x

Б.Дашдондог: "The Hu" хамтлагийг гаргаж ирэхийн тулд есөн жил зүтгэсэн

Дуучин продюсер, гавьяат жүжигчин Б.Дашдондогтой ярилцлаа.

-Урлагийн салбарт тэр дундаа монголын өв соёлыг урлагаар дамжуулан дэлхийд Монгол улсыг таниулж яваа танд монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Ингэхэд "Эх оронч хүн" гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? Та өөрийгөө ингэж хэлж чадах уу?

-Өөрийнхөө хийж чадах зүйлээр эх орондоо хувь нэмэр оруулж байгаа хүнийг би "эх оронч хүн" гэж хэлнэ. Аль ч салбар байж болно, ажиллаж байгаа тэр салбартаа л дэвшил хөгжлийг авчирч, хийж чадах бүх зүйлээ хийж байгаа хүн л эх оронч шүү дээ. Хий хоосон цээжээ дэлдээд орилоод байхдаа биш юм.

Би 38 жил урлагийн салбарт ажиллаж байна. Ажиллах хугацаандаа Монголын хамгийн анхны “Сонор” студийг Халиун бид хоёр байгуулсан. Хамгийн анхны CD-г өөрийн гэсэн тоглолттой гаргаж ирснээрээ анхдагч байлаа. Хамтлаг болгон цомог гаргадаг, түүндээ зориулж тоглолт хийдэг болсон ч гэсэн хувьсгал шүү дээ. Дараа нь өөрийнхөө студийг тусад нь байгуулахдаа “Дижитал” студи протус системийг Монголдоо хамгийн анх оруулж ирсэн. Үүн дээрээ үндэслээд дуулаачийн курс байгуулсан. Одоо 200-300 шавь байна. Рок поп дуучдын 60-70 хувийг манай шавь нар бүрдүүлж байна. Сүүлд The HU хамтлаг гарч ирлээ. Энэ бол хувь хүн эх орондоо оруулж ирж байгаа хамгийн том хувь нэмэр юм даа.

-Рок попын урсгалаар уран бүтээл хийж байгаа The HU хамтлаг 2018 онд байгуулагдсан. Шинэ бүтээл, шинэ урсгалыг бий болгож чадсан. Бий болгохын тулд их хөдөлмөр, их цаг зарцуулсан байх. Яаж хөдөлмөрлөсөн тухайгаа яривал...

-Есөн жилийн өмнөөс эхэлсэн. Санаа олох, олсон санаагаа бодоход хугацаа их ордог. Яг яаж хийвэл гоё вэ? гэх мэтчилэн. Тийм амархан учраа олчихгүй шүү дээ. Судалгаа ч их хийсэн. Монгол туургатан улсууд дотор хархираа хөөмийтэй улс олон бий. Өвөр монгол, Тува гээд олон улсад ийм чиглэлийн хамтлагууд байгаа. Яаж ялгарч, яаж өөр байх вэ гэдгийг бодсон. Өөр байх, өөрийн гэсэн хөгтэй байх, хөгжмийн зэмсгүүдийг ямар байлгах, шинэ түвшинд гаргаж ирэх гэдэг талаас нь бодож нэлээд их цаг зарсан.

Харин хамтлаг байгуулахад гурван жилийн хугацаа зарсан. Хамтлаг нэг дор бүрдээгүй, хамтлагийн гишүүдийг цуглуулж явсаар байгаад гурван жилийн нүүр үзсэн. Европын аялал хийхээс зургаан сарын өмнө ар талд тоглодог дөрвөн цахилгаан хөгжимчнөө олж авсан. Маш их санаа зовж байсан. Залуучууд анх удаа дэлхийн тайзан дээр гарч байгаа, анх удаа шинэ төрөл жанраар тоглож байгаа, анх удаа нийлж тоглох гэж байгаа шүү дээ.

Үндэсний урлагийн чиглэлийн хүмүүс чинь өөр. Анх удаа тайзан дээр гараад тоглох гэж байгааг харахад аймаар байсан. Яаж хүлээж авах бол, гараад алдах вий гэж санаа зовж байсан.

