x

И Ён Эгийн тоглосон нэг ангит кино нээлтээ хийнэ

"Жангум"-ын дүрээр монголчуудын танил болсон БНСУ-ын жүжигчин И Ён Эгийн тоглосон бүрэн хэмжээний нэг ангит кино энэ сарын сүүлээр нээлтээ хийнэ. "Bring Me Home" нэртэй шинэ кино түүний жүжигчний карьер болон хоёр хүүхдийн ээж болсон амьдралд нь өөрчлөлт авчирна хэмээн найдаж буйгаа И Ён Э хэлжээ.

2003 онд “Дэ Жангум” цувралд гол дүр бүтээсэн И Ён Э бүрэн хэмжээний нэг ангит кинонд 14 жилийн дараа анх удаа тоглож буй нь энэ бөгөөд тэрбээр энэ удаа нууцлаг адал явдалт кинонд тоглох шийдвэрийг гаргажээ. И Ён Э хамгийн сүүлд 2005 онд БНСУ-ын найруулагч Пак Чан Вукийн "Sympathy for Lady Vengeance" хэмээх нэг ангит кинонд өшөөгөө авахаар оролдож буй ганц бие ээжийн дүрд тоглодог. Харин "Bring Me Home" кинонд алга болсон хүүхдээ хайж буй ээжийн дүрийг бүтээжээ.

“Sympathy for Lady Vengeance”, “Bring Me Home” киноны аль алинд би хүүхэдтэй эх хүний дүрийг бүтээдэг боловч “Bring Me Home” кинонд тоглохдоо бодит амьдрал дээр ч ээж болсон байсан гэж гэж өдгөө 48 настай жүжигчин хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Тэрбээр 2009 онд бизнес эрхлэгч Чон Хо Ёнтой гэрлэж, хоёр жилийн дараа ихэр хүү охин төрүүлжээ.

"Bring Me Home" кино энэ оны Торонтогийн Олон улсын кино наадмын шалгуурт нийцэн уригдсан гэдгийг И Ён Э онцолсон байна. Найруулагч Ким Сэүн хэлэхдээ, энэхүү кино бидний өдөр тутмын амьдралдаа төдийлөн анзаардаггүй эхийн агуу хайрыг санагдуулах болно гэжээ. “10 гаруй жилийн өмнө би хүүхэд хайж буй зурагт хуудсыг хараад сэтгэл маш их өвдсөн бөгөөд энэхүү түүхийг бичиж эхэлсэн” гэж тэрбээр ярьжээ.

“Bring Me Home" 11 дүгээр сарын 27-ноос эхлэн БНСУ-ын кино театруудын дэлгэцнээ гарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 1 цаг 1 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 21 цаг 47 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 21 цаг 53 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 22 цаг 2 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 22 цаг 44 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top