x

Нийслэлийн зам ашигласны төлбөр 5 дахин нэмэгдлээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” төслүүдийг дэмжиж баталлаа.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "Авто зам ашигласны төлбөрийг ашиглаж байгаа хүн өөрөө төлөх нь зүйн хэрэг. Гэвч авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг эргээд харахаар бид жилд 10 мянган төгрөг төлөөд төрөөсөө сайн авто зам нэхэх боломж байхгүй болчхоод байна.

Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр нийслэлийн төсөвт 50 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх бололцоотой. Энэ нь эргээд бидний зорчиж байгаа замыг засахад зарцуулагдана" гэлээ.

Авто зам ашигласны нэмэгдэл төлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ. Тухайн автомашины хөдөлгүүрийнх нь багтаамжаас хамаараад төлбөрийн хэмжээ өөр өөр байна гэдгийг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх онцлов.

Нийслэлийн ЗДТГ Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар "1,000-2,000 см3 хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 100,000 төгрөг болж байгаа. Энэ төрлийн багтаамжтай машин 250,000 байдаг. 4,500-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 350,000 төгрөг болж шинэчлэгдлээ.

Авто зам ашигласны төлбөрийг нэмснээр нийслэлийн төсөвт 70 орчим тэрбум төгрөг нэмэгдэнэ. Нийслэлийн хэмжээнд 870 гаруй километр зам байдаг. Төлбөрийн нэмэгдлээр зам засварыг бүрэн хийнэ. Өөрөөр хэлбэл нөхөөс, гэрэлтүүлэг болон тэмдэг, тэмдэглэгээ, ус зайлуулах хоолойг бүрнээр нь засах боломжтой болж байгаа юм. Өмнө нь бол зөвхөн нөхөөс хийж засах төдий л байдаг байсан.

Иргэд замаа янзал гэдэг. Гэвч мөнгө байдаггүй. Иргэдийн хувьд сард 8,300 төгрөг төлөхөд л нийслэлийн авто замын 70-80 хувьтай засварыг хийх боломж бүрдлээ. НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаас баталсан авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчилсэн тогтоолыг Хотын даргад хэрэгжүүлэх үүрэг чиглэл болгоод байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 14 цаг 12 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 14 цаг 19 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top