x

Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөөдрийн нэгдсэн хуралдаанаар:

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл
  2. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг хэлэлцлээ.  

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, горимын санал гаргав. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

-Нэмэлт, өөрчлөлтөөр яг юу батлах нь тодорхойгүй байхад дагаж мөрдөх журмыг нь баталж болохгүй. Бид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө батлаагүй байгаа шүү дээ. Үүнийг баталсны дараа дагаж мөрдөх журмаа батлах нь зүйтэй. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Дагаж мөрдөн журмын анхны хэлэлцүүлгээ эхэлж явуулсны дараа хуулийн төслөө батлаад дараа нь дагаж мөрдөх журмын эцсийн хэлэлцүүлгийг баталж болно. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулна гэж байсан. Энэ асуудал юу болсон юм бэ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөлд Ерөнхийлөгч хориг тавьсан. УИХ хоригийг хүлээж авснаар тогтоол нь хүчингүй болсон. Ингээд УИХ-ын 85 дугаар тогтоол батлагдан үүний дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцээд явж байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжиж эхлэх хугацааны асуудал чухал байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-2020 тавдугаар сарын 25-наас эхлэнэ. Зарим заалтын тухайд үүнээс өмнө мөрдөх хууль зүйн болон техникийн ямар ч боломжгүй гэв. 

Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан горимын саналын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлагдсаны дараа дагаж мөрдөн журмын тухай хуулийг батлах нь зүйтэй гэдгээр санал хураалт явуулсан ч олонхыг дэмжлэг авч чадсангүй. 
Үргэлжлүүлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Журмын тухай хуулийг яагаад заавал эхэлж хэлэлцэх гээд байгаа юм бэ. Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр өөр хууль хэлэлцэхгүй гэсэн журам бий. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль бол энгийн хууль. Эхлээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх ёстой.  

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

-Энэ бол дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлэг. Дараа нь эцсийн хэлэлцүүлэг хийнэ. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн шатандаа байгаа. Эцэст нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл түрүүлж батлагдана. Хоцорч явж байгаа учраас зэрэгцүүлэх үүднээс ингэж хэлэлцэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

-Бид ард түмний сонгох эрхэд халдаж байна. Ерөнхийлөгч хориг тавьж болно. Гэтэл шинэ саналууд орж ирээд хэлэлцэгдээд байгаа нь хууль зөрчиж байна. Хэлэлцэгдэх асуудлууд аль нэг намын ашиг сонирхлыг илэрхийлсэн байж болохгүй гэж байгаа. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

-2012 онд нам дугуйлдаг холимог тогтолцоо орж ирсэн. Харин энэ удаагийн холимог тогтолцоогоор улс нэг тойрог болно. Намын жагсаалтаас хүнийг нь дугуйлдаг тогтолцоо. Намын нэрийн ард болохгүй хүмүүс орж ирэх гээд байна гэж айх зүйл байхгүй. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон засаг захиргааны зэрэглэлтэй хот түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж өөрчлөн тусгасан. Хот тосгон, нутаг дэвсгэр түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ. 

Үүн дээр нэр бүхий зургаан гишүүн санал гаргаад тэр нь олонхын санал аваад Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан Засгийн газраас УИХ-д оруулж ирж шийдвэрлүүлнэ гэдэг заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд оруулсан.

Сонгуулиас өмнө улсын хэмжээний бүх хот, тосгоны асуудлыг шийдэж чадахгүй. Дээр нь Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудыг нэн даруй гаргах шаардлагатай байгаа. Одоогоор Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нутгийн удирдлагын тухай хууль бэлэн болсон байгаа. 

Гэхдээ энэ асуудал 2020 оны тавдугаар сарын 25-наас хойш буюу Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлнээс хойш хүчин төгөлдөр болно.   

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгав. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд хуулийн төслийг шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 39.4-д оруулах “Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд Ерөнхийлөгчид танилцуулснаар томилж, чөлөөлнө. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” хэмээх заалтыг гишүүд 88.4 хувийн саналаар дэмжлээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэмэлт өөрчлөлтийн төслөөр парламентад суудалтай намуудын саналыг аваагүй, нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хийхдээ ч хууль зөрчсөн МАН дангаараа энэ өөрчлөлтөө хийх нь хэмээн үзэж, чуулганы хуралдааныг хэлэлцүүлгээс гарлаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой 46 мин Пакс Глобалика (Pax Globalica) 57 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 1 цаг 20 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ 1 цаг 56 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ 2 цаг 0 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 2 цаг 13 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 2 цаг 23 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 4 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 3 цаг 8 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 3 цаг 13 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 3 цаг 18 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 3 цаг 24 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 3 цаг 29 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 3 цаг 40 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 4 цаг 45 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 4 цаг 53 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 5 цаг 18 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 5 цаг 59 мин МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 07 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин
iИх уншсан
НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ...
Top