x

Экспорт буурах нөхцөл тодорхой байхад импортоо удирдах боломж бидэнд бий

Монголбанкнаас санаачлан "Гадаад валютын нөөц" сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрөгч баасан гаригт зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр ГВАН-ийг нэмэгдүүлэх боломж болон ямар эрсдэл байгаа талаар илтгэл танилцуулав. Монгол Улсын гадаад валютын албан  нөөц аравдугаар сарын байдлаар 4.2 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь найман сарын импортын хэмжээтэй тэнцэж байна.

Олон улсын санхүүгийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжөөр  ГВАН есөн сарын импортын хэмжээтэй тэнцэж, нийт гадаад өр, тэр дотроо богино хугацаат өрийн 30 орчим хувь, мөнгөний нийлүүлэлтийн 20  хувьтай тэнцүү байх ёстой гэжээ. Энэ зөвлөмжид ГВАН нийцэж байгаа талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлэв. Мөн ирэх онуудад төлөх гадаад өр их тул ГВАН-аа нэмэгдүүлэх шаардлага их байгааг ч дурдлаа. Манай улс нийт 30 орчим тэрбум ам.долларын гадаад өр, төлбөртэйгөөс ирэх дөрвөн жилд 14 тэрбум ам.долларыг төлөх юм.

оролцсон зочдоос Монгол Улсын гадаад валютын нөөцийн хүрэлцээ болон эдийн засгийн гадаад эрсдлийн талаар илэрхийлсэн байр суурийг хүргэж байна. 

Эдийн засагч Н.Энхбаяр: Экспорт буурах нөхцөл тодорхой байгаа тохиолдолд импортоо удирдах боломж бидэнд бий

  • Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд экспортын асуудал богино хугацаандаа тус дэмээ өгөхөд учир дутагдалтай. Харин богино хугацаандаа импорт талдаа ажиллах нь илүү боломжтой.

  • Импортын тал дээр худалдааны бодлогын арга хэрэгсэл талаас хандах нь ховор байдаг. УИХ-аас гарч байгаа бодлого, шийдэл нь импорт дээр хөнгөлөлт, чөлөөлөлт ихэвчлэн гарч байгаа. Өөрөөр хэлбэл, бодлого талаасаа авч үзвэл экспорт буурах нөхцөл тодорхой байгаа тохиолдолд импортоо удирдах боломж бидэнд бий. Тухайлбал, манай импортын нэлээд хэсэг нь машин, тоног төхөөрөмж байгаа нь том боломж юм. 

  • Бүх өрөө заавал нэг дор төлөх гэж хичээх шаардлага байхгүй. Өрийн хэмжээнд анхаарахаасаа илүү улсынхаа дунд болон урт хугацааны эдийн засгийн төлөв байдалд анхаарлаа хандуулах ёстой.  

  • Олон улсын санхүүгийн байгууллагуудын анхааруулж байгаа зүйл нь эдийн засаг сайн байгаа үедээ өр төлөлтөө эрт хийгээрэй л гэж байгаа хэрэг

Худалдаа хөгжлийн банк О.Орхон: Банкууд ам.доллараар зээл олгох сонирхол багассан

  • Өр ч гэсэн тухайн улсын валютын нөөцөд хэрэгтэй. Өрийг дахин санхүүжүүлэхэд макро эдийн засаг, мөнгөний бодлого, гадаад валютын нөөцийн зэрэг томоохон асуудлууд тулгардаг.

  • Өнөөдөр банк санхүүгийн байгууллагын эрсдэл, зээлийн эрсдлийг бууруулах зэрэг олон ажлыг хийж байна. Гэхдээ валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр бодлогоо давхар шигтгэж, хэрэгжүүлэхгүй бол хэтэрхий өрөөсгөл болоод байгаа харагдаж байна. Тухайлбал, экспортлогч биш  ААН-д ам.доллараар олгож байгаа зээлийн эрсдлийг 120 хувиар жигнэж байгаа. Гэтэл нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Монголбанкны шинэ журмаар 150 хувь болж байгаа. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт талаасаа банкуудын зүгээс ам.доллараар зээл олгох сонирхол маш бага болж эхэлж байгаа. Энэ нь өөрөө маш их өндөр зардал, эрсдэлтэй болж буй хэрэг. Нөгөө талаас валютын ханшийн тогтворгүй байдлаас болж ААН-үүд ам.долларын зээл авах сонирхолгүй болж эхэлж байна.

  • Валютыг Монгол Улсдаа авч ирэх өр болон бусад хэлбэрийн санхүүжилтийг босгоход дээрх шалтгаанаас болж банкуудын сонирхол буурч байна.

  • Гадаад худалдааны том давуу тал нь тоног төхөөрөмжийн асуудал.

  • Өнөөдөр авч байгаа бүх тоног төхөөрөмжүүдээ зээлээр авах боломж бидэнд бий

Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат: Засгийн газраас том төслүүддээ зориулсан хүүний зөрүүг төсөв дээрээ тавьж өгөх хэрэгтэй

Гадаад валютын нөөц манай улсад бүрэн бий. Тиймээс зөв зохистой удирдахад анхаарлаа хандуулах ёстой.

  • Хөгжлийн банкны хувьд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчихсан. Хөтөлбөрийн хүрээнд хоёр жилийн хугацаанд тавьсан тодорхой шалгууруудыг бүрэн хангасан. Одоо Засгийн газрын зүгээс уг хөтөлбөрөөс үе шаттай гарах шаардлага байна. Ингэснээр томоохон төслүүд рүүгээ санхүүжилт татах боломж нээгдэнэ.

  • Цаашид том төслүүдээ амжилттай явуулж, бага хүүтэй зээл олгоё гэвэл Засгийн газраас том төслүүддээ зориулсан хүүний зөрүүнүүдийг төсөв дээрээ тавьж, нэгдсэн бодлогоор шийдэх хэрэгтэй байх. Ингэснээр экспортыг нэмэгдүүлж, өрийн хямралаас гарах боломж олгоно гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 14 цаг 33 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 14 цаг 40 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 14 цаг 49 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 15 цаг 31 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 18 цаг 1 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 18 цаг 23 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 18 цаг 44 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 18 цаг 50 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 19 цаг 0 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 19 цаг 9 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 19 цаг 14 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 19 цаг 16 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top