн уул уурхайн институтын гишүүний хувьд ч, салбарын судлаач мэргэжилтний хувьд ч энэ миний ёс зүйн үүрэг. Тийм учраас хаалттай байгаа Салхитын ордын мэдээллийг өөрийн зүгээс эрэн сурвалжилж үзлээ. Надаас гадна олон мэргэжилтэн мэдээлэлтэй байгаа. УУХҮЯ, АМГ, ТЭЗҮ шинжээчид гэх мэт. Яагаад чимээгүй байгааг би хувьдаа ойлгохгүй байна. УИХ чуулганыг үзэхээр гишүүд хэдэн их наядаар тоологдох, орлого үнэлгээ ярих юм. Тэд буруу мэдээлэлтэй байна. Буруу мэдээлэлтэй учир буруу шийдвэр гаргах магадлалтай. Салхитын Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг олж харахад энэ маш жижигхэн орд юм байна.

ТЭЗҮ-г уул уурхайн төсөл судалгааны TOPAZIA Consulting services компани Эрдэнэс Силвер Ресурс (Эрдэнэс Монголын охин компани) -ийн захиалгаар боловсруулж, 2019 оны 12 сарын 31 өдрийн 15 цагт Монгол улсын Эрдэс Баялгийн Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн батлуулжээ.

Салхит ердөө 2 сая.тн уурхайлах хүдэртэй. Эрдэнэтийн уурхайн 20 хоног ажиллах нөөц гэсэн үг. Хүдэр гэдэг нь алт, мөнгө агуулсан чулуу. Энэ чулууг өрөмдөж, тэслээд, бутлуурт нунтаглаж химийн бодисоор алт, мөнгийг ялгаж авна. Гэхдээ цэврээр нь алт, мөнгө гаргаж чадахгүй. Мөнгөний агуулга давамгайлсан нунтаг шороо гарах юм. Хэмжээ нь 109 мян.тн. Цаашид металлургийн боловсруулалт буюу зууханд хайлж, цэвэршүүлж байж алт, мөнгөө цэврээр нь ялгаж авна. Монголд хайлуулж, цэвэршүүлэх үйлдвэр байхгүй, барьвал хэдэн тэрбум доллар шаарддаг нүсэр үйлдвэр учир боломжгүй байсаар өдий хүрсэн. Монгол банк зөвхөн цэвэр мөнгө, алт л худалдан авдаг. Тэгэхээр Салхитын баяжмалыг Монгол банкинд зарах боломжгүй тул Хятад уруу экспортолж борлуулахаас өөр аргагүй.

Уурхайлах хүдэрт 670 тн мөнгө, 877 кг алт агуулагдана. Цааш химийн бодисоор баяжуулаад мөнгөний 88%, алтны 61%-ийг авч чадна. Бусад нь одоогийн технологийн түвшинд авч чадахгүй учир хаягдна.

ТЭЗҮ-д жилд 300 мян.тн хүдэр олборлож, ордыг 7 жил ашиглана гэж тооцжээ. Хөрс, хүдэр нийлээд 6 сая.тн хэмжээтэй. Энэ нь манай Эрдэнэс Тавантолгойн 3 хоногийн ажил юм. Ийм л жижиг төсөл.

Нийт хөрөнгө оруулалт нь 32 тэрбум төгрөг. Тавантолгойд ~4 тэрбум.$, Оюу толгойд ~15 тэрбум.$ шаардагдсан гээд харьцуулаарай.

Уурхайд 2-3м3 шанагатай жижиг экскаватор, 50тн-ын хово машинууд ажиллана. Уул уурхайн гэхээсээ барилгын зориулалттай жижиг тоног төхөөрөмжүүдээр олборлолтыг амжуулчих юм.

Салхитад 180 орчим хүн ажиллана. 200кг алтны нөөцтэй жижиг шороон орд дээр 200 орчим хүн ажилладаг. Оюу Толгойд 20 мянган хүн ажилладаг.

