x

Алагчлал улсын эдийн засгийг алдаг!

Нэг их урт нэртэй франц хүн байсан; Мари Жан Антуан Николя де Карита маркиз де Кондорсе (Marie Jean Antoine Nicolas de Caritat, marquis de Condorcet) гэдэг. Энэ хүн хожим нь “Соён гэгээрэл” хэмээн нэрлэгдэх болсон түүхийн эрин үеийг эхлүүлсэн манлайлагчдын нэг.

Эхлүүлсэн эрин үеийнхээ анхны золиос болсон хүн. Соён гэгээрлийн эрин үеийг хүчирхийллээр эхлүүлчихсэн Францын хувьсгалд, тэрбээр оролцож явтлаа хувьсгалын эсэргүү гэгдэн толгойгоо авахуулах болж, эрхэмлэж явдаг тэргүүнээ яргачны гарт өгөхгүй гэхдээ хор ууж амиа хорложээ.

Товчоор Николя де Кондорсе гэгддэг энэ эрхэм, хүн төрөлхтөн оюун ухааныхаа хүчээр хөгжиж дэвших болно хэмээх өөдрөг үзлийг тунхаглаад, түүнийгээ түгээж байсан юм.

Одооны сэхээтнүүдэд энэ үзэл санаа мэдээжийн байдаг л зүйл мэт санагдах байх л даа. Харин тухайн үедээ, өдгөө Илон Маск “Гариг хоорондын хүн төрөлхтөн бий болно” хэмээн зарлаж байгаатай адилхан Кондорсегийн үзэл санаа олныг гайхуулж байжээ. 

Кондорсе, хүн төрөлхтөн хөгжил дэвшилд хүрэхэд оюун ухааны хүчээс гадна бас нэг чухал хүчин зүйл нь; хүмүүн бие биеэ алагчлахгүй, ялгаварлахгүй байх ёстой, хүн бүр тэгш ижил эрхтэй байх ёстой гэсэн. Уг нь тэр өөрөө бусад шигээ ихэрхвэл ихэрхэж болохоор язгууртан гаралтай “жинхэнэ дээдэс” байсан юм шүү! 

Ангийнх нь язгууртнууд, доодсыг дээдэстэй адилхан ухаантай, чадвартай гэх түүний үзлийг ихэд тохуурхдаг байв. Францын хувьсгалаар боссон ”доодос”- ын хүчирхийлэл цадигаа алдахад тэд түүнээс ёстой нэг амыг нь асуусан гэдэг.

Гэсэн хэдий ч Кондорсе, өөрийг нь хүчирхийлж буй хэрэг явдлыг уужим сэтгэлээр тунгаан бодож, “доодос”-ын хөөрөл цаг зуурын үзэгдэл төдий, урт хугацаандаа хүний оюун ухаан аливаа хэлбэрийн мунхаглалыг дийлж таараа хэмээн итгэсээр нас нөхчсөн.

Түүний зөв байсныг өнөөгийн баруун Европын хөгжил дэвшил харуулдаг. Баруун Европ, нийтийн өмнө хүн цаазалж “зугаацдаг” байсан “талибан” маягийн Европтой харьцуулахын аргагүй хүмүүнлэг, дэлхийн зовж зүдрэгсэд тэнд цагаачлан очиж амьдрахыг хүсдэг газар болжээ.

Иргэдээ алагчлан үздэг, ялгаварлан гадуурхдаг улс хөгжиж чаддаггүй. Түүнийг ухаарсан Авраам Линкольн өмнөдийн боолчлох ёсны эсрэг дайн зарласан, Жон Кеннеди арьс өнгөөр ялгаварлах ёсыг халсан. Эдгээр алхам бүр АНУ-ын эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлж байсан юм.

Майкл Жексон боол байсан бол, арьсны өнгөөрөө гадуурхагддаг байсан бол Америкийн экспортыг нэмэгдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж чадахгүй байсан билээ.

Ялгаварлан гадуурхах явдал эдийн засагт муугаар нөлөөлдгийг, даацтай судалгаа хийн нотолсон хүн бол Перугийн эдийн засагч Эрнандо де Сото юм.

