x

Д.Эрдэнэбаатар: Хүн улсын соёлын өв дэлхийг “цочоож” эхэлсэн нь тодорхой боллоо

АНУ-ын Археологийн институтээс эрхлэн гаргадаг “Archeology” сэтгүүл 2019 оны “Дэлхийн шилдэг 10 археологийн нээлт”–ийг зарлажээ. Тэдгээрийн нэгээр Монгол Улсын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод-2”-ын Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааны ажил нэрлэгдсэн байна. Тус судалгааны багийг удирдсан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Улаанбаатарын Их сургуулийн багш, археологич Д.Эрдэнэбаатараас шилдэг олдворынх нь талаар тодрууллаа.

-Энэ оны Дэлхийн 10 шилдэг судалгааны нэгээр таны удирдсан багийн судалгаа шалгарчээ. Баяр хүргэе. Судалгааны багийнхнаа эхлээд танилцуулна уу?

- Баярлалаа. Энэ бол манай Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн судлаач багш нарын 20 жилийн шургуу хөдөлмөрийн үр дүн юм шүү. Энэ удаагийн 2019 оны хээрийн судалгааны ажил маань манай Сургуулийн Археологийн тэнхим, БНХАУ-ын Хэнань мужийн Археологийн хүрээлэнтэй хамтран хийсэн судалгааны ажил юм. Бидний малтан шинжилсэн 189-р булш болон 10-р булшны олдворууд дэлхийн шилдэг 10 судалгааны 9 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Есийн тоо монголчууд бидний хувьд маш их азтай байгаагийн шинж. Манай судалгааны багт археологич Б.Галбадрах, антропологич Э.Мижиддорж, археологич Ж.Эрдэнэ, сэргээн засварлагч Б.Батчимэг, БНХАУ-ын Хэнань мужийн Археологийн хүрээлэнгийн доктор Ли Ганг, Ван Ли, Луй Бин нарын археологич судлаачид мөр зэрэгцэн ажилласан. Бүтэн таван сарын турш хийсэн судалгааны ажлын анхны үр дүнгээ бид харлаа. Мэдээж судалгаа бүрэн гүйцэд дуусаагүй, үргэлжилсээр байгаа.

-Дэлхийн шилдэг олдвороор нэрлэгдээд буй мөнгөн луунууд ямар онцлогтой вэ?

- Хос мөнгөн лууг цул мөнгөөр цутгаж хийсэн, дэл, сэрвээ, далавчийг алтан шармалаар бүрсэн уран гоё хийцтэй амьтны загварт урлагийн төгс шийдэл юм. Бид одоо чухам юуны зориулалттай болохыг шинжлэн судалж байна. Мэдээж эхний таамаглал маань Хүннүгийн буюу Хүн улсын хаан төрийн сүр хүчний бэлгэдэл болох нь тодорхой. Цаашид лавшруулан судлах ажлыг одоо ид хийж байна. Судалгааны ажил маань бүрэн дууссаны дараа энэ сэдвээр Та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж гарах байх аа.

-Балгасын тал дахь “Гол мод -2”-ын Хүннүгийн язгууртны булшнуудаас өөр ямар ямар үнэтэй олдвор гарсан бэ?

- Эхний малтсан 189-р булшийг бид 3 жилийн турш малтан шинжилсэн, энэ жил малтаж дуусгасан эртний булш юм. Хэдийгээр энэ булш маш их тоногдсон байсан ч, азаар эндээс дээрх хос мөнгөн луу олдсон. Энэ нь манай Монгол Улсаас төдийгүй, Ази тивээс олдсон лууны бүтэн дүрс бүхий анхны олдвор гэж үзэж болно. Тэр дундаа мөнгөн хос луу монголчууд бидний өвөг дээдэс луу гэдэг амьтныг хэрхэн төсөөлж бүтээснийг бодитойгоор харах боломжтой боллоо гэсэн үг юм.

Луу нь хэдийгээр домгийн амьтан боловч бидний өвөг дээдэс лууг нохой биетэйгээр төсөөлөн урласан байгаа нь маш сонирхолтой. Бидний хүүхдийн булш байж магадгүй хэмээн таамаглаж малтсан 10-р булш бол, харин огт хөндөгдөөгүй байсан. Иж бүрэн нэг эвэрт янгирын дүрс бүхий мөнгөн чимэглэлтэй, модон сүйх тэрэг дагалдуулан тавьсан, 70 гаруй настай эрэгтэй хүнийг оршуулсан байсан. Энэ нь Хүннүгийн язгууртны оршуулгын зан үйл, оюуны болон эдийн соёлын хийгээд хүн судлалын \антропологи\ олон зүйлийн гэрч баримт, эх сурвалж болох үнэ цэнэтэй судалгааны ажил болсон. Би түрүүн хэлсэн, бидний судалгааны ажил зөвхөн эхэлж байна. 

-Ер нь, АНУ-ын “Археологи” сэтгүүл шилдгүүдийг хэрхэн нэрлэж зарладаг юм бол? 

- АНУ-ын “Археологи” сэтгүүл нь дэлхийн нийтийн янз бүрийн газар оронд хийж буй  археологийн судалгаануудын үр дүнг өөрсдийн редакцийн гишүүд, дэлхийн нэртэй томоохон археологич нарын саналыг үндэслэн нэрлэдэг уламжлалтай юм билээ. Урьд өмнө нь, бид бас 2011 онд анх малтсан булшны судалгааны үр дүнг нэр дэвшүүлж байсан юм. Гэвч шалгараагүй. Харин энэ жилийн хувьд санаандгүй байхад бидний судалгаа шалгарсан нь “даравч далдай нь, булавч бултайж” буйн шинж байх аа.

-Тус сэтгүүлд манай археологийн олдворууд "Топ"-оор нэрлүүлж байсан тохиолдол бий юу?

-  2008 онд билүү Монгол-Оросын хамтарсан археологийн шинжилгээний анги бас Ноён уулын булшны судалгааны үр дүнгээ дэвшүүлж байв. Гэвч ОХУ-ын шилдэг археологийн судалгаагаар нэрлэгдэн ОХУ-ын судлаач Н.Полосьмак улсынхаа төрийн шагналыг хүртэж байсан.

-“Хү” хамтлаг лого-гоо танай судалгааны олдвороос санаа аван бүтээсэн гэдэг үнэн үү?

- Би “Хү” хамтлагийн лого-г харсан. Монгол улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Д.Дашдондог надтай танилцан өөрийн хамтлагийн анхны пянзаа надад бэлэглэсэн юм. “Хү” хамтлагийн лого-г манай 2011 оны судалгааны үр дүнгээр илэрч олдсон зарим мөнгөн чимэглэлийн суурийг ашиглан, нэг эвэрт бэрсийн дүрстэй эвлүүлэн “Хү” гэсэн үг орсон лого хийсэн байна билээ. Тэр лого-г хийсэн хүнийг зохиосон гэхэд хэцүү, харин бидний судалгааны олдвороос “дэлссэн”  гэвэл онох байх. Ямартаа ч Хүн улсын соёлын өв дэлхийг “цочоож” эхэлсэн нь тодорхой боллоо.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2 цаг 17 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2 цаг 23 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2 цаг 32 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 3 цаг 14 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 5 цаг 45 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 6 цаг 6 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 6 цаг 27 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 6 цаг 34 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 6 цаг 43 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 6 цаг 52 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 6 цаг 57 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 6 цаг 59 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top