ТЭЗҮ-д 1 унц алтны үнийг 1200$, мөнгөний үнийг 17$ -оор тооцжээ. Нийт орлогынх нь 92% мөнгө, 6% нь алт, 2% нь цайр, зэсээс орно. Мөнгөний үнийг маш өөдрөг тооцсон, алтны үнэ бол хэвийн. Алтны үнэ 2000$ хүрлээ гэхэд нийт орлогод 10%-иас хэтрэхгүй. Тэгэхээр мөнгө гол бүтээгдэхүүн нь болж байгаа юм. Одоо Лондонгийн металлын бирж дээр алт 1600$, мөнгө 17.5$ байна.

Ордыг бүхэлд нь ашиглахад:

Орлого: 989 тэрбум.₮ (жилд 140тэрбум.₮)
Зардал: 651 тэрбум.₮
Цэвэр ашиг: 251тэрбум.₮ (жилд 36тэрбум.₮)
Өнөөгийн үнэ цэнэ: 122 тэрбум.₮ (үнэлгээ)
Хөрөнгө оруулалт: 32 тэрбум.₮

Өнөөдөр иймэрхүү үнэлгээтэй төслийг зах зээлийн үнээр нь наймаалцвал 10-20 сая доллар байх боломжтой. Нөгөө талаас 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай төсөлд банк зээл олгоё гэж бодъё. Банкны алтан дүрэм бий шүү дээ. 30 хувийг төсөл хэрэгжүүлэгч өөрөө санхүүжүүлж, 70 хувьд нь банк санхүүжүүлнэ гэдэг. Банк “үсрээд” 20-22 тэрбум төгрөгийн зээл олгоно. Түүнээс дээш бол эрсдэлтэй гэж үзнэ.

Дүгнэлт:
1. Хөгжлийн банк 20 хүрэхгүй тэрбум төгрөгийн зээл банкнаас олгох боломжтой төсөлд 800 тэрбум төгрөгийн баталгаа гаргавал гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно. Банкны захирал ийм юм хийвэл сонгуулийн дараа шоронд явах замаа засаж байгаагаас өөрцгүй. Наад зах нь банкинд байр барьцаалж зээл авахад байрны үнийн дүнгийн 50-60% үнэлгээ тогтоодгийг бид мэднэ. Салхитыг харин төр маань, төрийн мөнгөөр 40 дахин өндөр үнэлж барьцаалах нь.

2. Зээл тэглэхэд хамрагдаагүй 190 орчим мянган ахмад бий. Эдгээрт Салхитаас 1 сая төгрөгийн ваучер гаргаж сонгуулийн өмнө ваучер өгөх санал УИХ дээр гарсан. Шаардлагатай санхүүжилт нь 190 орчим тэрбум төгрөг болно. Салхит өөрөө жижиг орд, орлого багатай, жилд ашигтай ажиллах хэмжээ нь 36 тэрбум.₮. Иймд ваучер үнэ цэнэгүй. Ваучер нь 1072 хувьцаа шиг ногдол ашиг өгдөггүй үхмэл цаас болно. Өнөөдөр ногдол ашгаа хүлээсэн 70 орчим мянган ахмад бурханы оронд одчихоод байна. Хэдий болтол аав, ээж, эмээ, өвөө шигээ хүмүүсийг хуурах вэ улстөрчидөө! Ваучераар боов үмхүүлж, сонгуулийн барьцаанд ахмадуудыг оруулах тохуурхалаа зогсоо! Өөр юм бодож ол!

3. Ваучерын 190 тэрбумыг цэвэр ашгаар нөхөн төлөхөд хэдэн жил шаардагдах вэ? Орд жилд 36 тэрбум.₮ ашигтай ажиллана. 190/36=5.3 жил. Ордын нөөц дуусах үед цэвэр ашгаа бүгдийг нь зарцуулж дуусна. 800 тэрбум.₮ бондоос 1 ч төгрөг нөхөн төлөх мөнгө суларч гарч чадахгүй.

