x

Ч.Содномцэрэн: Туршилтаар УИХ-ын сонгуулийн саналын хуудас дөрвөн хуудас болсон

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн талаар Сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  УИХ-ын 76 мандатын 50 нь УИХ-аас тогтоосон тойргоос, 26 нь улс нэг тойргоос сонгогдохоор боловсруулсныг танилцууллаа.

Уг хуулийн төсөлд шүүхээс ял шийтгүүлсэн хүн ялаа эдэлж дууссан бол УИХ-ын гишүүнд нэр дэвших эрх нь нээлттэй байхаар зохицуулалжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

-Энэ удаагийн сонгуулиар жагсаалтад орсон 26 нэр дэвшигчийн саналыг нийлүүл намд нь өгсөн санал гэж үзэн хувилж тооцох юм байна гэж ойлгосон. Энэ хэзээ, хэрэгжсэн систем бэ. Өмнөх туршлага байна уу. 

Хар машин чинь жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийг тоолж чадах уу. 

Нэг сонгогч жагсаалтын нэр дэвшигчээс зөвхөн нэгийг сонгоно гэж байгаа. Үүний оронд 26 хүртэл хүнийг дугуйлж болдоггүй юм уу. 

Ажлын хэсгийн дарга Л.Энх-Амгалан: 

-Энэ бол ялсан нам өөртөө зохицуулж боловсрулсан сонгуулийн тогтолцоо биш. Энэ бол хөгжлийн бодлогод тааруулж хийж байгаа тогтолцоо. 

Мажоритар тогтолцоо нь дотроо таван хэлбэртэй. Улс нэг торйог, бүс нэг тойрог, аймаг нэг торйог,  жижиг 76 тойрог, хамгийн сүүлийнх нь бидний өргөн барьсан хувилбар. Хэлэлцүүлгийн явцад дээрх таван хувилбараас сонгож болно. 

Онолын хувьд сонгогч 26 хүний нэрийг дугуйлж болно. Гэхдээ ойлгомжтой байлгах үүднээс том тойрогт өрсөлдөж байгаа хүмүүсээс нэгийг л дугуйлна. Хүнд өгсөн нийт саналыг хувь тэнцүүлэн намд суудал өгнө. 

Дэлхий нийтэд намын хаалттай жагсаалтаар 37 улс сонгуулиа явуулж байгаа бол 38 нь намын нээлттэй жагсаалтаар буюу бидний өргөн барьсан хувиилбараар сонгуулиа явуулдаг. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: 

-Бид туршилтын саналын хуудас хийж үзсэн. Ингэхэд хар машин саналын хуудсыг тоолох боломжтой гэж үзсэн. Жижиг тойрог болон улс тойрог гэдэг хувилбараар сонгууль явуулахад  саналын хуудасны тоо нэмэгдэнэ.  Туршилтын саналын хуудасны тоо дөрөв болсон. Жагсаалтын 26 нь гурван хуудас, тойрогт нэр дэвшигчид нь  нэг хуудас болсон. 

Гэхдээ зардал нэмэгдэнэ. Учир нь төсөвт нэг саналын хуудсаар тооцсон. Үүн дээр дахин гурван саналын хуудас нэмэгдэх болно. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Хэдхэн хоногийн өмнө бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог яг энэ хувилбараар явуулах санал оруулж ирснийг дэмжээгүй. Гэтэл Үндсэн хуульд оруулахаас татгалзсан хувилбарыг Сонгуулийн хуульд оруулж ирж байна.  Энэ хэвээр нь сонгуулийн хуулийг батлах нь Үндсэн хууль зөрчсөн явдал болохгүй юу?

Хоёрдугаарт, бие даагч жагсаалтын 26-тай улсын хэмжээнд өрсөлдье гээд ороод гэвэл яах вэ. Бие даагчийн асуудлыг яаж зохицуулж байгаа вэ.

Түүнчлэн сонгуулийн хандивын асуудалд дорвитой өөрчлөлт ороогүй гэж харсан.  Үүнийг тодорхой болгохгүй бол бидэнд өмнөх гашуун туршлага бий. Юу гэхээр, сонгуулийн хөрөнгө босгох гэж схем зурж байгаад хоёр нөхрөө хилс хэргээр шоронд хийчихээд байна. Бид хуулиа боловсронгуй болгохгүй бол намынхаа төлөө зүтгэж явсан хүмүүс хилсээр хэлмэгддэг явдал байсаар байна. 

Ажлын хэсгийн дарга Л.Энх-Амгалан: 

-Бие даагч том тойрогт өрсөлдөх боломж байхгүй. Энэ тогтолцоогоор зөвхөн улс төрийн намууд нэр дэвшүүлнэ. Харин жижиг 50 тойрогт бие даагч нэр дэвших нь нээлттэй. Сонгуулийн хандивын асуудалтай холбогдуулан зардлын дээд босго тавьж байгаа. 

Ийнхүү УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууснаар санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 12 цаг 36 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 12 цаг 43 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Энэ 7 хоногт Монгол Улсад А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top