Нийгмийн нэг хэсэг гишүүдээ дорд үзэн ялгаварлан гадуурхсан улс ядуурлын гинжинд хүлэгддэг. Яагаад гэхээр ялгаварлан гадуурхахуйд өртсөн иргэд нь “сүүдрийн эдийн засаг дор нуугдаж” хөрөнгийн чөлөөт урсгалыг боодог. Түүнээс болоод байнгын хөрөнгө оруулалтын хомсдолд орох тул улсын эдийн засгийн өсөлт зогсож архаг ядууралд нэрвэгддэг. Үүнийг л “ядуурлын гинж” гээд байгаа юм.

Эрнандо де Сотогийн онолыг Монголын хөрсөн дээр буулгаж хөрвүүлэх аваас хашааны газрын эзэд болох гэр хорооллыхныг дорд үзсэнээс асар их хэмжээний активийн “зээлжих зэрэглэл” унаж эдийн засгийн эргэлтэд орох чадвараа алдсан. Үүнийг дагаад хүн амын бараг 60 хувь нь байнгын орлогын хомсдолд автахуйд эдийн засаг дахь нийт эрэлт тэнцвэрийн цэгээсээ ямагт доор байхад хүрсэн. Монголын эдийн засаг Хятадын зүгээс авах нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнээс дүүжигнэн амь зогоодог учир ийм бөлгөө.

Ийнхүү ялгаварлан гадуурхах “индекс” нь өндөр байх тусмаа тухайн улсууд ядуу байдаг зүй тогтолыг нээсэн Сотогийн нээлт Кондорсегийн зөв болохыг дахин нотолсон. Ялгаварлалыг арилгаснаар үндэсний баялгаа аривжуулан эдийн засаг, улмаар нийгмийн хөгжил дэвшилд хүрдэг тухай үзэл санаа хөгжлийн эдийн засгийн онолын гол суурь болоод буй.

Капитализм ялгаварлан гадуурхах явдлыг зайлуулсаар урагшилж чадсан цорын ганц нийгмийн тогтолцоо. Бизнест халтай учраас капитализм ялгаварлан гадуурхахыг тэвчдэггүй юм. Америкийн капитализм боолчлол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал бизнест нь хортой байгааг ухаарсан учраас л халсан юм.

Капитализмаас бусад бүх нийгмийн хэлбэрүүд алагчлал, ялгаварлан гадуурхалт дээр тогтдог. Социализм чинээлэг иргэдээ ялгаварлан гадуурхаж устгадаг, фашизм бусад үндэстнийг дорд үздэг, нацизм еврейчүүдийг дайсагнадаг, феодализм тариачдыг мөлждөг, хожуу үеийн боолын нийгэм (Америк,Өмнөд Африк гэх мэт) хар арьст иргэдээ арьс өнгөөр нь ялгаварлан дарангуйлдаг юм.

Эдгээр нийгмүүд бол Айн Рэндийн нэрлэсэнчлэн омогчлох төрлийн нийгмүүд. Ийм нийгэм гишүүдээ, оногдож буй эрх мэдлээр нь эрэмбэлдэг. Хэн их эрх мэдэлтэй нь дээдэс гэгдэж, эрх мэдэлгүй бусад нь доодос болдог ёстой.

Феодализмын үед эрх мэдэлтэй дээдсээ “язгууртан”, эрх мэдэлгүйгээ “харц албат” гэнэ. Социализмын үед дарга нар, хөдөлмөрчид гэж хуваагдана. Нийгмийн шатлахуйн жагсаалтын тэргүүнд намын ерөнхий нарийн бичгийн дарга, удаад нь улстөрийн товчооны гишүүд, тэгээд төв хорооны гишүүд гэх мэт доошилсоор хөдөлмөрчин ангид хүрнэ.

Харин капитализм, зөвхөн капитализмын ноён нуруу нь нийгмийн гишүүдээ үндэсний баялаг бий болгоход оруулсан хувь нэмрээр нь эрэмблэн жагсаадаг. Билл Гейтс,Стив Жобс...Стивен Спилберг, Майкл Жексон гэж эрэмблэгдэн жагсахдаа үндэсний орлогод оруулсан хувь нэмрээрээ жагсаж байгаа юм.

