x

Сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын орон сууцжуулалтын хөтөлбөртэй танилцжээ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон иргэдийг орон сууцжуулах ажлыг хариуцаж буй холбогдох яам, агентлагийн төлөөлөгчид 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Бүгд найрамдах Сингапур улсад ажиллав.

Монгол Улсад өнөөдөр тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал бол утаа, агаарын бохирдол, эдгээрийн суурь шалтгаан болсон гэр хороолол, цаашлаад суурин газруудаа орон сууцжуулах явдал. Өөрөөр хэлбэл хүн бүрийн хэрэгцээ, шаардлагыг хангасан ухаалаг хот сууринг төлөвлөж, орон сууцаар иргэдээ хүртээмжтэй хангах, чинээлэг дундаж давхаргыг бий болгох төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг боловсруулахаар Засгийн газар ажиллаж буй.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны /1-5 жилийн/ төлөвлөгөөг боловсруулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан нэлээд өргөн хүрээтэй ажлын хэсгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан. Энэ дагуу тус ажлын хэсгийнхэн Монгол Улсын бүх салбарыг хамруулсан судалгаа, шинжилгээг хийж, нийгмийн бүхий л давхаргын санал бодлыг сонссоны эцэст  “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулсан бөгөөд одоо дуусах шатандаа ороод байгаа юм. Тиймээс Сингапур шиг хөгжилтэй орнуудын туулж өнгөрүүлсэн сайн туршлагыг судлан энэхүү урт хугацааны хөгжлийн бодлогод тусгуулах нь ихээхэн ач холбогдолтой. 

Сингапур бол арлын жижигхэн хот улс. Хүн амынхаа 84 хувийг төрийн тогтвортой бодлогоор буюу Орон сууц, хөгжлийн зөвлөлөөрөө дамжуулж орон сууцжуулж чадсан, эдгээрийн 94 хувь нь орон сууцаа моргейжийн зээлээр өмчилж авсан, үлдсэн 6 хувийг нь түрээсийн орон сууцанд хамруулсан гэдэг үзүүлэлтээрээ эдүгээ дэлхийд хамгийн шилдэгт тооцогдож буй. Ялангуяа манай улс шиг гэр хорооллоо багасгах, үүгээр дамжуулж утаа, орчны бохирдлоо бууруулах, өрхийн болон хувийн санхүүгээ хэрхэн зөв удирдах вэ гэдэг мэдлэгийг иргэддээ хамгийн хялбараар ойлгуулах чухал шаардлагатай байгаа ийм эгзэгтэй үед тус улсын туулж өнгөрүүлсэн бодит жишээ бидний хувьд чухал юм.

Сингапурын орон сууцжуулах хөтөлбөрийн загвар, газар чөлөөлөлт, хотхон төлөвлөлт, барилгын ажил, менежмент ба засвар үйлчилгээ, санхүүгийн схем, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин зэрэгтэй ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан төлөөлөгчид газар дээр нь дэлгэрэнгүй танилцсан юм. Монгол Улсад орон сууцжуулалтыг хариуцаж гүйцэтгэдэг төрийн яам, агентлагуудын удирдагууд нэг бүрэлдэхүүнд багтаж тус улсаас туршлага судалсан бараг анхны тохиолдол байв. Энэ хүрээнд өнөөдрийг хүртэл тус тусдаа явж ирсэн яам, агентлагуудын бодлого, эрх зүйн зохицуулалтуудыг тал бүрээс нь тус улстай харьцуулах байдлаар дүгнэж, нэгдсэн ойлголтонд хүрсэн нь гол үр дүн байлаа. ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, НДЕГ-ын дарга Д.Зоригт, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин, БХБЯ-ны Газрын дарга Ц.Баярбат, Сангийн яамны хэлтсийн дарга Л.Сонор, ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй, НОСК-ийн захирал Б.Сүхбаатар нар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан юм.

