x

Төрийн тэргүүн, төрийн эргэлтийг яагаад дэмжээд байгаа юм бол?!

Сая Монголд дэлхийн чихийг дэлдийлгэхээр ер бусын марзан үйл явдал боллоо. Төрийн эргэлт хийхээ зарласан “Фронт”-ын, төрийн эргэлт хийхээр “хээрийн сургууль” болгон хийсэн цуглааныг, төр өөрөө “ивээн тэтгэв”! Ёстой сүпер марзан! Ийм марзан явдлыг дэлхийн хаанаас ч хайгаад олохгүй дээ. 

Хөөрхий муу “Гэр хорооллын хөдөлгөөн”-ий тайван жагсаал цуглааныг болохоор бүртгэж авахаасаа луу унжаад, хүчээр тараагаад байдаг хотын дарга маань төрийн эргэлт хийх зорилготой Фронтын “Засгийн эрхийг булааж авъя!” сэдэвт цуглааныг уухайн тас дэмжиж шууд зөвшөөрөл өгөв. Уг нь Монгол Улсын Үндсэн хууль, болон бусад холбогдох хуулиар ийм цуглаан хийхийг хатуу хориглосон буй. Хотын дарга нь хуулийг юман чинээ үл тоон, төв засгийн газраа булааж авах явдлыг дэмжиж байгаа юм уу гэмээр?!

Цуглаан ч боллоо. Хотын дарга ганцаараа ч биш байсан аж. Ерөнхийлөгч Х.Баттулгын ил далд дэмждэг цуглаанууд шиг байв, тайз нь хүртэл жишээ нь “шударга 5”-ын хийсэн цуглааны тайзтай адилхан тансаг цуглаан байв. “Шударга 5”-ын тансаг цуглаан нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжиж хийлгэсэн цуглаан байсныг хүмүүс тухайн үедээ их жиргэж байсан.

Саяны цуглааныг харсан хүмүүс бас л таньчихаад Ерөнхийлөгч ард байгаа гээд л жиргэцгээсэн. Үнэн байх аа, би хувьдаа эргэлзэхгүй байна!

Фронтын хэлж ярьж байгааг хараад ухан бодвол эцсийн дүндээ “90 оноос өмнөх Зөвлөлтийн Монголыг сэргээх” санааг сурталчлан омогдоцгоож байна билээ.

Монгол Улсыг; Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлөн, Москвагаас удирдаж байсан явдлыг таслан зогсоосон Ардчилалыг маань жинхэнэ фашист, коммунист ёсоор зүхэн дайрлаа.

Ардчиллыг гэмт үйлдэл байсан мэтээр гүтгэн гутааж, хувьд очсон бүх өмчийг хурааж аваад 90 оноос өмнөх байдлыг сэргээнэ гэдэг чинь Зөвлөлтийн Монголыг бий болгоно л гэсэн үг. 90 оноос өмнө Монгол улс Зөвлөлт Холбоот Улсын “колони” орон байсан юм шүү дээ!

Ардчиллыг устгаад социализмыг сэргээж 90 оны өмнөх байдалд аваачлаа гэхэд мөнөөх Зөвлөлт орон байхгүй л дээ. Монгол Оросын олигархуудын гарт л орно. Оросын олигархууд нялуураад байдаг улс биш. Монголыг Тавантолгой, Оюутолгой, Цагаан Суваргатай нь бяц атгана. Тэр үед тэдний өөдөөс ган хийж дуугарах зүрхтэй нэг хөх монгол ч олдохгүй дээ!

Фронтынхон; ардчиллыг л устгаж байвал Оросын олигархуудын гарт орж “турсагаа хуулуулсан ч яадаг юм” хэмээн улайрчихсан коммунистууд байна билээ. Хэрэв зээ ард нь Ерөнхийлөгч байгаагүй бол тэр муусайн коммунистууд хэмээх шалихгүй новшнуудыг үл тоохсон. Тэд монголчуудын эрх чөлөө, эд хөрөнгийг хурааж автал хол л доо. Гай болоход тэдний ард Ерөнхийлөгч байна. Байгаад зогсохгүй, тэднээсээ дутуугүй улайрчихсан байна!

