x

Дэлхийн банк утаа бууруулах зорилгоор дахин 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олголоо

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хотын захирагч С.Амарсайхан, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Улаанбаатар хотын цэвэр агаар төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банкны 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжүүлж байна. Төслийн үндсэн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.

Хотын захирагч С.Амарсайхан “Энэ төсөл олон жил амжилттай хэрэгжиж ирсэн. Улаанбаатар хотын айл өрхийг ая тухтай дулаан амьдруулах, агаарын бохирдлыг бууруулах, Засгийн газрын хөтөлбөр болон нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон талын ач холбогдолтой төслүүд хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд Дулаалгын аян болон айл өрхийг эрчим хүчний хэмнэлттэй агааржуулалт, эх үүсвэрээр хангах зэрэг агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой шат дараалсан олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд энэ төслийн санхүүжилт маш чухал нөлөөтэй байсан. Цаашид хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхийг хамтарч ажилладаг Дэлхийн банкны хамт олондоо хүсээд, нийслэлийнхээ мянга мянган иргэдийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээв.  

Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцорыг бууруулах зорилгоор “Сайжруулсан зуухны хөтөлбөр”, “Дулаалга аян”, Агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр цэцэрлэгүүдийн анги танхимыг хангах зэрэг богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн тодорхой ахиц дэвшил гаргасныг Цаг уур, орчны шинжилгээний газрын тайлан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн судалгааны багийн гаргасан дүн шинжилгээ зэргээс харж болно гэдгийг Сангийн яамны төлөөллүүд хэлэв.  

Нэмэлт санхүүжилтээр олгогдох 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хүлээгдэж буй бодит үр дүнгээс дурдвал, Гэр хорооллын 5.000 орчим айлын халаалтыг цахилгаанаар шийдэх болон нийслэлийн өмчит халаалтын зуухнуудаас ялгарах утааг бууруулснаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах аж.

Мөн “Дулаалга аян”-ыг үргэлжлүүлэхдээ эрчим хүчний татаасын хэмжээг бууруулж, иргэдийн өөрсдийн идэвх санаачилгаар орон байраа дулаалах арга техникт сурган түлшний хэрэглээг 50 хувь хүртэл бууруулж, өрхийн төсөвт хэмнэлт гаргана гэж үзжээ. Түүгээр зогсохгүй бэлэнчлэх сэтгэлгээ, хандлагыг өөрчилж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх юм байна.  

Түүнчлэн гэр хороололд барьж байгуулах “Дэд бүтцийн төв”-ийн үйл ажиллагаатай төслийн зорилго, хэрэгжилтийг уялдуулах бөгөөд үр дүнд нь 200 орчим айлыг бие даасан инженерийн хангамжтай тохилог амины орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлж өгөх  юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (64.119.27.126)
    2012 онд бичсэн бэлэн төсөл цааш болоод хэвтжил байна. ахуйн хэрэглээний түлш бэлтгэх....санхүүжүүлаад өгөхгүй л байхдаа.
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн...
Top