x

Борлуулагч, тээвэрлэгч нарын ажлын хөлсийг цаг тухайд нь олгохыг үүрэгдэв

Ерѳнхий сайдын зѳвлѳх Л.Алтангэрэл, Хотын захирагч С.Амарсайхан ахлуулсан албаны хүмүүс болон, нийслэлийн Онцгой комиссын гишүүд "Таван толгой түлш" ХХК-ний үйлдвэр дээр амралтын өдөр ажиллав. 

Үйлдвэрлэл үйл ажиллагааны хүчин чадал, сайжруулсан түлшний түгээлт, нийлүүлэлт, дундын болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааны явцын талаар “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар мэдээлэл өгөв.

Тэрээр “Монгол Улсын Эрчим хүчний яамны сайдын 240 дугаар тушаалын дагуу ДЦС-2, ДЦС-3 болон ДЦС-4 ТӨХК-ийн инженер техникийн 137 ажилчдын бүрэлдэхүүнтэй баг 2-3 ээлжээр шугамын өргөтгөл угсралтын ажил, цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажлуудыг “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилчидтай хамтран гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар  нэмэлтээр хоёр шугам ашиглалтад оруулахаар тохируулгын ажил хийгдэж байна. Үйлдвэрийн хувьд өдөрт 2000-2200 орчим тонн түлш үйлдвэрлэж байна. Нэмэлт шугамууд ашиглалтад орсноор өдөрт 3000-4000 тонн түлш үйлдвэрлэх боломжтой” гэв.

Борлуулалтын 398 цэгт карт тараагдаж худалдан авалт хийпэж байгааггас190 гаруй цэг картаар гүйлгээ хийгдэж байгаа судалгаа гарсан байна. Үүнээс үүдэж борлуулагч нартай тооцоо нийлэхгүй зөрөх, ажил удаашрах байдал үүсч байгаа аж. Цаашид карт уншуулж түлш олгодог байдлыг хэвшүүлэх тал дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй байгааг М.Ганбаатар хэлэв.

Түлш тээвэрлэлт, түгээлтийн явцын хувьд 8 тонн, 10 тонн, 12 тонн, 25 тонн-ын даацтай тээврийн хэрэгслээр өдөрт 1800-2200 тонн түлшийг бөөний агуулах болон хангамжийн баазад хүргэж, тэндээс ачааны жижиг машинаар борлуулалтын цэгүүдэд 24 цагаар тээвэрлэж байна.

Хотын захирагч С.Амарсайхан “Тавантолгой түлш” компанийнхан нийслэлийн Мэдээлэл, технологийн газартай хамтран 72 цагийн дотор бүртгэлгүй байгаа картуудыг бүртгэлжүүлэхийг анхааруулаад, жижиглэнгийн цэгүүдэд түлш тасалдуулахгүй хүргэх асуудалд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Картыг бүртгэлжүүлж нэгдсэн мэдээллийн санд оруулснаар түлшний түгээлт борлуулалтын явц болон борлуулалтын цэгүүдийн нөөцлөлтийг алсын зайнаас мэдэх боломжтой аж. Иймд 400 гаруй борлуулалтын цэгүүдэд дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар хяналт тавьж ажиллан, зөвхөн картаар худалдан авалт хийлгэх юм байна.

Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хатуу хяналт тавьж ажиллахыг хотын Захирагч хатуу сануулж, борлуулагч, тээвэрлэгч компанийн ажилчдын цалин хөлс олголт удааширч, олон хоногоор хүлээгдэж байгаа асуудлын шийдлийг гаргаж, тэднийг чирэгдүүлэлгүй, цаг тухайд нь олгоход анхаарч ажиллах чиглэлийг өгөв. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top