x

"Нийгмийн даатгалын шимтгэлийг дахиад нэмбэл иргэд яаж амьдрах вэ?"

2020 оны улсын төсөвт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардал тусгагдаагүй, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд өнөөдөр Сангийн яам, ХНХЯ-ны гадна талбайд жагслаа.

Мөн тэд Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт 2019-2020 оны Улсын хэлэлцээрт тусгагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардал, цалин хөлс зэрэг асуудлын хэрэгжилтийг хангах, Тэтгэврийн болон Эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, Капитал банканд хадгалуулсан гэх 104 тэрбум төгрөгийг санд байршуулах, Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн Үндэсний гурван талт хороог яаралтай хуралдуулахыг шаардаж байна.

"Ирэх баасан гаригт улс орон даяар ҮЭ-үүдийн тэмцэл хөдөлгөөн өрнөнө"

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: 

-"2020 онд Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг Монголын үйлдвэрчний холбоо эсэргүүцэж, удаа дараа сануулсан ч үүнийг нэмэгдүүлж тусгалаа.

Энэ шийдвэрээ салбарын сайд нь "Улсын төсвийн алдагдлыг бууруулахын тулд Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх зайлшгүй нөхцөл үүслээ" хэмээн туйлын хариуцлагагүй мэдээлсэн. 

Алдагдлыг нөхдөг гарц нь Нийгмийн даатгалын шимтгэл биш. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх эсэх нь даатгуулагчийн бүрэн эрхийн асуудал юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардлыг энэ төсөвт огт тусгаагүй. Энэ нь улсын болон хувийн төсөвт байгууллагуудад үйлдвэрийн осол гарч, хүний эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдолд ямар нэг үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэр байхгүй болж байгаа гэсэн үг.

2020 оны Монгол Улсын төсөв нь Үндсэн хууль, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох Нийгмийн даатгалын тухай багц хуулийг ноцтой зөрчиж баталсан учраас УИХ хариуцлага хүлээх ёстой" гэв.

Мөн "Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 төсөвт хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлж, иргэд хөдөлмөрчдийнхөө эрх ашгийг хамгаалахыг хүсэж албан тоот хүргүүлж байна. Шаардлагад ямар нэг хариу ирүүлэхгүй бол ирэх Баасан гарагт улс орон даяар ҮЭ-үүдийн тэмцэл хөдөлгөөн өрнөнө. Энэ төсөв нь 2020 оноос хэрэгжиж эхлэх учраас дахин авч үзэх цаг хугацаа байна" гэлээ.

"Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмбэл иргэд яаж амьдрах вэ?"

Ахмадын үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Х.Аюуш:

-Төгрөгийн ханш жилээс жилд унаж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Энэ хэрээр ард түмний амьдрал маш ихээр доройтож байгаа нь нүдэнд илхэн байна.

Тухайлбал, хэдхэн жилийн өмнө 1,350-тай байсан шатахууны үнэ 2,000 төгрөг хүрсэн.

Гэтэл дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэлийг нэмбэл иргэд яаж амьдрах вэ. Иргэдийнх нь цалин орлого нь нэмэгдээгүй байж Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь буруу.

Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлийг Капитал банканд хийснийг эсэргүүцэж байна. Өмнө нь тус банканд мөнгөө хадгалуулсан олон иргэн, байгууллага нөхөж авч чадахгүй тохиолдол гарч байсан. Тийм банканд нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг байршуулна гэдэг үнэхээр буруу.

Даатгалын сангийн хөрөнгө дампуурсан банкны дансанд хэвтэж байгааг эсэргүүцлээ

МҮЭ-ийн холбооны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн зардлыг улсын төсөвт хуулиараа нийт зардлын 0.5 хувиас доошгүйгээр нэмэгдүүлэх ёстой байдаг ч улсын төсөвт энэ зардлыг тусгасангүй. Энэ шийдвэрийг бид хүнлэг бус гэж үзэж байна.

Түүнчлэн бидний Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө дампуурсан банкны дансанд хэвтэж байна.

Тийм учраас Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо мянга мянган гишүүдийнхээ шаардлага, улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулахын төлөө өнөөдөр сануулах жагсаалыг зохион байгуулж байна.

Улсын төсвөөс алдагдал татаас гэж яриад байгаа 600 орчим тэрбум төгрөгийн 500 тэрбум нь 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон болон цэргээс тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдэд төрөөс өгч байгаа нөхөн төлбөр юм.

Гэтэл үүнийг алдагдал гэж нэрлээд 1.1 сая хүний нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх замыг сонгож байгаа нь харамсалтай.

Насаараа цалингаасаа шимтгэл төлдөг мөртлөө дараа нь гурван зуухан мянган төгрөгийн тэтгэвэр авдаг

 

Баянчандмань АЗЗА ТӨХК-ийн Үйлдвэрний хороон дарга н.Нэргүй:

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлнэ гэдэг чинь үнэхээр хариуцлагагүй асуудал.

Үүнийг бид сүүлийн хэдэн арван жилд хуримтлагдаж байх ёстой мөнгө маань арилжааны банкаар орж дампуурсантай холбоотой гэж ойлгож байна. 

Өнөөдөр ажилчин иргэд нь насаараа цалингаасаа хувиа суутгуулж шимтгэл төлдөг мөртлөө дараа нь гурван зуухан мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Тийм байхад нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлбэл ард түмний амьжиргаа улам муудна.

Ялангуяа манай автозамын салбар цалин багатайгаас гадна тус салбарын зарим хэсгийн ажилчдын цалинг наймдугаар сараас хойш тавиагүй өнөөдрийг хүрч байгаа.

Ажилчин ангийн амь насыг үнэгүйдүүлж байна гэж харж байна

 

Улаанбаатар төмөр замын Замын хоёрдугаар ангийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга П.Жаргалсайхан: 

-Ингэж шимтгэлийг нэмэгдүүлэх нь ажилчин ангийн нуруун дээр бүх ачаагаа тохож байна гэсэн үг.

Тиймээс энэ шийдвэрээ цуцлахыг шаардаж байна. 

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй бол нэн түрүүнд явж байх ёстой асуудал байхад яагаад төсөвт тусгагдаагүй байна вэ. Үүнийг би ажилчин ангийн амь насыг үнэгүйдүүлж байна гэж харж байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийг насаараа төлж байгаа хэрнэ тэтгэвэртээ гарч чадахгүйгээр өнөөдөр хэчнээн хүн бурхан болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 1 цаг 28 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 1 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 1 цаг 42 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 1 цаг 49 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 3 цаг 27 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 3 цаг 31 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 3 цаг 34 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 3 цаг 39 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 3 цаг 47 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 3 цаг 52 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 4 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 4 цаг 20 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ 18 цаг 5 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо 18 цаг 11 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр 08 цаг 23 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 23 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана Өчигдөр 08 цаг 13 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... Өчигдөр 07 цаг 56 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв Өчигдөр 07 цаг 48 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пакс Глобалика (Pax Globalica) АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү...
Top