x

Шүүх Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хуулийн заалтыг буруу хэрэглэж ял оноосон

Б.Мэргэн: Г.Доржзодовын яриаг сонссоныхоо төлөө тэд гэмт хэрэгтэн болчихлоо

“60 тэрбум”-ын хэрэгт холбогдсон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол Хаад” группийн ерөнхийлөгч А.Ганбаатар нарт холбогдох анхан шатны шуух хурал өнгөрсөн аравдугаар сарын 31-нд болсон. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд дөрвөн жилийн ял оноогоод байгаа юм. А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт та бүхэн А.Ганбаатартай уулзаад ирсэн гэсэн. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Мэдээж хоригдож байгаа хүн сэтгэл санааны хувьд болон бусад зүйлээрээ сайн байна гэж байхгүй. Хилс хэргээр хоригдож байна гэсэн сэтгэл зүйтэй байгаа. Гэмт хэрэг үйлдээд, түүнийгээ хүлээн зөвшөөрч, зохих хариуцлагаа хүлээж байгаа хүнд нөхцөл байдал өөр.

Анх цагдаагийн байгууллагаас шалгаж, прокуророос хяналт тавьж, шүүхэд шилжүүлэх хүртэлх хугацаанд үйлдсэн. гэсэн гэмт хэргээс шал өөр үндэслэлээр шүүх ял оноосон.

-Биеийн байдал нь хэр байна вэ?

-Зүрхний өвчинтэй учраас “Интермэд” эмнэлгийн байнгын хяналтад байдаг. Үе үе цус нь багасаж, ихсэж, бүлэгнэдэг.

Тиймээс өвчин нь гэнэт хүндэрдэг. Ийм үед “Интермэд” эмнэлэгт байнга очиж, зарим тохиолдолд хэд хоногоор хэвтэх шаардлага гардаг. Эмийг нь шоронд оруулсан ч гэсэн чийгтэй, нойтон, хүйтэн орчинд өвчин нь хүндрэх эрсдэл өндөр.

-Аль хорих ангид хоригдож байгаа вэ?

-Баянзүрх дүүрэгт байрлах дамжин өнгөрүүлэх 409 дүгээр хорих ангид байгаа.

-Ц.Сандуйтай хамт байгаа юу?

-Нэг хорих ангид байгаа ч хоорондоо уулзах боломжгүй, өөр өөр өрөөнд байгаа. Учир нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө хязгаар тогтоох арга хэмжээ авч, хоорондоо холбогдох, уулзаж, ярихыг хориглосон.

-А.Ганбаатар юу ярьж байна вэ?

-Энэ хэрэг шалгагдаж эхлэхээс өнөөг хүртэл гэмт хэрэг үйлдээгүй гэсэн байр суурьтай байгаа. Мөн шалгагдаж байснаас өөр гэмт хэрэгт буруутгагдахад гайхсан гэсэн. Өчигдөр /уржигдар/ шүүхийн шийтгэх тогтоол гарч, өнөөдөр /өчигдөр/ хорих ангид хүргэж өгч байгаа.

Шийтгэх тогтоолтой танилцаад давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах бэлтгэл хийж эхэлнэ. Шүүх хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

-Та бүхэн Ц.Сандуйн өмгөөлөгч нартай хамтарч ажиллаж байгаа юу?

-Бид нэг хэрэг дээр буруутгагдсан, ижил ашиг сонирхолтой байгаа. Гэхдээ уулзаад, ярилцаад, албан ёсоор хамтарч ажилласан зүйл байхгүй.

-Анх төлөвлөж байснаас өөр хэргээр шүүх ял оноосон. Та бүхэн шүүх хурал хэрхэн үргэлжилнэ хэмээн төлөвлөж, бэлтгэж байсан бэ?

-Энэ хэргийг хоёр удаа прокуророос хэрэгсэхгүй болгосон. Гэтэл ТЕГ дахин сэргээж, шалгахад, прокурор хянахад, шүүхэд шилжүүлэхэд ч 2002 оны Эрүүгийн хуулийн 82.1-д заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах” гэмт хэргээр зүйлчилж байсан. Бид анхнаасаа энэ гэмт хэргээр зүйлчлэх боломжгүй, үйлдэл нь таарахгүй хэмээн үзсэн.

Учир нь энэ хууль 2015 онд шинэчлэн батлагдаж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байдаг. Ингэхээр хууль буцаан хэрэглэх зарчмын хувьд тухайн үйлдэл эс үйлдэхүй нь гэмт хэрэг биш болсон тохиолдолд тэр хуулийг хэрэглэж болдоггүй.