Эрх мэдлээр эрэмбэлдэг нийгэмд албан тушаалын түвшин, түүний сүр хүч чухал байдаг бол орлогоор нь эрэмбэлдэг нийгэмд нийгмийн баялгийг бүтээхэд оруулсан хувь хэмжээ, түүний үр ашиг гол нь аж. Тийм учраас социализм зэрэг омогчлох төрлийн нийгмээс капитализм хол илүү рационал байдаг.

Эрх мэдлээр эрэмблэх нийгэм дэх хамгийн золгүй явдал нь эрх мэдлийн шатлал хэчнээн дээшлэх тусам тэр этгээд өөрийгөө “ухаантай” гээд бодчихдог. Үнэнхүү тэнэг атлаа өөрийгөө “ухаантай” хэмээн итгэчихсэн язгууртан, дарга нараар тийм нийгэм дүүрчихсэн байдаг. Өнөөдөр манайд яг л ийм байна.

Сая УИХ-аар, гэр хорооллын иргэд угаартсан хэрэг явдлыг хэлэлцэх үед, манай дээдсийн тэнэглэл, мунхаглал эрээ цээрээгээ алдах түвшинд хүрчихжээ гэдэг нь их тодорхой харагдлаа.

Төрийн зүгээс иргэддээ сайжруулсан түлш тараахдаа уутан дээр нь “шахмал түлш нь бүх төрлийн зууханд таарна” хэмээн тодоор биччихсэн, өөр ямар нэгэн заавар, анхааруулга өгөөгүй байдаг. Тэгээд л иргэд шууд хэрэглэсэн. Гэтэл осол болсон.

Тэгтэл шадар сайд Ө.Энхтүвшин хэзээний л догь, ухаантай царайлан “...тархин дахь утаагаа арилга...” гэж лүндэгнэж байх юм. Өгсөн заавраар нь хэрэглэсэн гэмгүй хүүхэд, томчууд амиа алдчихсан байгаа юм шүү дээ! 

“Ийм “ухаантай” дээдсийг харахад л доодсын бослогыг ойлгож болно” хэмээн Кондорсе хэлсэн гэдэг. Үнэндээ ангийн тэмцэл мэмцэл ч биш, дээдсийн харанхуй байдал, мунхаг ихэрхэл нийгмийг хагаралд хүргэж байдаг.

Шадар сайд Ө.Энхтүвшин ганцаараа ч гэр хорооллыг дорд үзээд байгаа юм биш. Бидний социализмын үеэсээ өвлөж авсан соёл юм. Ангич үзлийн “үр төл” явж байгаа нь энэ. Энэ алагчлал л хүний аминд хүрч байна, гэр хорооллыг ядууруулсаар байна, улсын эдийн засгийг алсаар байна, нийгмийн хөгжил дэвшлийг саатуулсаар байгаа билээ! Үүнийг ойлгох хэмжээний боловсрол дарга нарт хэрэгтэй байна! Соён гэгээрэл хэрэгтэй байна! 

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Баярт (202.9.42.125)
    Маш зѳв дүгнэж хэлсэн байна монголоор дүүрэн тэнгэр ширтсэн ихэмсэг дээрэлхүү зантай биеэ тоосон тэнэг дарга нэртэй утсан хүүхэлдэйнүүдтэй боллоо
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • Баярт (202.9.42.125)
    Маш зѳв дүгнэж хэлсэн байна монголоор дүүрэн тэнгэр ширтсэн ихэмсэг дээрэлхүү зантай биеэ тоосон тэнэг дарга нэртэй утсан хүүхэлдэйнүүдтэй боллоо
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 22 цаг 6 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 22 цаг 17 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 23 цаг 54 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Өчигдөр 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Өчигдөр 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Өчигдөр 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Өчигдөр 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Өчигдөр 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана Уржигдар 18 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө Уржигдар 17 цаг 00 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 12 цаг 23 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна Уржигдар 12 цаг 10 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна Уржигдар 11 цаг 57 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Уржигдар 09 цаг 31 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Уржигдар 09 цаг 22 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Уржигдар 08 цаг 43 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ Уржигдар 08 цаг 32 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ Уржигдар 08 цаг 13 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ Уржигдар 08 цаг 06 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ 7 хоногт Монгол Улсад Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top