Лүндэгийн Наранбаатар, уул уурхайн инженер-эдийн засагч, Австрали-Азийн уул уурхай, металлургийн институтын гишүүн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.9.40.46)
    Оюун хорол тэргүүтэй новшнууд дахин сонгогдохгүй гээ мэдрэн боов үмхүүлсэн
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.40.46)
    Үнэн үнэн коммунистууд боов үмхүүлсэн
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Сэржмятав . Даваажав . (73.15.211.210)
    Хуулийн мэдлэгтээ хүн байхгүй байхаа чамшиг нь ернч байхгүй шүү чинийх болхоор хуулийн мэдлэг чинь бүр хэтрээд дэндээд явчих юмаа тэгэхээр мэддэг ,мэддэггүй хоёр адилхан = гэсэн үг одоо ойлгвуу ? ? ? . . .
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • ZOCHIN (192.82.76.249)
    zEELTEI AHMADUUD TEDNII GER BUL UR HUUHDIIN SANAL AVAH GESEN MUU ZALI. bAUCHER BOL BID TSAGTAA EGNE GEJ SHIIDSEN. EHGUI BOLTER SHINE ZASAGTAIGAA YARI GEED L ENGERNE
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Аагий (192.82.70.39)
    Ийм л байгаам даа.Ухаантай ард түмэн минь ойлгох байхаа.Энэ нэг л биш.Чихрийн цаасаар хуурсан гь үнэн.
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Иргэн (66.181.161.29)
    Энэ хүн үнэн ярьж байна. Ваучер гэдэг чихрийн цаасыг МАН ын худалч хулгайчид мэргэжсэн хулгайч шонхорын наймаачин хятадын эрлийз Оюунхорол авгайгаар гаргуулж ирсэн.
    2020 оны 01 сарын 11 | Хариулах
  • Боов ямар хамаатай вэ? Боов үмхүүлдэг юм биз дээ LOL (66.181.161.75)
    Zochin
    2020 оны 01 сарын 11 | Хариулах
  • амар (180.44.255.60)
    Наранбаатар унэн хэлж бна шуу!!!
    2020 оны 01 сарын 11 | Хариулах
  • Oyun (103.212.117.113)
    Unen heljee.baychirees ahmaduud uych olj avch chadahgui UIH gishuud huurch bna Oorsdoo heden terbumaar n idchiheed ahmaduudaa huuraad ongorloo.
    2020 оны 01 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Шахмал түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч хөндлөнгийн лабораториор шинжлүүлнэ Өчигдөр 13 цаг 11 мин АНУ-ын шүүх иргэншлийн асуудлаарх Трампын шинэ зарлигийг хүчингүй болгов Өчигдөр 13 цаг 03 мин “Тусгаар тогтнол-2026" дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 10 цаг 59 мин Лу.Гантөмөр: Бүх түвшинд нэн яаралтай авлигыг зогсоож, үнийн өсөлтийг тогтворжуулах хэрэгтэй Өчигдөр 09 цаг 51 мин АНУ-ын шинэ татварыг Хятад улс эрс эсэргүүцэв Өчигдөр 08 цаг 46 мин Ус хайх зориулалттай сарнаа явагчийг Японд амжилттай туршлаа Уржигдар 12 цаг 22 мин Бүгд найрамдах улс байгуулсны 102 жилийн ой тохиож байна Уржигдар 10 цаг 26 мин Дуучин Ай Юү ирэх оны нэгдүгээр сард дэлхийг тойрох аялан тоглолтоо эхлүүлнэ Уржигдар 09 цаг 59 мин Пуэрто-Рикогийн гоо бүсгүй “Miss Universe-2026” тэмцээнд түрүүллээ Уржигдар 09 цаг 53 мин Д.Өлзий-Эрдэнэ: Мотоциклтэй аялахад өдөр бүрийн зам шинэ, аялал бүр өөр байдаг Уржигдар 09 цаг 39 мин Түрэмгийлэгч хоёр гүрний гэрээ: Герман улс Евразийн нөгөө хязгаараас холбоотон хайсны учир 2026-11-25 Ерөнхий сайд Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ 2026-11-25 Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна 2026-11-25 Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон гүйцэтгэж болохгүй 2026-11-25 МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж авна 2026-11-24 Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 2026-11-24 Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 2026-11-24 Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 2026-11-24 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-24 Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026-11-24
iИх уншсан
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлө... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чи... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н... Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон... Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа о... АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах ту... Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүл... Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч ... СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд... Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдуг... “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 2... МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж а... Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллэ... Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол за... Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, ха...
Top