Өөрөөр хэлбэл, шинэ Эрүүгийн хуулийн 19.2-т төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хүч хэрэглэх замаар авахаар бэлтгэсэн бол ял оногдуулахаар заасан.

Ингэхдээ нэгдүгээрт, эрх барих дээд байгууллагын буюу Үндсэн хуульд зааснаар УИХ-ын эрхийг авах оролдлого, хоёрдугаарт хүч хэрэглэсэн үйлдэл байх ёстой гэсэн. Гэтэл эдгээрийн алийг нь ч шалгагдсан үйлдлүүд хангахгүй байгаа.

Хэрвээ төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэмт хэрэгт зүйлчлэх гэж байгаа бол шүүгдэгчид ашигтай эрх зүйн байдлын дээрдүүлсэн хууль буюу шинэ Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой. Тус хуулийг хэрэглэхээр энэ нь гэмт хэрэг биш болно. Мөн хуучин хуулийг ашигласан ч гэсэн энэ хүмүүст төрийн эрх мэдлийг авах санаа, зорилго байгаагүй. Тиймээс энэ нь гэмт хэрэг биш гэдэг байр суурьтай, цагаатгах ёстой гэдэг үндэслэлээр өмгөөлсөн.

Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн гэмт хэрэг биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр бид “Энэ хэрэг дээр ялалт байгуулчихлаа. Цагаатах юм байна"гэж бодсон. Гэтэл шинэ Эрүүгийн хуулийн 14.9-т заасан сонгуулийг будилаантуулах гэмт хэрэг байна гэж зүйлчилсэн.

Үндсэн хуульд хүн өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Гэтэл шүүх өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаагүй. Хэрэв анхнаас нь 14.9-р зүйлчилж, шүүх хуралдаан болсон бол бид үүний эсрэг мэтгэлцэх байсан. Бид яллаж байгаа энэ зүйл заалтад ямар ч тайлбар, өмгөөллийн үг хэлээгүй. Мөн шүүх ялыг нь хөнгөрүүлсэн зүйлчлэлээр сольж болно гэсэн заалтаар 82.1-ийг 14.9-ээр сольчихож байгаа юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Анхан шатны шүүх прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдааныг явуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл, прокурор 82.1-ээр зүйлчилж оруулж ирсэн бол шүүх хуралдаан энэ хүрээнд өрнөх ёстой.

Мөн ‘‘Шүүх ялыг хөнгөрүүлсэн зүйлчлэлээр сольж болно” гэсэн заалт нь тухайн зүйл дотроо зүйлчлэлийг солино гэсэн агуулгатай. Тэрнээс 14.9-ээр сольж болохгүй. Шүүхээс “82.1 нь 12-20 жилийн, 14.9 нь 2-8 жилийн ялтай, ялыг хөнгөрүүллээ” гэж буруу тайлбарлаж байна.

-Хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан гэж та бүхэн үзээд байгаа. Гэтэл шүүхээс 2021 онд дуусна гэсэн?

-Эрүүгийн хуулийн 14.9-д хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэж заасан. Нотлох баримтуудаар хэргийг 2014 оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд үйлдэгдсэн байна гэж үзэж байгаа. Ингэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан.

Шүүх хурал дээр хоёр прокурор бидэнтэй адил байр суурьтай санал өгсөн. Гэтэл шүүх “2016 оны зургаадугаар сард хэргийн гомдол цагдаагийн байгууллагад ирсэн. Тэгэхээр энэ цагаас хөөн хэлэлцэх хугацааг тооцож, 2021 онд дуусна" гэж үзэж, дөрвөн жилийн, ял оноосон. Хэрэг гарснаар хөөн хэлэлцэх хугацааг тооцдог болохоос олон нийтэд мэдэгдсэнээр тооцдоггүй.

-Хэрэг 2014 онд үйлдэгдсэн гэдгийг юугаар нотолж байгаа вэ?

-Г.Доржзодовын бичлэгт хийсэн шинжээчдийн дүгнэлт, хавтас хэрэгт байгаа зураг, гэрчүүдийн мэдүүлэг, өөр бусад нотлох баримтаар тодорхой байгаа.

-Шүүхийн шийдвэр харин ч үндэслэлтэй гарсан юм биш үү. Төрийн эрх мэдлийг булаан авахаасаа илүү сонгуулийн үр дүнг будилаантуулах гэсэн үйлдэл байсан гэж харагдаж байна?

