x

М.Энхсайхан: 2020 оны сонгуулиар цэцэг шиг олон шинэ үеийнхэн УИХ-д орж ирээсэй

-М.Энхсайхан: Эрх чөлөөгөө эдэлнэ гэдэг ихээхэн хариуцлага шаарддаг ажил-

Ерөнхий сайд асан М.Энхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан хувьсгалын гучин жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Өнгөрөгч хугацаанд ардчилал дахь бидний алдаа оноо юу байсан бэ?

-Алдаа оноо маш их бий. Гучин жилийн хугацаанд болж өнгөрсөн эдгээр олон асуудлуудыг ярина гэдэг маш их цаг хугацаа орохуйц ажил. Хамгийн гол нь энэ гучин жилд бид эрх чөлөөгөө олж авсан. Эрх чөлөөгөө эдэлнэ гэдэг ихээхэн хариуцлага шаарддаг ажил. Бид тэр хариуцлагаа хаясан.

-Хариуцлагаа яаж хаясан юм бэ?

-Бид эрх чөлөө, хүний эрх гэдгийг хариуцлагаасаа түрүүнд ярьсан. Харин хариуцлагын тухай ер ярьдаггүй байлаа. Энэ нь бидний өнгөрсөн 30 жилийн хамгийн том алдаа байсан болов уу.

-Ололт нь юу байв?

-Ололт амжилт их бий. Ямар ч байсан өнгөрсөн 30 жилтэйгээ харьцуулбал манай улсын эдийн засаг арав гаруй дахин өсчихжээ. Цаашаа бүр ч их өсөж, дэвжих ирээдүй харагдаж байгаа.

-Манай улсыг дарангуйлал руу шилжиж байна гэж үзэх хүмүүс байна л даа. Үнэхээр ийм зүг рүү Монгол Улс яваад байна уу?

-Ардчилал өөрийнхөө үнэ цэнэ, эрх чөлөөт байдлыг үргэлж хамгаалж байх ёстой. Хэрвээ энэ үүргээсээ няцвал Монголын нийгэмд юу ч болж болохыг үгүйсгэх аргагүй юм. Манай улсын түүхэнд болоод бусад улсын түүхэнд ч ардчиллаасаа ухарсан гашуун түүхэн цаг үе, үйл явдлууд байдаг. Тийм учраас ардчилал гэдэг өдөр тутмын ажил байх ёстой. 

-Ихэнх хүмүүсийн хувьд ардчиллын ганц бамбайг Ардчилсан нам гэж хардаг шүү дээ. Ардчилсан намын хувьд ардчиллыг хамгаалах бамбай болох үүргээ хэр биелүүлж чадаж байна вэ?

-Ардчиллыг аль нэг нам нь өмчлөөд хэрэггүй байх гэж бодож байна. Хамгийн гол нь бүх намууд ардчиллыг үнэлж, ардчилсан үнэлэмжтэй байх ёстой. Ардчилсан хувьсгалаас хойш гучин жил өнгөрсөн байна. Энэ хугацааг харахаар бүхэл бүтэн нэг үе эрх чөлөөний мэдрэмж дээр өссөн гэсэн үг. Тиймээс энэ эрх чөлөөний мэдрэмж дээр цааш алхахад илүү сайхан болчихсон байгаа. Хэн нэгэн энэ мэдрэмжийг өмчлөөд хэрэггүй.

-2020 оны сонгуулийг та хэрхэн харж байна. Ямар нэг таамаглал бий юү?

-2020 оны сонгуулиар цэцэг шиг олон шинэ үеийнхэн Улсын их хуралд орж ирээсэй гэж хүсэж байна. Польшийн парламентын дэд дарга буюу Польшийн Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскагийн илтгэлийг сонсохын тулд би Польшийн парламентын сонгуулийн үр дүнг харсан. Польшийн парламентад хориод нам байна.

