x

ОУХМ Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Чиндао хотноо Жүдо бөхийн "Мастерс"-ын тэмцээн өчигдөр эхэлж, Монголын 10 жүдоч барилдсанаас 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг аваргын төлөө Косовогийн К.Дистрияд базари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медалийн эзэн болов. Эрэгтэй 66 кг-д Монголоос 2 бөх барилдаж, хоёулаа медаль хүртлээ. 

Энэ жилийн дэлхийн аваргаар томчуудыг давж, шуугиулж чадсан Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Израил улсын жүдоч Брауч Шмайловыг нэмэлт цагт базари үнэлгээгээр ялж, хүрэл медалийн эзэн боллоо. 

Мөн 66 кг жинд ОУХМ Г.Хэрлэн эрч хүчтэй барилдаж, мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр 2017 онд мастеруудын тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм. Энэ удаад аваргын төлөө Италийн Мануэль Ломбардотай барилдаж, цэвэр ялагдсанаар мөнгөн медаль хүртэв. 

Харин манай тамирчин Д.Сумъяа, М.Уранцэцэг нар V-р байранд шалгарлаа. 

Өнөөдөр Монголын 6 жүдоч татамид гарч барилдах бөгөөд монголын иргэн болсон Моллаей Саеид болон 81 кг-д Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч О.Ууганбаатар, ОУХМ Н.Дагвасүрэн нар зодоглоно. 

Тус тэмцээнд 66 орны 453 бөх барилдаж байгаа бол манай улсаас 21 тамирчин өрсөлдөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 27 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 52 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 6 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 9 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 12 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 30 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 15 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 16 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 27 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 23 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 56 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top