x

Д.Одбаяр: Цэцийн гишүүнээсээ хэрвээ татгалзах шаардлагатай гэвэл би зууралдахгүй

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярын ярилцлага itoim.mn сайтад нийтлэгджээ.

Тэр ярилцлагадаа онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулсан эсэх болон Инчеоны цагдаагийн газарт болсон үйл явдал, ямар учраас торгууль төлөх болсон талаараа ийн ярьсан байна.

Д.Одбаяр: "Хэрвээ би үнэхээр өгзөг базах, биед нь хүрэх гэж оролдсон, тэр нь нотлогдсон, ядаж л камерын бичлэгээр байгаа бол өндөг байтугайг нь шидүүлэхэд бэлэн байна. Би хувь хүний хайхрамжгүй үйлдлээ зөвтгөж өмгөөлөхгүй. Гэхдээ би тийм үйлдэл хийгээгүй.

Байцаалтын явцад надад хоёр бичлэг үзүүлсэн. Гар утасны бичлэг. Нэг нь цагдаа дуудахыг зөвшөөрч гарын үсгээ зурж байгаа миний дүрстэй бичлэг. Нөгөө нь онгоцонд явсан монгол үйлчлэгчийг загнаж байгаа бичлэг. “Та энэ үйлчлэгчийг заналхийлсэн үү” гэж асуусан. “Заналхийлээгүй, загнасан. Гүтгүүлснээсээ болоод би ууртай байсан учир загнасан гэдгээ хэлсэн. “Монгол хүн байж чи, монгол хүнээ хамгаалсангүй, чи Монголдоо очно биз дээ гэж загнасан. Үүнийхээ  төлөө бол уучлал гуйж чадна аа” гэж хэлсэн. Гэтэл хэдхэн минутын дараа Солонгосын телевизээр “Уучлал гуйж эхэллээ” гэсэн мэдээ явсан. Орчуулагч хүлээх зуур өмгөөлөгчтэйгээ ярьж байсан үеийн зураг болон бичлэгийг телевизээр шууд гаргаж байсан.

Ер нь мөрдөн байцаалтын мэдээлэл хагас дутуу гадагш гарч байгаа,  хэвлэл, сошиалынхан нь ажиллаж байгаа зэрэг нь үнэхээр залхмаар, дарамтад оруулдаг юм билээ. Тэгээд би “За, та нараас нэг зүйл л хүсье. Би буруутан болъё оо. Та нар намайг буруутан болгоод аль. Харин Та нар эрүүгийн эрх зүйн олон улсын үндсэн зарчмын дагуу үүнийгээ хөдлөшгүй баримтаар нотлох ёстой. Онгоцны камерын бичлэгээ л гаргаад үзүүлчих” гэсэн. Байцаагч онгоцонд камер байхгүй гэсэн.

Би болохоор онгоцонд камер байгаа, бичлэг ч бий гэдэгт итгэлтэй байгаа. Солонгост энэ төрлийн хэргийг ихэнхдээ камерын бичлэгт үндэслэж  шийддэг юм билээ. Хэрвээ нотлогдвол шууд Эрүүгийн хэрэг үүсгэдэг юм байна. Миний нэр холбогдсон гэх хэргийн тухайд Эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж Инчеоны прокурорын төлөөлөгч телевизээр ярьсныг та бүхэн үзсэн байх. Монголд аймгууд руу явдаг тендерийн машинууд камертай байхад, КАЛ шиг дэлхийн хэмжээний том авиа компанийн, тэгээд олон улсын нислэг нь камергүй явна гэж байхгүй. 

Цагдаагаас прокурорт хоёр санал хүргүүлсэн. Нэгдүгээрт хэрэгсэхгүй болгох, хоёрдугаарт торгох. Энэ хоёр саналыг алийг хүлээн зөвшөөрч байгаагаа би хэлэх ёстой болсон. Би “хэрэгсэхгүй болгох саналтай байна, хийгээгүй хэргийн төлөө торгуулах нь шударга ёсонд нийцэхгүй” гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь өмгөөлөгч “прокурор хэрэгсэхгүй болгоё гэхээр болохгүй байна. Урьдчилсан нөхцөл байдал, тэр талаар ямар нэг зүйл хийгдээгүй байна” гэсэн. Ямар нөхцөл вэ, гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд та эхлээд үйлчлэгчээс уучлалт гуйж зарим төлбөр төлсөн байх ёстой. Уучлалтыг та олон нийтийн өмнө буюу КАЛ-ын ажилтнуудын өмнө туганд нь мөргөж гуйх шаардлага тавьж магадгүй, та бодох хэрэгтэй” гэж өмгөөлөгч хэлсэн. Үнэхээр гэдэн хөдөллөө дөө, шууд бухимдсан. Монгол ноёд, түшмэд худлын өмнө бөхийхгүй байсаар буудуулаад дуусч байсан болохоос үнэнийн эсрэг буулт хийж байгаагүй түүхтэй. Бодох юмгүйгээр, “тийм юм байхгүй” л гэсэн. Тэгээд аргагүйн эрхэнд торгуулахыг нь хүлээж авсан" гэх мэтээр ярьсан байна.

Сануулахад "Ялгаварлалыг хариуцлагажуулья" нэгдлээс өнөөдөр Д.Одбаярыг ҮХЦ-ийн гишүүнээс огцруулахаар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 1 цаг 42 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 1 цаг 49 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 1 цаг 58 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2 цаг 40 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 5 цаг 10 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 5 цаг 32 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 5 цаг 53 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 5 цаг 59 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 6 цаг 9 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 6 цаг 18 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 6 цаг 23 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 6 цаг 25 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top