x

"2018 оны ногдол ашгийг төмөр замд зарцуулсан. Иргэдэд нөхөж өгөхгүй"  

УИХ-ын өргөдлийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1,072 хувьцааны ногдол ашиг хуваарилах асуудлаар холбогдох байгууллагуудаас ирүүлсэн тайлбар, мэдээлэлтэй танилцлаа.

Иргэд, төрийн бус байгууллагаас тус байнгын хороонд хандан 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдэд хуваарилах эсэх асуудлаар мэдээлэл өгөх, холбогдох байгууллагуудаас тайлбар авахыг хүссэний дагуу өнөөдрийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөл оролцлоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал энэ талаар:

-“Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 50 хүртэл хувийг Монгол Улсын иргэд, ААН-үүдэд эзэмшүүлэх, дотоод гадаадын хөрөнгийн биржүүдээр арилжаалах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. 

Өнөөгийн байдлаар уг компани 12 тэрбум хувьцаа эзэмшиж байгаа. Төрийн эзэмшилд 9.7 тэрбум, иргэдэд 2.2 тэрбум, үндэсий аж ахуйн нэгжүүд долоон сая ширхэг хувьцааг тус тус эзэмшиж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани нь 2019 оны гуравдугаар улирлын байдлаар 13.6 сая тонн нүүрс олборлож, 12.4 сая тн-ыг борлуулж, үүнээс 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна” гэлээ. 

Уг мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны зарим гишүүн асуулт асууж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

-Иргэдийн гар дээр байгаа хувьцаа 14.5 хувийг нь эзэлж байгаа юм байна. Үүнд ногдол ногдол ашгийг иргэдэд яагаад өгөхгүй байгаа юм бэ. 1,072 хувьцаагаар хөрөнгө оруулалт хийх эрх зүйн үндэслэл байхгүй. Харин төрийн эзэмшлийн үлдсэн 85 хувь бол нээлттэй. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: 

-“Эрдэнэс тавантолгой” өнөөдөр есдөх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2016 он хүртэл гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалсан өр төлбөртэй байсан. 2016 онд 32.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж эхэлсэн. 2017 онд 490 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, гурван жилийн хугацаанд гадаад, дотоод бүр өр төлбөрөө барагдуулж дуусгасан. 

Компанийн тухай хуулиар гүйцэтгэх удирдлага бүх хувьцаа эзэмшигчдийн эрхийг адил түвшинд авч үзэх ёстой. Тиймээс ч бид эрхийнхээ дагуу тухайн жилд гарсан ашгаас ямар хэмжээний ногдол ашиг олгох боломжтой вэ гэдэг тооцоог заавал хийдэг. Энэ дагуу 2018 онд тооцоо хийгээд Монгол Улсын Засгийн газар болон төлөөлөн удирдах зөвлөлдөө танилцуулсан. 

Ингэхэд Засгийн газраас Тавантолгойн ордын хөгжилд анхаарах ёстой. Ядаж төмөр замын асуудлаа шийдэх хэрэгтэй гэдэг шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу бид Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон нүүрс баяжуулах үйлдвэл зэрэг бусад хөтөлбөрүүддээ энэ удаагийн ногдол ашгаа тараах шийдвэрийг манай ТУЗ-өөс гаргасан. 

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчмэг: 

-Танайх нэгж хувьцаандаа хэдэн төгрөг хуваарилах шийдвэр гаргасан бэ. 14.5 хувь буюу 2.5 сая иргэнд өгөх хувьцааны ногдол ашгийг яагаад өгөхгүй байгаа юм бэ. Засгийн газрын шийдвэрийг байнгын хорооны гишүүд үгүйсгээгүй. Гэхдээ иргэдийн хувьцааны ногдол ашигт нийт хэдэн төгрөг ногдож байгаа вэ гэдэгт хариулт өгөөч. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: 

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 14.5 хувийн 2.5 сая иргэн эзэмшдэг. Төр 85 хувийг, ААН-үүд 0.5 хувийг эзэмшдэг. 2018 оны 807 тэрбум төгрөгийн ашгаас тооцоо хийгээд 55.4 тэрбум төгрөгийг иргэдийн ногдол ашиг хуваарилахаар болсон. Тухайн үед ногдол ашгийг олго гэсэн чиглэлийг Засгийн газраас өгсөн. Үүний дагуу бид судалгаа явуулсан. Ингэхэд 2,511,000 иргэнээс 700 гаруй мянга нь бүртгэлд хамрагдаагүй байсан. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