Ерөнхийлөгч гэдэг төрийн тэргүүн шүү дээ! Төрийн тэргүүн хүн, төрийн эргэлт хийхээ зарлаад байгаа ардчиллын дайснуудыг дэмжихдээ хүртэл улайрсан байна шүү дээ!

Фронтынхон биднийг төрийн тэргүүн дэмжиж байгаа хэмээн удаа дараа мэдэгдсэн, нээрээ тэдний цуглаан нь Ерөнхийлөгчийн дэмжсэн “таних тэмдэгтэй” байв, тэдний хэлж байгаа үгс нь ардчиллыг устгаж “Зөвлөлтийн Монгол” байсан үеийг дахин сэргээх Х.Баттулгын геополитикийн үзэл санаатай яв цав нийцэж байна. 

Х.Баттулга бол Ардчиллын улаан фэн явсан ардчиллын партизан. Х.Баттулга бол Монголд капитализмыг бий болгох үйл хэргийн нэг манлайлагч явсан хүн. Х.Батулга бол Сингапурын эцэг гэгддэг Ли Куан Югийн “хоцрогдсон улс хөгжье гэвэл барууны хөрөнгө оруулагчид л шийдвэрлэх үүрэгтэй” хэмээх номлолыг маш их сурталчилж явсан хүн. Монголын ардчилсан хувьсгалын өгөөжийг хамгийн их хүртсэн хүмүүсийн нэг нь. 

Гэтэл тэр хүн Ерөнхийлөгч болоод огцом өөрчлөгдөн ардчиллыг тэвчихээ байж, бас Зөвлөлтийн Монгол байх үеийг сэргээх геополитикийн тоглолт хийхээ зарласан юм. Үүнийх нь шалтгааныг би бодоод ч олдоггүй юм. 

Хүмүүс янз бүрээр л тайлдаг. Зарим нь нэг компанид атаархсанаас үүдэлтэй гэнэ, нөгөө хэсэг нь Оросын тусгай албаны нээнтэгтэй гэнэ, бас Оросын олигархуудтай Тавантолгой, Оюутолгойг булааж авахаар тохирсон гэж “шаах” этгээдүүд ч мөн байдаг. 

Эдгээр үг ярианд би хувьдаа итгэдэггүй. Хүнийх нь хувьд Баттулгыг мэдэх тул арай ч ингэх хүн биш. 

Би хувьдаа, манай Ерөнхийлөгчийн толгойд “Либераль ардчилал үеэ өнгөрөөсөн, геополитикоор хөгжинө” хэмээх маш осолтой мэм сууснаас боллоо гэж таамаглаж байгаа. 

Геополитик бол их гүрнүүдийн тоглоом бөгөөд жижиг гүрний хувьд тун осолтой тоглоом!

ХХ зууны геополитикийн тоглоомонд монголчууд тусгаар тогтнолоо олж авахаас өөр алдах зүйл үгүй байсан нь бидний аз байсан. Монголчууд үүнийг зөнгөөрөө ойлгон шуударч, төлбөрт нь өөрсдийнхөө гараар асар олон эх орон нэгт гэмгүй зэмгүй монголчуудаа устган хэлмэгдүүлсэн. Гээд ч тусгаар тогнолоо бүрэн олж авалгүй Зөвлөлтийн “колони” орон болсон юм. 

90 оны ардчилсан хувьсгалаар сая бүрэн эрхээ олж аван жинхэнээсээ тусгаар тогносон улс болсон билээ. 

Одоо бид геополитикийн тоглоомоос хол байхгүй бол Украин шиг болох эрсдэлтэй. Баттулгын тархинд суусан буруу мэм ийм аюултай байхгүй юу даа!

