x

Академич Б.Чадраа агсанд зориулан дурсгалын хөшөө босгожээ

Монгол Улсын шинжлэх ухаан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ШУА-ийн ерөнхийлөгч асан, төрийн шагналт, академич Б.Чадраа агсны 80 насны ойг тэмдэглэх ажлын хүрээнд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд энэ сарын 14-ны өдөр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, дурсгалын самбар байрлуулан, нэрэмжит танхим нээх ёслолын ажиллагаа боллоо.

Тус арга хэмжээнд Б.Чадраа агсантай хамтран ажиллаж байсан найз нөхөд, эрдмийн хамт олноос гадна гэр бүлийнхэн нь хүрэлцэн ирж оролцлоо.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “ШУА-иас энэхүү ойг угтаж шат дараалалтай ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь Б.Чадраа гуайн ажиллаж байсан, удирдаж байсан ФТХ-нд  нэрэмжит танхим, дурсгалын хөшөө байрлуулах энэ ажил юм. Б.Чадраа гуайн амьдрал үйл ажиллагааг мэддэг хүмүүс өнөөдөр энд цугласан байна. Гэсэн хэдий ч би өнөөдөр Б.Чадраа гуайн тухай зарим зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй болов уу. Бид хоёр хамтарч ажиллаад 42 жил болж байна. 1977 онд Монгол улсад ФТХ-ийн дэргэд Сансар судлалын тасаг байгуулахад тэр тасагт би ирж, тэр цагаас хойш нэг байгууллагад хамтарч ажилласан. Энэ хүний тухай, 80 жилийн ойн баримтат кино удахгүй гарна. Тэнд миний бие дэлгэрэнгүй дурсамж ярьсан байгаа. ШУА 1961 онд байгуулагдснаас хойш академийн хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн 2 хүний нэг нь манай Б.Чадраа академич. Б.Ширэндэв гуайн дараа баттай байр суурь эзэлсэн энэ хүн бол Монгол улсын зах зээлийн шилжилтийн хүнд он жилүүдэд шинжлэх ухааны салбараа нураагаад унагачихалгүй авч дараагийн үетэй золгуулсан.

Энэ бол  яах аргагүй Б.Чадраа гуайн гавьяа. Монгол улс шинжлэх ухааны салбарт, эрдэмтдэд итгэл найдвар өгч судалгаа шинжилгээний ажлыг боломжийн хэрээр санхүүжүүлбэл ямар хэмжээнд шинжлэх ухааны хөтөлбөр боловсруулж ажиллаж чадахыг харуулсан нэг үйл явдал байдаг. Энэ нь Зөвлөлт-Монголын хамтарсан нислэг байгаа. Б.Чадраа гуай энэ хамтарсан нислэгийн улсын коммисын орлогч дарга, шинжлэх ухааны хөтөлбөрийг боловсруулах коммиссын даргаар ажиллаж ирсэн. Богино хугацаанд тэр олон хөтөлбөрийг боловсруулах, тал талаасаа цугласан залуу судлаачдын хүч авьяасыг дайчлан гаргаж ажиллахад Б.Чадраа гуай онцгой гавьяа байгуулсан хүн. Ийм эрхэм хүний дурсгалыг хүндэтгэж энэхүү дурсгалын хөшөөг нээж байгаадаа баяртай байна” гэсэн юм.  

Б.Чадраа нь 1939 онд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Ороох хэмээх газар Баатарын наймдахь хүү болон мэндэлсэн. 1963 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийг төгсөж, ажлынхаа гарааг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Байгалийн ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас эхэлж Физик, математикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Физик техникийн хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдлийн Ерөнхий захирал, Электрон техник, эрдэм шинжилгээний багаж төхөөрөмжийн “Монел” үйлдвэрийн захирал, Улаанбаатарын Их сургуулийн захирал зэрэг албыг хашиж ирснээс гадна ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр гурван удаа, ШУА-ийн Ерөнхийлөгчөөр гурван удаа, нийт 21 жил сонгогдон ажилласан шинжлэх ухааны авьяаслаг зохион байгуулагч эрдэмтэн байсныг хамт олон нь дурсдаг.

Академич Б.Чадраа сэргээгдэх эрчим хүч, сансар судлал, цөмийн физик, электроникийн судалгаа, Монгол Улсын хөгжил, шинжлэх ухааны бодлогын чиглэлээр 320 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг гадаад, дотоодод нийтлүүлсэн эрдэмтэн. Шинжлэх ухааны доктор, профессор Б.Чадраагийн бүтээлээс цөмийн гаж бөөмс үүсэх үйл явц, түүний мэдээллийг анх олж ажигласан, их энергитэй сансрын эгэл бөөмсийн цөмтэй хийх мөргөлдөөнийг дэлхий дээр болон сансар огторгуйд судалсан, нар, салхи, био, геоэнергийн ашиглалтыг судлан туршсан, малчдыг нар, салхины эрчим хүчээр хангах багаж төхөөрөмж зохион бүтээж үйлдвэрлэсэн зэрэг ажлын үр дүн, Монголын үндэсний нэвтэрхий толь, Монголын байгаль орчны нэвтэрхий толь зэрэг бүтээлүүд нь гадаад, дотоодын эрдэмтдээс өндөр үнэлгээ авсан байдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 11 цаг 42 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 11 цаг 53 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 13 цаг 30 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 13 цаг 47 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 13 цаг 58 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 14 цаг 7 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 14 цаг 13 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 14 цаг 20 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 14 цаг 27 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана Уржигдар 18 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө Уржигдар 17 цаг 00 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 12 цаг 23 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна Уржигдар 12 цаг 10 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна Уржигдар 11 цаг 57 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Уржигдар 09 цаг 31 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Уржигдар 09 цаг 22 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Уржигдар 08 цаг 43 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ Уржигдар 08 цаг 32 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ Уржигдар 08 цаг 13 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ Уржигдар 08 цаг 06 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ 7 хоногт Монгол Улсад Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш!
Top