-Тэгж үзэж болохгүй. Нэгдүгээрт, хуулийн заалтыг буруу хэрэглэсэн. Хоёрдугаарт, зөв хэрэглээд, тийм үйлдлээр буруутгаж байна гэж бодъё. Гэтэл Эрүүгийн хуулийг үгчлэн тайлбарлаж хэрэглэх ёстой. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн нөхцөлтэй үйлдэл нь таарах ёстой. Бичлэгт “Ардын нам ялалт байгуулсан тохиолдолд чамайг ийм албан тушаалд аваачна" гэсэн тухай л ярьж байгаа.

Тэгэхээр сонгуулийг будилаантуулах биш, сонгуулийн дараах асуудлыг ярьсан. Иргэний санал өгөх үйл ажиллагаанд саад учруулах, саналыг тоолоход нөлөөлөх үйлдлүүд сонгууль будилаантуулсан хэрэгт орно.

-Мөнгө авснаар сонгуульд нөлөөлнө шүү дээ?

-Сонгуулийг будилаантуулах цаад утгаараа парламентын эрхийг хууль бусаар авах асуудал. Гэтэл энэ хүмүүс парламентын эрх мэдлийг авах оролдлого хийгээгүй. Түүнчлэн энэ схемийг Ганбаатар гэж хүн хийгээгүй.

Доржзодов өөрөө энэ схемийг санаачилж, гаргаад танилцуулсныг сонссон. Түүнийг сонссоныхоо хариуд сонгуулийг будилаантуулах гэмт хэрэгт холбогдчихож байгаа юм. Түүнчлэн зургаан удаагийн шинжээчийн дүгнэлтээр бичлэг эх хувь биш нь тогтоогдсон. Шүүх шинжилгээний тухай хуульд дуу, дүрсний шинжилгээг эх хувь дээр хийнэ гэж заасан.

Хуулбар дээр хийсэн тохиолдолд нотлох баримтын шаардлага хангахгүй. Техник, технологи өндөр хөгжсөн энэ үед хүний дуу, дүрсийг яаж ч эвлүүлж болно. Эх хувь хаана байгааг Доржзодов мэддэггүй, нотлох баримтууд хүртэл шаардлага хангадаггүй.

-Г.Доржзодов энэ бүх зүйлийг анх зохион байгуулсан гэдгээрээ хариуцлага хүлээх ёстой юу?

-Тийм асуудал яригдах ёстой. Мөрдөгчөөс прокурорт Доржзодовыг гэмт хэрэг зохион байгуулахад оролцсон үндэслэлээр яллагчаар татах санал өгсөн байдаг. Харин прокуророос хүлээн зөвшөөрөөгүй. Үүнийгээ Эрүүгийн хуулийн 82.1-ийн “Гэмт хэргээ сайн дураараа илчилсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэсэн тайлбарын дагуу хэргээс чөлөөлсөн. Гэтэл өөрөө сайн дураараа илчилсэн зүйл байхгүй.

Энэ хэргийн талаар анх Ардчилсан нам, МАХН-аас цагдаад мэдээлэл өгсөн. Доржзодовыг эрэн сурвалжилж, албадан авчирч байж мэдүүлэг авсан байдаг. Мөн одоо Сандуй, Ганбаатарыг яллаад байгаа 14.9-т ийм тайлбар байхгүй, ялаас хөнгөрүүлнэ л гэсэн. Хэргийг сайн дураар илчилсэн гэдгээр ялаас чөлөөлж байна гэдэг бол тэр хүнийг энэ хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Тэгэхээр энэ хуулиар Доржзодов мөн хариуцлага хүлээх ёстой.

-Шүүх хурлын үеэр Доржзодов гэрчээр оролцсон гэсэн. Энэ үеэр юу ярьсан бэ. Та бүхэн асуулт асуух эрхтэй. Ингэхдээ санаатайгаар хэргийг зохион байгуулж, урхи тавьсан байж болох талаар асуусан уу?

-Шүүгч, прокурор, өмгөөлөгч нар Доржзодовд хоёр цаг гаруй асуулт тавьсан. Шүүх хурал хаалттай болсон учраас асуулт болон хариултын талаар нэг бүрчлэн хэлэх боломжгүй. Шүүх хуралдааны үеэр өгсөн мэдүүлэг маш их зөрсөн. Бид Ганбаатарыг өмгөөлж байгаа учраас Доржзодовыг буруутгах үүднээс асуудалд хандана гэж хардаж болно. Гэтэл зөвхөн бид ингэж үзээгүй.