Харамсалтай нь хүний тархинд нэг л суусан буруу мэм сална гэж байдаггүй, тархийг нь жолоодсоор хүссэн зүйлээ хийлгэж авдаг гэнэ. Америкийн философич Деннет ингэж анхааруулаад байгаа юм. 

Ерөнхийлөгч Х.Баттулгыг хараад байхад Деннет үнэн хэлсэн бололтой. Ерөнхийлөгч Монголыг маш гайтай геополитикийн тоглоом руу аваад орсон. Нарийндаа, Х.Баттулгын хүсээд байгаачлан Зөвлөлтийн Монгол сэргэж чадах ч үгүй, ердөө л баялгаа булаацалдсан монголчууд голоороо хоёр тасарна, ийм нэгэн муу ёрын зөгнөл байдаг байхгүй юу! 

Хэрэв зээ тэгэх юм бол Х.Баттулга гэдэг хүнийг монголчууд үеийн үед хараах болно! Учир нь Монгол Улс самууран бутарч устахын цагт төрийн тэргүүн байсныхаа хувьд ч, монголчуудыг ийм гамшиг руу түлхснийхээ хувьд ч тэр бултах газаргүй. Буруу мемээсээ болоод миний найз Х.Баттулга үүнийг ойлгохгүй байна. 

Ардчилсан намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгч маань Монголыг Ардчилалтай нь хамт сүйрэл рүү руу түлхэж байгаа энэ эгзэгтэй үед, уг нь Ардчилсан Нам л Монголыг аварна! 

Гэтэл Ардчилсан нам “политикгүй нам” болчихсон байж байна. Нэр дэвшихээ горилохоос өөр зүйл бодохоо байсан “горилогчдын клуб” болчихоод байна!

Ерөнхийлөгч Х.Баттулгын зоригжуулсан коммунистууд, фашистууд Ардчилсан Намын эрхэм үнэт зүйлийг дэвсэн доромжилж байхад таг дуугүй. Зөвлөлтийн колониос эх орон, ард түмнээ чөлөөлсөн Ардчилсан Намын түүхэн гавьяаг “гэмт хэрэг!” хэмээн зарлаж байхад хулчийгаад сууж байна. Иргэдийн бизнес хийх эрх, эрх чөлөөнд халдаж өмч хөрөнгийг нь шүүхийн шийдвэргүйгээр булааж аваад байхад гоншигнох төдий. 

60 тэрбумаар төрийн эрхийг хууль бусаар авжээ гэдгийг шүүх нотолчихоод байхад “яадаг юм!” гээд байж байна. Тэгвэл даварсан Ардын нам 20 оны сонгуулийг 120 тэрбумаар авна шүү дээ!

Ядахдаа, Мананг өөрсдөө гардан байгуулсан этгээдүүд ичих ч үгүй эргэн бухаж, намын дарга С.Эрдэнээг Мананг байгуулсан мэт үг сүггүй гүтгэж байхад “ашгүй дээ!” гэсэн шиг тоомжиргүй байна. Чин үнэн гэвэл, Мананг Алтанхуяг, Хүрэлсүх, Н.Энхбаяр, Элбэгдорж, Баяр, З.Энхболд, М.Энхболд нар буухиалан байгуулж байсан юм шүү!

Харин ч С.Эрдэнэ зэрэг бидний цөөхөн хүмүүс зад эсэргүүцэж байсан юм. Саяхны түүх учраас баримтууд нь бэлэн байгаа. Үнэн түүхийг эмхтгээд олон түмэнд тарааж болно доо?! 

Хүрэлсүхийн “даалгавар”-аар л Алтанхуяг Эрдэнээг санаатай гүтгэн Мананд наагаад байгаа юм шүү дээ! Яагаад гэвэл 20 оны сонгуулиар сонгогчид Манангийн эсрэг “хувьсгал” хийхээр байгаа. Гэтэл манай нам Манангаас нэрээ салгаж авахаа бодохгүй тэнэгтэж сууна! 

