x

Сэтгэлд цас нэвсийтэл “ЭМО”-руулах "ТАГТАА"-гийн номууд ирлээ

МЕТРО МОЛЛ ХУДАЛДААНЫ ТӨВ, АЛЬФА ДЭЛГҮҮР

 

“АМЬДРАХУЙ”

Нэг ном уншсанаар нэгэн өөр амьдралаар амьдрах боломжийг олгодогт номын гайхамшиг нь оршдог гэдэг. Тэгвэл энэхүү ном таныг уйлуулж, зовоож, шаналгасан нэгэн амьдралаар утгаар нь амьдруулна гэдэгт итгэлтэй байна. Магадгүй номоо уншиж дууссаны дараа өөрийн бодит амьдралд буй асуудлууд, зовлон бэрхшээлийг “юу ч биш” гэж ойлгож ч мэдэх юм. Амьдрах, амьд явахын үнэ цэнийг ч хүссэн хүсээгүй бодох болно.

Ачлаганд зүтгэж буй үхэртэйгээ ярилцаж буй өвгөнтэй анх таарсан уншигчийн инээд аажмаар өөрчлөгдсөөр эцэст нь эхэнд буй энэ дүрслэл яаж өөр өнгөөр уншигдахыг мэдрэх тэр мэдрэмжийг өгөх Хятадын шинэ үеийн зохиолч Үй Хуагийн ертөнцөд урьж байна.

“Хүн хэмээгч нь жаргалыг дийлдэггүй хэрнээ яагаад зовлонг дааж дийлээд байдаг” юм бол гэж бодогдуулах уг номыг уншсан уншигч амьдралд улам ихээр хайртай болно гэдэгт эргэлзэхгүй нь.

Мөн уг номоос төрийн буруу бодлогын үр дагавар, тухайн цаг үеийн улс орны талаарх түүхэн мэдлэг, магадгүй “зовлонт амьдралаас чинь илүү гачлан бий шүү” гэдгийг утга зохиолоор дамжуулан ард олондоо хүргэж буй юм болов уу гэх зэрэг олон бодрол хөврөх байх хэмээн бодож байна.

Нус нулимсаа дуслуулж номын хуудсыг халтартуулж мэдэх тул бусдын биш өөрийн номтой болж аваад уншихыг мөн зөвлөж байна.  

“САЙН УУ, ГУНИГ МИНЬ”

“Цэцэг бэлэглээд яах билээ, удахгүй хатчихна шүү дээ” гэж зарим маань боддог. Гэвч үнэндээ цэцгийг биш цэцэг авч буй тэр мэдрэмжийг бэлэглэж буйг анзаардаггүйгээ ингэж боддог хэрэг. Яг түүн шиг хэн нэгэнд зориулж үл мартагдах мэдрэмж бэлэглэхийг хүсч буй хүнд “Сайн уу, гуниг минь” номыг санал болгож байна. Учир нь энэ бол арвандолоохон настай охин бичсэн гэхэд итгэмгүй, бодолд автуулж, сэтгэл догдлуулам мэдрэмжтэй ном юм.

Сул хэсэг өчүүхэн төдий ч байхгүйгээр үргэлжилсээр, тааварлашгүй эргэлт, санаанд оромгүй төгсгөл өгч, ер нь хөндөж болох сэтгэлийн утаснуудаа тэр жаахан зохиолч охиноор тоглуулчихна гэж төсөөлж ч амжилгүйгээр уран зохиолын номноос л мэдэрч болох тэр зүйлсийг мэдрэх болно.

Бороо ороход, цас будрахад сэтгэл догдлуулж орхидог тэр ойлгомжгүй зүйлсийг уншигч танд бэлэглэх болно. Зохиолын дүрүүдийг буруутгах, зөвтгөхөө ч мэдэхгүй бодлыг чинь төөрөгдүүлэх болно. Яг л номын нэр шигээ таныг гунигт автуулна. Мэдээж уг номыг уншсаны дараа дахин ийм хүчтэй мэдрэмжийг төрүүлэх номыг хайх биз.  

“CЕКСИ”  /ДУР БУЛААМ/

Уг номын нэр нь хавтсан дээрх нэр “Дур булаам”.  Номын хавтасны зураг нь монгол дээл өмссөн эрийн сүүдэрлэсэн дүртэй. Монголын ямар нэгэн роман мэт харагдах уг ном үнэндээ дэлхийн, тэр тусмаа 1990 оноос хойш бичигдсэн гадаадын зохиолчдын өгүүллэгийн анталоги түүвэр ном юм. Тухайн номноос дэлхийн уран зохиолын чиг хандлага хаана байна, ямар өгүүллэгүүдийг бидний цаг үеийн гадны зохиолчид бичиж буйг мэдэж, мэдрэх боломжтой.

Зохиол бүр үнэ цэнэтэй бөгөөд тус тусад нь задлаагүй нэгтгэсэн гэж бодох юм бол 21 номыг нэг номын үнээр авч буй гэдгээрээ уншигчдад ашигтай байх аж. Мөн номыг бүтээгчээс уг өгүүллэг бүрийн зохиолчтой холбогдон албан ёсны эрхийг нь авч, тэр бүрт цаг хугацаа зарцуулан орчуулсан, сорчлон нэгтгэсэн гэх хөдөлмөрийг тооцох юм бол уг бүтээлийг эх хэлээрээ уншина гэдэг тун ашиг завшаантай худалдан авалт гэдэг нь гарцаагүй юм.  

“Намтарчилсан болон уран зохиолын номын аль нь илүү үнэнд ойр байдаг бол” гэдэгт хариулж буй номын авторын подкастыг олоод сонсоорой. Нээрээ л бидний олонх намтарчилсан ном гэж хариулах байх. Гэтэл уран зохиолд хэн нэгнийг хэрхэн бодох бол гэж бодохын хэрэггүй тул олон олон үнэн өгүүлэгдэж байдгаараа намтарчилсан бүтээлээс ч илүү үнэн байдаг аж.

Яг л тийм үнэнийг, энгийн мэт хэрнээ секси тэр л  бүтээлүүдийг унших боломжтой байна гэдэг хичнээн гайхалтай.

Энгийн өдрийг гайхалтай өдөр болгон хувиргах  Тагтаа паблишингийн номууд ийнхүү Метромалл худалдааны төвийн гуравдугаар давхарт байрлах Альфа ном бичиг хэрэг, тоглоом бэлэг дурсгалын дэлгүүрт ирлээ.

МЕТРО МОЛЛ ХУДАЛДААНЫ ТӨВ, АЛЬФА ДЭЛГҮҮР

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (139.5.217.74)
    томоохон дэлгүүрт хувцас өлгүүрийн тасагтай болооч хөлс гоожих юм дэлгүүрийн хэм нь тохирсонч удаан байхаар халууцах
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    орон нутагт хүргэлттэй юу?
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 10 цаг 51 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 12 цаг 51 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 13 цаг 2 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 15 цаг 39 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 17 цаг 12 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 17 цаг 54 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 18 цаг 0 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 18 цаг 8 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 18 цаг 12 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 18 цаг 17 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 18 цаг 24 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 18 цаг 34 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 18 цаг 43 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 19 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо
Top