Шүүх хуралд иргэдийн төлөөлөл суудаг. Тэр хүн шүүх хурал шударга явагдаж байгаа эсэхэд өөрийнхөө үнэлэлт дүгнэлтийг өгдөг. Иргэний төлөөлөл байр сууриа илэрхийлэхдээ “Би энгийн тээвэрчин хүн. Гэхдээ ажиглаад байхад Доржзодов гэж энэ хүн худлаа яриад, гэмт хэрэг үйлдсэн бололтой. Харин шүүгдэгч нар буруугүй юм шиг санагдлаа” гэж ярьсан. Хөндлөнгийн хүний нүдээр ингэж харагдаж байгаа юм.

-Давж заалдах шатны шүүх хурал хэзээ болох вэ?

-Анхан шатны шүүх шийдвэрээ гаргаад, 14 хоногийн дотор бичгээр албажуулдаг. Бид өчигдөр /уржигдар/ шийдвэрээ авсан. Тэгэхээр шийдвэр авснаас 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гомдол гаргаснаас хойш шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (139.5.216.50)
    Хүний санал бодол яриаг сонсоод л хэрэгт орж ял авдаг, санааг нь гаргасан нөхөр зүгээр л яваад байвал болохгүй саанаа их гарч сонссон нь ялтан болоод л байх юм байна!!!!! шүүгчид наад захын хүний нийгмийн ёс суртахуун алга даа
    2019 оны 11 сарын 19 | Хариулах
  • DR. UROLOGIST (197.211.58.249)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:
    2019 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.12.7)
    Chamd taalagdaagui shuuhiin shiidver buhen huuli bus esvel huuli buruu hereglesen baidgiim uu. Er chamaas busad n huuli meddeggui geh geed bna uu daa aan
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • иргэн (66.181.161.44)
    сонсоод хэрэгжүүлэх гэж бүлэглэн зүтгээд байсан биздээ.(бичлэгт)ер нь бодитоор хэрэгжүүлсэн
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсний дараа Ираны арми АНУ-ыг "өөртэйгөө хэлэлцээр хийж байна" гэж мэдэгдэв 3 цаг 45 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлийг ухаалаг камераар илрүүлж байна 3 цаг 47 мин Татан буугдсан банк болон Хөгжлийн банкнаас 127.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 3 цаг 47 мин Засгийн газар эдийн засгийн хямралаас сэргийлэх төлөвлөгөөг хэлэлцлээ 3 цаг 48 мин Арвайхээр сумын 4 дүгээр сургууль “Мянган ном” төслийг хэрэгжүүлж байна 3 цаг 49 мин Бүх багийг үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбох төлөвлөгөөг хэрэгжүүлнэ 3 цаг 49 мин Налайх дүүрэгт дулааны станц, эмнэлэг барих болон эдийн засгийн тусгай бүс байгуулахыг даалгав 3 цаг 50 мин "Дэлхийн адууны өдөр"-ийг жил бүрийн долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэнэ 3 цаг 51 мин Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүд 3 цаг 52 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ 6 цаг 16 мин Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторын бүтээн байгуулалт 25 хувьтай үргэлжилж байна 6 цаг 22 мин Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зарим нутгаар цас орж, шуурга шуурна 6 цаг 33 мин Татварын байцаагчид хахууль өгөхийг завдсан иргэнийг 3 сая төгрөгөөр торгожээ 6 цаг 34 мин Баянхошуу, Шархад дэд төвд 5000 айлын орон сууц барих төсөл хэрэгжиж байна 6 цаг 37 мин "Чингис хаан" нисэх буудал руу 24 цагаар үйлчлэх автобусны чиглэл, цагийн хуваарь 8 цаг 13 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 8 цаг 19 мин Халхголд автомашин яндангийн өвс шатаж хээрийн түймэр гарсан хэрэгт ял шийтгэл оноов 8 цаг 28 мин Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Алдрын цом” тэмцээнд "Хөх Монгол" клуб тэргүүллээ 8 цаг 29 мин ОХУ болон Вьетнам улс атомын цахилгаан станц барих хэлэлцээрт гарын үсэг зурлаа 8 цаг 32 мин Монгол Улсад оны эхний гурван сард 126 мянга гаруй жуулчин иржээ 8 цаг 36 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв
Top