Өнөөдөр Ардчилсан Нам, интернэт сүлжээ хоёроос өөр ардчиллын багана үгүй болсон! Шүүх эрх мэдэл улстөрөөс хараат болсон. Хуулийн засаглал улстөрийн засаглалаар халагдсан. Чөлөөт хэвлэлүүд бүгд худалдагдан хаалтын гэрээгээр ажиллаж байгаа. 

Чөлөөт сонгууль омгуудын саналын арилжаа болсон. Тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөгөө иргэд хөлсөөр зарж байна. 

Ардчилал нэн хүнд байдалд орчоод байхад Ардчилсан Нам нийгмийн хариуцлагаа үл ухааран политикгүй “горилогчдын клуб” болсон нь аймаар. Багийн сэдэл санаа болдог политик байхгүйгээс багийн тоглолтгүй, тойрог дээрхи хувийн сонирхолдоо хөтлөгдсөн тоглолтой “горилогчдын клуб” амжилт олох нь эргэлзээтэй. 

Ийм клубийн гишүүдийн сэтгэлгээ тун ядуу!Ардчилсан Нам гэдэг нэрийг ашиглах төдий сонирхолтой, үнэндээ “бие даагчид” л гэсэн үг. Үзэл санааны үнэлэмж ч үгүй, политик ч үгүй хүмүүс, Ерөнхийлөгчийн хатгаасаар хийгдсэн фронтынхны саяны “хээрийн сургууль”-ийн хэтийн цаад зорилгыг ухан ойлгохгүй байна шүү дээ!

20 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа “юун 7-р сарын 1” болох байх. Хуучин, шинэ Их хурал бүрэн эрхээ шилжүүлж чадахгүй байдал үүсэх байх. Хуучин Их хурал хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэх гэхээр Фротнынхон эсэргүүцнэ. Үүнийг олон түмэн дэмжинэ. Хуучин Их хурал хуулийн эрхтэй ч моралийн эрхгүй байхаар нэр хүнд нь унасан учраас. 

Нийслэл, аймгийн сонгууль УИХ-тай зэрэг явсан тул тэнд мөн адилхан нөхцөл байдал үүснэ. Шинэ иргэдийн хуралдаа хуучин нь эрхээ шилжүүлж чадахгүй хэрүүл маргаандаа живэнэ. 

Ийнхүү төрийн сонгуулиар байгуулагддаг засгийн эрх бүх шатандаа паралич болж саажин гацна. 

Ерөнхийлөгчөөс өөр бүрэн эрхтэй засгийн инститүц байхгүй болно. Ерөнхийлөгчийн засаглал тогтоно. Нийгэм самуурч 6 сарын дараа тогтворгүй байдлаас цуцсан ард түмэн Ерөнхийлөгчийн тогтоох дарангуйллыг уухайлан дэмжинэ. Парламент ёс устана. Дарангуйлал тогтоно. Монголчуудын эрх чөлөөт амьдрал дуусгавар болно. Х.Баттулгыг “хэр харгис дарангуйлагч” болохыг харах л үлдэнэ!

Ардчилсан Намын хариуцлагагүй, политикгүй байдал энэ сценарийг маш их магадлалтай болгож байгаа юм даа! Төрийн тэргүүн төрийн эргэлтийг дэмжиж марзаганаад байгаа учрыг эргэцүүлэн бодоцгоох хэрэгтэй шүү дээ! Эрх чөлөөт иргэд ээ!

Жич: Удахгүй Ерөнхийлөгч тэргүүтэй фронтынхны ялалтаар эрх чөлөөнөөс хагацах Ардчилсан Намынхаа залуучууддаа зориулан нэгэн дууны үгийг сийрүүлье!

