x

Б.Цолмон: Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн

Монголд үйлдвэрлэсэн “МОН-30” маркийн хоёр ширхэг цахилгаан автобусыг өнөөдөр туршилтанд явууллаа. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон, Техник технологийн хэлтсийн дарга Р.Баясгалан, ахлах инженер Ц.Мөнхбаатар нар өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгч, тэдний хамт туршилтын зорчилт явуулав. 

Автобус баазын гражид байсан “МОН-30” автобусын нэг нь асахгүй, үйлдвэрлэсэн байгууллагынхан ирж үзээд асааж чадаагүй байна. Иймээс хэвлэлийн төлөөлөгчид ассан автобусанд сууж зорчжээ. 

Тус хоёр цахилгаан автобусыг нийт тэрбум орчим төгрөгийн өртөгөөр худалдан авсан бөгөөд тээврийн үйлчилгээнд зориудаар гаргахгүй байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гараад байсан юм. 

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн “МОН-30” цахилгаан автобусыг нийслэлийн Тээвэр үйлчилгээний газрын бүртгэлийн санд оруулах дүгнэлт гаргуулахаар техникийн үзлэг хийхэд нийтийн тээврийн MNS 5012:2011 улсын стандартыг хангахгүй байна гэсэн дүгнэлт гарчээ.

Харин техникийн шалгалтаар “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 улсын стандарт, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 стандартын 5.9-д заасан, 7.2-т заасан шаардлагыг тус тус хангаагүй байна.

Дээрх стандартыг хангасан тохиолдолд үйлчилгээнд гаргах боломжтой гэдгийг Б.Цолмон хэллээ. Тэрээр “Өнөөдөр Монгол инженерүүдийн хийсэн автобусыг зохион байгуулалтайгаар үйлчилгээнд гаргахгүй байгаа мэтээр олон нийтэд мэдээлсэн. Гэвч техник нөхцөлийн хувьд улсын стандарт хангахгүй байгаа учраас бидний зүгээс стандартыг хангаж өгөхийг үйлдвэрлэгч нарт албан ёсоор тавьсан байгаа. Бодит байдал дээр нийтийн тээврийн шаардлагыг хангаж байна уу гэдгийг харуулахын тулд өнөөдрийн туршилтыг хийж байгаа болохоос харьцуулсан зүйл байхгүй. Бидний зүгээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

“МОН-30” цахилгаан автобусыг туршилтаар явуулахад Ч:25 “Тоосгоны үйлдвэр-их Тойруу-3, 4-р хороолол” чиглэлд явуулахад 100 хувийн цэнэгтэйгээр хамгийн бага км-тэй 6.5 рейс явахаас 2.5 рейсийг гүйцэтгэжээ.

“Автобус-3” компанийн нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобусын хувьд өдөрт багадаа 190-300 км туулж нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг бол МОН-30 цахилгаан автобусны хувьд 100 хувийн цэнэгээр 70-90 км яваад буцаж бааз дээрээ эргэн ирж 3 цаг цэнэглэх шаардлагатай болдог байна. Энэ хооронд зорчих тээврийн үйлчилгээ тасалдах нөхцөл үүсэх магадлалтай” гэж ахлах инженер Ц.Мөнхбаатар хэлэв. 

Ийнхүү хэвлэлийн байгууллагын төлөөлөлтэй “МОН-30” цахилгаан автобусыг 84 хувийн цэнэгтэй 5.1  км зайд туршилт хийхэд 7 хувийн цэнэг зарцуулсан байна. Албаныхан цэнэглэгдсэн зай хураагуураар илүү олон км зам туулах хүчин чадалтай, том оврын автобусны стандарт шаардлагыг хангасан тохиолдолд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах боломжтой гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээч. Хятадын бараа стандартын шааррдлага хангахгүй байхад бүгдээрээ л хэрэглээ биз дээ. Одоо бол чанар нь эрс сайжирсан байгаа. Улс орон, аж ахуйн нэгжийгээ өсч өндийж амжаагүй байхад нь нухчин дардаггүй л юм даа (66.181.161.125)
    Баяраа
    2019 оны 11 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 1 цаг 46 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 1 цаг 53 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2 цаг 2 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2 цаг 44 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 5 цаг 14 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 5 цаг 36 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 5 цаг 57 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 6 цаг 3 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 6 цаг 13 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 6 цаг 22 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 6 цаг 27 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 6 цаг 29 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top