Тэгтэл манайд хоёр нам л бий шүү дээ. Тэгэхээр парламентад цөөхөн нам биш маш олон намын төлөөлөл ороод ирэхээр нийгэм гэдэг цэцэг шиг өнгө алагласан, үзэл бодолтой болдог байх. Түүнчлэн олон нам төрд гарснаараа том намуудыг илүү хариуцлагажуулахад хэрэгтэй байж магадгүй. Тиймээс Монголын парламентыг олон намын төлөөлөлтэй өнгө алагласан үзэл бодолтой болоосой гэж бодож байна даа.

-Та Ерөнхий сайд байсан хүн. Өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын явуулж буй үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Янз янзаар л ярьж болно. Одоо сонгууль ойртчихсон учраас хүмүүс элдвээр л хэлэх байх. Миний хувьд гүйцэтгэх засаглалыг эдийн засгаар л үнэлнэ. Эдийн засаг дээшилж байна уу, ард иргэдийн амьдрал дээшилж байна уу гэдэг дээр л асуудлыг хэмжинэ байх.

Одоо болж буй үзэгдлүүдийг ярья. Сүүлийн үед манай улс олон улсын тавцанд шахагдаад, саарал жагсаалтад орчихсон байгаа шүү дээ. Энэ мэтчилэнгийн асуудлуудыг харахаар тааруухан үзүүлэлт болчихоод байна л даа.

Саарал жагсаалт гэдэг бол Монголбанканд өгч байгаа үнэлгээ биш. Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүйн яаманд егч байгаа ч үнэлгээ биш. Энэ бол Монголд өгч байгаа үнэлгээ шүү дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Engiin irgen (150.129.143.96)
    Eh ornooso urwaj eh ornoo hariinhand hudaldsan muu luiwarchin urwagch. Hurdhan yaliig ni uuruulj shorond bvh nasaar ni hataah heregtei
    2020 оны 03 сарын 03 | Хариулах
  • Монгол (150.129.142.44)
    Тэнэг мал минь хорвоогоос хурдан зайл даа
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.142.44)
    Та нар шиг бузар шуналтнуудын үё өнгөрсөн. Шорондоо тайван нойрсоорой. Эргүү минь
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (92.240.178.127)
    Luuhain mini bitgii shaa chinii ediin zasag l hugjij bgaa biz
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.57.93.41)
    эдиин засаг өсчихлөө ч гэж дээ, хэн нэг улстөрч үүнд гавьяатай бол дэнсиопэн л бх даа
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (59.153.115.253)
    Гадаад өр 100 дахин өссөн
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.181)
    Энхсайхан авилгачдыг цээрлүүльё гэж байсан нь цаг үеийн чухал асуудал байсан даа
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.181)
    Ардчилагчдыг үзэн ялагчид ардчилалыг хөгжлийн замыг үзэн ядаж улс орноо хорлож байгаа хэрэг
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.181)
    МАН яагаад АН ыг дайснаа гэж боддог юм бэ Үндсэн хуулиндаа ардчилсан улс байгуулахаар заасан биз дээ АН чинь ардчилал биш Ардчилал бол хөгжлийн зам учир МАН ч гэсэн ардчилсан замаар явах ёстой Өөр зам үгүй
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
    • жвзнсрн
      Энхсайханыг тэнэг гэж буй хүн эцгээ өөрийгөө хэн гэдгээ харуулж бна монгол улсад шинэчлэлийн эхүеийн салхийг хагалсан цөөн хүний нэг агуу хүн, бүү атаарх чавар чинь хүрэхгүй байж хүн доромжлох эрх бхгүй
      2019 оны 12 сарын 11
    • Зочин
      Чам шиг тэнэгүүд ардчилалыг АНустай андуурдаг юм
      2019 оны 12 сарын 11
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 20 цаг 43 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 20 цаг 47 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 20 цаг 48 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 20 цаг 57 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 21 цаг 14 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 21 цаг 22 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 21 цаг 30 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 21 цаг 37 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Уржигдар 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Уржигдар 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Уржигдар 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Уржигдар 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Уржигдар 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Уржигдар 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Уржигдар 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Уржигдар 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Уржигдар 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Уржигдар 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Уржигдар 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Уржигдар 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пакс Глобалика (Pax Globalica) Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top