-Энд иргэдийн бүртгэлтэй байна уу бүртгэлгүй байна уу хамаагүй. Тэр 55.4 тэрбум төгрөгөө яагаад олгоогүй юм бэ гэдгийг асуугаад байна л даа. Нэгж хувьцааны үнэ нь хэд юм. Түүгээр тооцоод иргэдэд ногдол ашиг олгох ёстой. Яагаад энэ үүргээ биелүүлэхгүй байгаа юм. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

-Компанийн 2018 оны цэвэр ашиг 750 тэрбум төгрөгийг төмөр зам руу санхүүжилт хийх шийдвэрийг ТУЗ-өөс гаргасан. Иргэдээс цахим хэлбэрээр санал авсан. Иргэдээс ногдол ашгаа бүтээн байгуулалтад хийгээд илүү үр ашиг авах нь зүйтэй гэсэн хандлагатай байсан. Компанийн нэгж хувьцаа 25 төгрөг. 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 27 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах тооцоо гарч байсан. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: 

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 85 хувийг төр эзэмшиж байна. Ард түмний болон ААН-үүдийн эзэмшиж байгаа нь 15 хувь л юм байна. Энэ компани 2019 онд 1.1 их наяд төгрөгийн татварын дараах олготой ажиллаж байна. Үүнээс ч илүү ашиг олох боломжтой. 

Тиймээс ард түмний болон ААН-үүдийн эзэмшиж байгаа 15-хан хувийн ногдол ашгийг олгох ёстой. Хүний мөнгийг авч үйл ажиллагаандаа хэрэглэчихээд буцааж өгөхгүй байгаатай адил шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалал төлөөлөл байна уу. Мөн ногдол ашгийг нөхөн олгох боломж бий юу?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: 

-Компанийн ТУЗ-өөс цэвэр ашгийн 300 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилах шийдвэр гаргасан  ч төслийн бусад хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага гарсан учраас ТУЗ шийдвэрээ өөрчилсөн. Манай компанийн ТУЗ 11 гишүүнтэй. Үүнээс хараат бус дөрвөн гишүүнтэй. Эдгээр хүмүүс жижиг буюу бусад хувьцаа эзэмшигчдийг төлөөлж ажилладаг. 2018 оны ногдол ашиг болох 55.4 тэрбум төгрөг төмөр замд бүрэн зарцуулагдсан. Үүнийг иргэдэд нөхөж өгөхгүй гэв.  

Үүгээр Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өндөрлөж, 1,072 хувьцааны ногдол ашгийг хуваарилах асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсч дууслаа. УУХҮЯ болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өгсөн мэдээлэлд үндэслэн иргэд болон ААН-үүдэд ногдол ашиг хуваарилах асуудлыг судлах үүргийг өгсөн хэдий ч 2019 оны ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ шийдэх юм байна. 

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (66.181.161.3)
    яахааараа ард иргэддээ нэг юм ѳгѳх болохоор ѳѳр тийш нь хѳрѳнгѳ гээд оруулчихдагын ѳѳрсдѳѳмболохоор хэдэн тэр бумаар нь идээд л бдаг юм бсан ард иргэддээ юм ѳгнѳ гэхэр л гол нь тасрах дѳхѳхийн авах ёстой юмаа авж ѳгѳх ёстой юмаа илүү дутуу юм ярилгүй ѳгѳѳч танус
    2019 оны 12 сарын 14 | Хариулах
  • byambasvren bawuu (66.181.161.3)
    яахаараа ард иргэддээ нэг юм ѳгѳх болохоор ѳѳр тийш нь хѳрѳнгѳ гээд оруулчихдагын ѳѳрсдѳѳ болохоор хэдэн тэр бумаар нь идээд л бдаг юм бсан ард иргэддээ юм ѳгнѳ гэхээр л гол нь тасрах гээд бдаг юмуу хаашаа юм авах ёстой юмаа авяаа ѳгѳх ёстой юмаа илүү дутуу юм ярилгүй ѳгчихѳѳч тс нар
    2019 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.179)
    төрөөс ашиг шимийн хүртээмжтэй хуваарил гээд шийдвэр гаргасан байхад яагаад төмөр зам руу шилжүүлчиж байгаан бэ ? хэний ашиг сонирхол яваад . Ард түмэн нэг босвол та нар цусаараа бөөлжих болно шүү . Өгөх ёстой зүйлийн нөхөж өг!!!
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
  • Хувьцаа гэж юу байдгийн энэ тэр д ямач ойлголтгүй захирал байна. Хүний юмыг тэгж зарцуул гээд хэлдэг туз гэж бас нэг зөвлөл хөрөнгийн бирж яаж хөгжих вэ дээ ха ха ха (202.9.46.237)
    Иргэн
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • zochin (150.129.142.94)
    huwicaa awii ard irgeded huwicaa olgoh n zow
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top