-Дэлхийн хамтлаг болгох зорилго тавьсан гэж харж байна. Дэлхийн рок попын урсгалыг шингээх тэдэнд хүлээн зөвшөөрөгдөх тал дээр хэр судалсан бэ?

-Тэд нараас өөр байх гэдэг чанарыг л илүү барьсан. Яагаад гэхээр хөг нь өөр байх ёстой, тоглох арга барил нь түүнээ дагаад бас өөр хэлбэртэй болсон. Ингээд ирэхээр өөрийн тоглох арга барил, тембер, өнгө төрх, дуугаралтын онцлог, чанар гараад ирэхээр цоо шинэ зүйл болж хувирч байгаа нь харагдсан. Тийм учраас би дотроо итгэлтэй байсан. Түүнийгээ төгс сайн хийе гэж шулуудаад орсон. Хархираа, шахаа хөөмий дотор рок урсгал өөрөө байж байгаа юм.

-Есөн жилийн хугацаа зарцуулсны дараа өмсгөл зүүсгэл, хувцас, хөгжмийн зэмсгүүдийх нь хийц загвар дээр шинэ тэсрэлт хийсэн. Хүннү гэдэг нэрнээс гарал үүслийг авч The HU гэж хамтлагаа нэрлэсэн гэсэн. Энэ тал дээр хэр судалгаа хийв?

-Яагаад гэхээр товшуур гэдэг хөгжим Хүннүгийн үед үүссэн. Хуурны өвөг дээдэс нь, тэр үед хуур гараагүй байсан. Товшуурын дараа нум бий болж байж хуур бий болсон гэж үздэг. Тэгэхээр Хүннү үеэс эхлэх нь зөв юм байна гэж харсан. Тийм учраас "Хүннү рок" гэж нэрлэх нь зөв. Хувцасны загварын хувьд Ариунаа Сүригийн загвар таалагдаж, түүн дээр нь саналаа хэлээд загвараа гаргасан. Хөгжмийн зэмсгүүдийн тухайд Сандагдорж гэдэг залуутай хамтарч ажилласан. Загвар маш сайхан болсон.

-Бидэнд өсөхөөс эхлээд сонссон хөгжим дотно сонсогдож байгаа ч дэлхийн хэмжээний үзэгчдийг бий болгоно гэдэг хэцүү?

-Барууныхан бол рокын асар олон жилийн түүхтэй улсууд. Тэд рок гэдэг жанрыг гаргаж ирсэн, хөгжлийнхөө хэд дэх шатанд явж байгааг ч мэдэхгүй. Харин бидний энэ урсгал тэдний сонсож байгаагүй цоо шинэ зүйл учраас анхаарал хандуулаад байгаа юм. Дууны цаад талын дуугарч байгаа тэнгэрлэг байдал, өвөг дээдсийн минь хүч байна. Үгийг нь орчуулаад сонсож байна, гүн ухаантай уран бүтээл болсон юм байна гэдэг талаас нь ярьж байна. Өвөг дээдсийн минь өвлүүлж өгсөн тэнгэрийн л зүйл. Өвгөдийн соёл. Бидний ялгарах ганц юм бол өв соёл, түүх.

-Сайтын сэтгэгдлүүдийг шүүж үзэхэд хамтлагийн хийж байгаа үйлдэл, гаргасан амжилтыг сөрөг талаас нь бичсэн зүйл нэлээд байсан. Та үүнд хэр анхаарал тавьж байгаа вэ?

-Хааяа уншдаг. Одоо тийм сөрөг сэтгэгдэл бага болсон. Эхэндээ бол их байсан. Оросуудын сэтгэгдэл дээр “эд нар бол үндэсний нацистууд” гэж монгол хүн гаднын хүнд монголоо муулж байхыг анх удаа олж харсан. Их сонин санагдсан. Урагшаа хараад хийх ажлаа хийгээд ирээдүй рүүгээ хараад, монгол улсыг илүү их хүчирхэг болгох ажлыг л одоо хийх хэрэгтэй.

-Хамтлаг одоо хаана яваа вэ? Хичнээн удаагийн тоглолт хийв, дэлхийн анхаарлын аль хэсэгт явна гэж та харж байна?

