x

Хараагүй иргэдийн нийгмийн харилцаанд тэгш оролцох эрх баталгаажлаа

Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандартчиллын техникийн хорооны 2019 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн хурлаар “Монгол брайль бичгийн стандарт”-ыг баталлаа.

Дэлхий нийтээр жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдрөөр “Монгол брайль бичгийн стандарт” батлагдаж байгаа нь хараагүй иргэд нийгмийн харилцаанд бусад хүмүүсийн нэгэн адил тэгш оролцох эрхийг нь хамгаалахад чиглэсэн чухал үйл явдал болов.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-д “Брайль бичиг нь хараагүй хүний хэрэглэдэг үндсэн бичиг бөгөөд брайль бичгийг ашиглан мэдээлэл авах, боловсрол эзэмшин нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломжоор хангана” гэж заасан. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт брайль үсгийн стандартыг боловсруулж, батлуулах гэж заасан байдаг.

Манай улсад өнөөг хүртэл монгол брайль бичгийн стандарт буюу тогтоосон хэм хэмжээс байхгүй. Орос брайль бичгийн цагаан толгойн 33 үсэг дээр “ө”, “ү” хоёр үсгийг нэмж зохиосон 35 үсэгтэй кодыг 1960 оны үед шууд авч хэрэглэснээс хойш сайжруулан шинэчлэх ажил хийгээгүй байсан юм.

Иймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Монгол брайль үсгийн стандарт”-ын төслийг 2018 онд боловсруулан хэлэлцүүлж, сайжруулан ерөнхий боловсролын 116 дугаар сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд туршсаны эцэст өнөөдөр ийнхүү батлуулсан байна.

“Монгол брайль бичгийн стандарт” цагаан толгойн үсгийн хэрэглээг журамлан сайжруулж, баталгаажуулсанаар дараах үр дүн гарах болно. Үүнд:

  • Үсгийн хэвлэмэл тэмдэгт нэг бүрийг хоёрдмол утгагүй брайль тэмдэгтээр харгалзуулснаар хэвлэмэл эх, брайль эх хооронд хөрвүүлэхэд хялбар болно.

  • Брайль номын эх бэлтгэлийг хямд, хялбар аргаар хийх.

  • Шинжлэх ухааны хичээлийн нэгдсэн тэмдэг тэмдэглэгээтэй болох.

  • Брайль электрон төхөөрөмжийн хэрэглээг дэмжинэ.

  • Брайль бичгээс хэвлэмэл эх рүү алдаагүй хөрвүүлэх бололцоо нэмэгдэнэ.

  • Хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэд дэлхийн аль ч улсад сурч боловсроход дөхөм болох

  • Их, дээд сургуульд суралцагч хараагүй буюу харааны бэрхшээлтэй оюутнууд Монгол брайль бичгээр курсын ажлаа хийж, кирилээр хялбархан хэвлэдэг болно.

  • Улсын хэмжнээнд нэгдсэн брайль бичгийн тэмдэг, тэмдэглэгээтэй болох юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 7 цаг 1 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 7 цаг 8 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top