Нэг л амьдарна гэдгээ зөнгөөрөө би мэднэ
Нэг л олдох заяаныхаа эзэн байхыг хүссэн юм
Түүнийг эрх чөлөө гэдэг юм, тэр миний сахиус
Тэр сахиусандаа залбираад зоргоороор дуулж явлаа

Эрх чөлөөг зүхэх мунхаг харанхуйн гайгаар
Эр бярыг олоод мунаг дарангуй эргэн ирсэн юм
Мунаг дарангуй ирэхийн цагт зон олон айжээ
Нэг л олдох хувь заяагаа өргөл болгон өгчээ

Эрхт сүрээрээ айлгах дарангуйн дор сөхөрлөө
Эрхэлж өссөн эрх чөлөөгөө алдлаа, хагацлаа
Эргэж уулзахын ерөөл энэ насанд минь үгүй ч
Эргээд ирэхэд чинь цэцэгтэй угтах хойчис минь бий

Мэдээж энэ дуу өнөөдөр манай залуучуудад сонин биш. Тэд одоохондоо эрх чөлөөтэй байгаа. Харин дарангуйлалд хүчиндүүлэн хэвтэхийн тэр цагт энэ дуу манай залуусын дунд моод болох нь эргэлзээгүй ээ! Орон дотроо л дуулах хэрэгтэй болно доо.

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • 37 (125.31.137.65)
    neg shn hydaad uguuch battulgaa.37 oniig sanuulah shn ust turiin hydlaga neg shn yvuulaad mglig joohn tseberlechih.ternii daraa battulgiig ahiad bugdeeree buulgachij boloh baih
    2019 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.43.231)
    Их айж дэ. Өөрөө хуулийн байгууллагаар шалгуулж бгаа, ядарсан иргэдийг орон сууцанд оруулна гээд хүүтэйгээ нийлж худалдаж тэрбумаар баяжсан хүн дэ.
    2019 оны 11 сарын 14 | Хариулах
  • Жав (150.129.142.25)
    Төрийн хүн төрийнхөө эсрэг ажилладаг гэж бодохгүй байна. Арай дэгсүү?
    2019 оны 11 сарын 14 | Хариулах
  • Цагаанхүү (202.126.89.60)
    Зөв л бн болохгүй болоод л дэмжээ биз Тэр хүн бас шударга нийгэм , авилгач хулгайчаас залхаа уизээ
    2019 оны 11 сарын 14 | Хариулах
  • Chochin (188.61.152.181)
    Ene muug darj erunhiilegchiig demj Erdene gahaitain darj bitsal
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Иргэн (64.119.21.187)
    Ерөнхийлөгч дэмжиж олигархуудыг устга
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.45.153)
    Бат-Үүлээ ардчилал ,шударга ёсыг чи өөрөө устгаад Урд Улсын баатар болсон биз дээ.
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Zochin (58.127.35.5)
    Ene 1 salgalsan yum chin yu geed bas salgalaad unawda
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • S.E (59.153.87.175)
    Ux ux , chamaig uzen yadaj baina !
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 16 цаг 30 мин Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн салбарын дараа ордог 17 цаг 5 мин Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав 17 цаг 30 мин Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод 17 цаг 32 мин Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Израил хүлээн зөвшөөрчээ 17 цаг 46 мин Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ 17 цаг 55 мин А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ 17 цаг 59 мин Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав 18 цаг 4 мин Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэдээлэл иржээ 18 цаг 11 мин Статистикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 18 цаг 16 мин Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил эхэллээ 18 цаг 23 мин Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна 18 цаг 49 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" болж байна 18 цаг 58 мин Баяр наадмын индрийн суудлыг тасалбараар худалдаална 19 цаг 37 мин Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хэрэгжих “Ногоон хүртээмжтэй хотууд” төслийг нээлээ 21 цаг 29 мин Тайваний “Tri-Service” эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн баг ГССҮТ-д ажиллаж, тусламж үйлчилгээтэй танилцлаа 21 цаг 33 мин Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа 21 цаг 39 мин Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна 21 цаг 45 мин АН-ын бүлэг нийслэлийн газар олголтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай мэдээлэл сонслоо 21 цаг 52 мин Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээсэн нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж 22 цаг 35 мин
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт ору...
Top