-Дөч гаруй тоглолт хийгээд явж байна. Америкийг бүтэн хоёр тойрох гэж байна. Бүх тоглолт маш амжилттай сайн болсон. Үзэгчид тэндээс маш их зүйлийг олж сонссон. Гадны үзэгчид бие биедээ "Энэ хамтлагийг амьдаар нь ирж сонсох хэрэгтэй юм байна" гэдгийг сэтгэгдлээр маш их үлдээж байгаа. Нийт жар гаруй тоглолт хийх ёстой. Тоглолтуудаа хийчихээд арванхоёрдугаар сарын дундуур Монголдоо ирэх байх.

-Шинэ жилээр эх орондоо байх уу?

-Шинэ жилээр эх орондоо байна. Нэгдүгээр сараас буцаад европын аялал эхлэнэ.

-Монголд тоглолтоо хэзээ хийх үү?

-Монгол дахь тоглолт одоохондоо яригдаагүй байгаа. Бид дур мэдэж тоглолт хийх тухай зарлаж болохгүй. Ер нь бол бид ярьж байгаа. 2020 онд тоглоно гэж харахгүй байна, 2021 онд тоглож магадгүй.

-Монгол улсдаа сая жуулчин авчирна гээд зорилго тавьсан явж байгаа. Хамтлагийн тоглолтыг эх оронд нь очиж үзье гэсэн жуулчдын сонирхол ч бас нэмэгдэх болов уу гэж бодож байна?

-Дэлхийн 110 орны 36000 гишүүнтэй "Интернэшнл" клубт "The HU хамтлаг Монголд тогловол үзэх үү? гэсэн асуулга явуулсан. Бараг 90 хувь нь гараа өргөсөн. Хамтлагийн хувьд өмнөх жилээсээ шалтгаалж дараа жилийн төлөвлөгөө гардаг. 2020 онд The HU хамтлаг бүтэн жилийн турш ажил нь төлөвлөгдсөн учраас Монголдоо ямар ч төлөвлөгөө байхгүй байгаа. Бид жуулчдыг татахын тулд эндээ маш их зүйлийг хийх хэрэгтэй. Жижиг зүйлээсээ эхлээд төгс байдлыг бий болгохгүй бол, жуулчдаасаа муу үнэлэлт авч явуулах юм бол тэр нь цаашаа хэдэн сая хүнд тараад дахиж ирэх жуулчин байхгүй болно. Жуулчин татахын тулд маш том бодлого байх хэрэгтэй. Улс өөрөө стандартаа гаргаад, хэрэгжүүлээд, хянаад, сайжруулаад явах ёстой гэж бодож байна.

-Та олон жилийн өмнө МУГЖ цол хүртсэн. Сүүлийн үед шагнал хавтгайрч, үнэ цэнээ алдлаа гэж шүүмжлэгдэх болсон. Ер нь шагналын утга учрыг та юу гэж боддог вэ?

-Шагнал бол тухайн хүний хийсэн зүйлийг үнэлж хүндэлж байгаа нэг хэлбэр юм. Социализмын үед өгч байсан шагнал, одоо энэ цаг үед өгч байгаа шагналын үнэ цэнийн хооронд асар их ялгаа бий болоод байна. Энэ ялгаа нь мөнгөний ялгаа. Социализмын үед шагналыг дагаад 6000 төгрөгийн шагналтай байсан. Тэр мөнгө яг одоо дагаад явж байна. Хуулийн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй санагддаг. Шагнал болгон өөрийн гэсэн үнэ цэнэтэй, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлсэн тодорхой хэмжээний мөнгөтэй байх ёстой.

Жишээ нь, гавьяатад жаран сая, Төрийн соёрхолд зуун сая төгрөг ч гэдэг юм уу. Социализмын үеийн 6000 төгрөг гэдэг тухайн үеэдээ машины үнэ байсан. Гэтэл өнөөдөр нас өндөр болсон хойноо төрөөс шагнал авсан ахмадууд түүнийгээ угаах гэж 12, 13 сая төгрөг зарлагадаж байна. Энэ нь шагнал авсанаасаа эс хүндрэл, дарамт болж хувирдаг. Өнөөдөр төрөөс олгож байгаа шагнал ямар ч үнэ цэнэгүй "төмөр" болсон учраас шагнал ингэж хавтгайраад байгаа юм. Тодорхой хэмжээний мөнгөтэй, арай илүү үнэ цэнэтэй байсан бол ингэж хамаагүй цацахгүй шүү дээ.

