x

Би монгол хүний хязгааргүй шуналд итгэж байна

Э.Бат-Үүл нэг удаа ингэж бичсэн нь санаанд оров. Улстөрч хүн болохоороо мэдээж арай эерүү утгаар тайлбарласан байсан л даа. Монгол хүний хязгааргүй шунал бол сайхан амьдрах хүсэл юмаа. Хүн бүр сайхан амьдрах эрхтэй гэж...

Харин надад тэгж тал засах шаардлага байхгүй, би ямар улстөрч биш. Гэхдээ би монгол хүний хязгааргүй шуналд итгэдэг. Ялангуяа сүүлийн өдрүүдэд бүр их итгэж байгаа.

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийнэ. Өчигдөр Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжихдээ хууль санаачлагчид “зургаан сая төгрөг хүртэл зээлийг тэглэх, түүнээс илүү гарсныг нь зээлдэгч өөрөө төлөх” шаардлагыг тавьсан. Хууль санаачлагч зөвхөн “судалж байгаа” гэсэн хариултыг өгч байгаа.

Монгол Улсад өнөөдөр Монгол Улсад НДС-аас тэтгэвэр авдаг 422,9 мянган иргэн байна. Тэдний  54.5 хувь буюу талаас илүү нь тэтгэврийн зээлтэй тухай ХНХ-ын сайд танилцуулсан. Зээлийн нийт дүн 756,7 тэрбум төгрөг. Үлдсэн 200 мянган иргэн тэтгэврээ зээлээгүй, тэдний асуудал яах вэ гэдэг асуудал өнөөдөр яригдаж байна. Учир нь оны өмнөхөн баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд “Байгалийн баялгийг иргэн бүртээ тэгш шударгаар хүртээх зарчим баримтална” гээд биччихсэн.

Тиймээс Монголын ахмадын холбооноос энэ асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж, “Тэтгэврийг тэглэх нь буруу биш ч хуваарилалт нь шог байна” гэж мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүртээ тэгш хүртээе гэвэл тэтгэврийн зээл аваагүй хүмүүстээ ч гэсэн зээл тэглэсэнтэй ижил хэмжээний нөхөн олговор өгөх ёстой гэв. Нэг хэсэг нь зээлээ төлүүлээд нөгөө хэсэг нь хоосон хоцорч болохгүй биз дээ? Энэ тэгээд тэгш хуваарилалт мөн үү?

Ахмадын холбооны араас ШИНЭ намын гишүүд хэвлэлийн бага хурал зарлаж, “Тэтгэврийн зээл тэглэх гэж байгаа 750 тэрбум төгрөгөө бүх ахмадууддаа тэнцүү хувааж өг” гэв. Байдлыг анаж, хүмүүсийн амыг харж, харьцуулж байгаад өөрт хамгийн ашигтай вариантаар дуугарч байгаа хэрэг. Ядаж байхад хуулийн төсөл санаачилсан ХНХ-ын сайд нь “Тэтгэврийн зээлгүй иргэдийн асуудлыг энэ удаа ярихгүй. Бид ядууралд орсон хэсгээ л ядуурлаас гаргах гэж байна” гээд хэлчихсэн. Одоо шонд өлгүүлээ л дээ...

Ингээд зээл төлөгдөхгүй бол зээлтэй ахмадууд гомдох, зээл төлөгдвөл зээл аваагүй хэсэг нь гомдох болчихоод байна. Өчигдөр “Монгол коммент”-оор “Үүргэвчнээсээ өөр өмчгүй армиас халагдсан цэргийнхнийг битгий гадуурхаарай” энэ тэр гээд заналхийлээд эхэлсэн байна лээ. Учир нь тэд тэтгэврийн даатгал төлдөггүй, даатгалыг нь төр хариуцдаг.

Сүүлийн гурван өдөр тэтгэврийнхний дунд “хэн нь зээл авдаг, хэн нь авдаггүй вэ?” гэсэн талцал гараад байгаа. Нэг хэсэг нь “Болж бүтэж байгаа нь л зээлгүй байгаа шүү дээ, битгий нэгнийхээ хөлөөс чангаагаач ээ” гэхэд нөгөө нь “Тэгж яривал хамгийн ядуу хэсэг нь зээл авч чадахгүй байгаа шүү. Сарын 300 мянгын тэтгэвэртэй хүн тэрийгээ зээлчихвэл юугаараа амьдрах юм” гэх. Ингээд зээлтэй зээлгүйн ялгаа дүндээ дүн болох шинжтэй.

Тэтгэврийн зээлийг тэглэчихвэл сая хүн ядуурлаас гарна гэж С.Чинзориг сайд хэлсэн. Гэтэл цаана нь тэтгэврээ зээлээгүй сая хүний /мэдээж гэр бүлийг нь оролцуулаад/ саналыг алдах болчихоод байдаг. Тиймээс өчигдрийн чуулган дээр УИХ-ын зарим гишүүд “Зээл аваагүй 192 мянган иргэнд баялгийг тэгш хүртээхийн тулд Салхитын мөнгөний орд дээр босгосон бондоос хувь хүртээе, өрийн бичиг гаргаад өгчихье. (ингэвэл нөгөө 750 тэрбум нь 1,5 их наяд болно) Энэ хуультайгаа хамт хэлэлцье” энэ тэр гэж байна. Ингээд УИХ-ын 75 гишүүн нэг нэгээрээ “хүсэл биелүүлэгч” бирд болж хувирлаа. Манайхан ч буруу дуулахгүй бол “Үгүй” гэхгүй нь сайхан.

Одоо араас нь сургалтын төлбөрийн зээл, цалингийн зээл, малчны зээлээ ч гэсэн тэглүүлээд нэгмөсөн гурван саяулаа (30 гэр бүлийг оруулаагүй шүү) ядуурлаас гарах хэрэгтэй шүү дээ. Үндсэн хуулийнхаа зарчим ёсоор. Нэг муу Салхитын ордыг зарахад ахмадуудынхаа өрийг төлж байгаа юм чинь Тавантолгойг бүтнээр нь зарчихвал цалингийн зээлээ төлчихдөг юм байгаа биз дээ. Дараа нь Оюутолгойн 34 хувь... (өө нээрээ манайх өртэй шт) Тэгвэл Эрдэнэт”...  (тэр чинь даргын үнээ)

Тиймээ, би монгол хүний хязгааргүй шуналд итгэдэг. Монгол хүний хязгааргүй шунал биднийг хямралаас гаргана. Хямралаас хурдан гарахын тулд эхлээд тартагтаа тулах ёстой. Одоогийнхоосоо ч илүү, хамгийн хурднаар, бүр ёроол руу унах ёстой. Тэгж байж бид хямрал гэж юу болохыг жинхэнээсээ ой тойндоо ортол ойлгоно. Тэрийг ойлгуулсан тэр хүмүүсийг дахиад хэзээ ч сонгохооргүй болтлоо жигшинэ. Тэгж байж энэ эцэс төгсгөлгүй мөнгөний амлалт, саналын худалдан авалт арай гэж нэг юм дуусна.

Би монгол хүний саруул ухаанд итгэхгүй байна. Би монгол хүний хязгааргүй шуналд итгэж байна.   

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19 Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2026-11-19 Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 2026-11-19 Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 2026-11-19 У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 2026-11-19 Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 2026-11-19 Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 2026-11-19 Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 2026-11-19 Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 2026-11-19 Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top