Төлөөлөгчид Сингапур улсад орон сууцжуулалтыг гардан хэрэгжүүлдэг төрийн байгууллагууд болох Ерөнхий сайдын харъяа Ухаалаг орон, дижитал Засгийн газар /SNDGG/-ын үйл ажиллагаатай танилцсанаас гадна тус улсын Орон сууц, хөгжлийн зөвлөл /HDB/, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага /SCE/, Сингапурын хуримтлалын төв сан /CPF/-ийн удирдлагуудтай уулзаж, санал солилцсон бөгөөд нийгмийн даатгалын тогтолцоо, цалин, орлогын хуримтлал, хуваарилалт, хот төлөвлөлт зэрэг хэд хэдэн чухал асуудлаар талууд цаашид хамтран ажиллахаар болсон юм. Мөн тус улсын иргэдээ орон сууцаар хангах цогц бодлого, нийгмийн даатгал, хуримтлалын тогтолцоо болон иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр шуурхай хүргэх чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад тулгамдсан сорилт, шийдлүүд, хүрсэн үр дүн, мөн эдгээр байгууллагуудын цаашдын бодлого, чиг хандлагыг дэлгэрэнгүй танилцуулжээ.

Ердөө 60 жилийн өмнө  буурай хөгжилтэй, иргэд нь ажил, орлогогүй, дээр нь байгалийн баялаггүй, ундны цэвэр усгүй, тариачны суурин төдий байсан Сингапурын хувьд 1964 оноос эхэлж иргэдээ нэгдсэн бодлогоор орон сууцжуулах хөтөлбөрийг эхлүүлжээ. Эхний 10 гаруй жилд өнөөдрийн манай улсад үүсээд байгаатай адил олон  бэрхшээл, хүндрэл тэдэнд ч мөн тулгарсан байна. Тус улсын Орон сууц, хөгжлийн зөвлөл хэмээх төрийн байгууллага эхэндээ иргэддээ бага хүүтэй, 15 жилийн хугацаатай орон сууцны зээлийг олгосон ч тус хөтөлбөр олигтой өргөжөөгүй аж. Иргэд нь орон сууцны үнийн урьдчилгаа 20 хувийг төлж чадахгүй байж. Гэсэн ч уг хөтөлбөрийг зогсоолгүй харин ч үе шаттай, тодорхой төлөвлөлттэй, хоорондоо нягт холбоотой арга хэмжээнүүдийг авсан байна.

Иргэд нь цалин болон бусад орлогоосоо сар бүр Тэтгэврийн сан, Эрүүл мэндийн сан, Хуримтлалын сан гэсэн 3 санд төвлөрүүлж байгаа хуримтлалаасаа орон сууцны зээлийн урьдчилгаа, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулж болдог санхүүгийн схемийг хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрсэн байна. Гэхдээ Тэтгэврийн санд төвлөрүүлсэн хуримтлалаа тэтгэвэрт гарах хүртлээ зарцуулах эрхгүй, харин Эрүүл мэндийн сан, Хуримтлалын санд төвлөрүүлсэн хуримтлалаа буцаагаад өөртөө зарцууулж болдог. Иргэд нь сар бүр цалин, орлогынхоо 37 хувийг дээрх 3 санд хувааж хуримтлуулдаг. Үүний 20 хувийг өөрөө, 17 хувийг нь ажил олгогчоос төлдөг байна. Өөрөөр хэлбэл авч буй цалингийнх нь 80 хувь өөрт нь сар бүр үлдэнэ. Хуримтлалын санд төлсөн мөнгөн дүнгээ тухайн иргэн байнга хянадаг, орон сууц авахдаа ч юм уу захиран зарцуулах эрх нь нээлттэй гэсэн үг. Энэхүү санхүүгийн схемийг тус улс үе шаттай боловсронгуй болгосоор өнөөдрийн үр дүнд хүрчээ. Үүнээс гадна орон сууц худалдах, худалдаж авах, өмчлүүлэх, түрээслүүлэх бүхий л үйл явц нь төрийн байгууллагуудаар дамжиж хэрэгждэг бөгөөд иргэддээ нэг удаагийн буцалтгүй тусламж, олон төрлийн хөнгөлөлтийг төрөөс нь олгож байна. Хамгийн гол нь энэ бүхнийг зөвхөн төр дангаараа хийхгүй бөгөөд иргэдийнх нь дэмжлэг, оролцоо их чухал аж. Тийм учраас урт настай, төрийн нэгдсэн том хөтөлбөр болон хэрэгжиж буй аж.

Ер нь иргэдийг орон сууцжуулна гэдэг бол зөвхөн байшин, барилга барих тухай ойлголт биш, төрийн бодлогыг хэрэгжүүлдэг олон байгууллага, нөгөө талаас иргэдийн оролцоо, санхүүгийн маш том цогц схем аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 8 цаг 8 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 8 цаг 16 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 8 цаг 21 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 8 цаг 25 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 8 цаг 58 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 10 цаг 33 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top