-The Hu хамтлаг өмнө нь нийслэлийн “Хангарьд” одонгоор шагнагдсан, сая “Чингисийн одон” авлаа. "Чингисийн одон"-г анх удаа хувь хүнд биш, хамтлагт өглөө. Та хэр сэтгэл хөдөлж байна?

-Хамт олонд өгч байгаа анхны одон юм билээ. Тэр үүднээсээ надад маш их таалагдаж байгаа. Залуучуудад маань маш том ташуур болж байгаа байх. Богино хугацаанд авч байгаа шагнал. Яагаа ч үгүй, болоогүй байна. Нэг жил ч болоогүй. Засаг төрийн дээрээс өгч байгаа үнэлэмж байх, бас бодлого байгаа байх. Зөвхөн Монгол Улсыг дэлхийд сурталчилж байгаа гэдэг үүднээс биш юм. The HU хамтлаг дэлхийд гарч ирснээрээ Монголын залуучууд, Монголын ард түмнийг сэрээж байгаа. Залуучууд үндэсний өв соёл руугаа их хандаж байна. Урьд нь тийм байгаагүй

Эх сурвалж: МҮОНТВ

Тэмдэглэсэн Ц.Байгал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ИШ ЧАВААС (103.240.241.110)
    дэлхийд ч Монголдоо ч 1 ч хит дуу байхгүй ерөөл магтаал биелгээний аян дээр ардын хөгжмийг рок хэмнэлд оруулсан иймэрхүү хамтлаг Өвөр МОНГОЛД ХАНГАЙ ХАМТЛАГ МЭТ ЗӨНДӨӨ БАДАГ
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
    • hi
      netees angli hel deer gants medee orchyylaad ynshchih chadaltai baij hun myylaach arai l archaagui umaa
      2019 оны 11 сарын 29
  • Хм (139.5.216.98)
    ҮНЭН ЮМ УУ ДӨӨ. ЗАЛУУСЫН ӨАРСДИЙНХ НЬ ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛИЙГ ӨАРИЙН БОЛГОЖ БААТАР БОЛОХОО БОЛИМООР ЮМ. ИЧ
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
    • зочин
      өөрөө хүмүүс нийлүүлээд хамтлаг болгох байтугай ганц хурга ганц ишиг нийлүүлээд тэжээж үзсэн юмуу юу хийхгүй нэт-д буг болж суухаар гэрийн ажилд туслаач
      2019 оны 11 сарын 29
  • Зочин (202.126.88.73)
    Нөр их хөдөлмөрийг үнэлсэн нүдээ олсон шагнал байлаа. Дэлхийд Монгол хамтлаг хүлээн зөвшөөрөгдөх цагийг бидэнд авчирсан таныг шүтэж явахаас яахав дээ
    2019 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
“Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил гүтгэлэг” биш шүү, Хууль зүйн сайд аа!  57 мин МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрүүл тарьжээ... 6 цаг 50 мин Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлж байна 7 цаг 47 мин “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг цахимаар хэлэлцлээ 7 цаг 51 мин Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээр барилдана 7 цаг 57 мин Арменийн баг анх удаа Европын лигийн үндсэн шатанд шалгарлаа 8 цаг 2 мин Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв 8 цаг 36 мин 2026 оны эхний хагаст Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа 8 цаг 43 мин Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ 8 цаг 47 мин COP17 өндөрлөж байна 8 цаг 52 мин Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоог байгууллаа 8 цаг 57 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 9 цаг 27 мин Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй хийх тэмцлийг эрчимжүүлнэ 9 цаг 43 мин СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монголд иржээ 10 цаг 20 мин Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод байна 11 цаг 59 мин “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага Өчигдөр 12 цаг 16 мин “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Өчигдөр 11 цаг 17 мин Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ Өчигдөр 10 цаг 53 мин Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо Өчигдөр 10 цаг 47 мин Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд хүрчээ Өчигдөр 10 цаг 40 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Нийслэлийн ногоон бүсэд олгосон 407 нэгж талбарын газрын зөв... Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ
Top