x

Сайхан амьдрах урлаг

САЙХАН АМЬДРАХ УРЛАГ
Аз жаргал, Эд баялаг, Амжилтад хүрэх 52 зөвлөмж
Ролф Добэлли

Эрт урьд цагаас буюу ядаж л сүүлийн 2500 орчим жилийн хугацаанд хүн төрөлхтөн сайхан амьдарна гэж юу гэсэн үг болох талаар бодлогоширсоор иржээ. Хүн яаж амьдрах ёстой вэ? Сайхан амьдрахын тулд юу хэрэгтэй вэ? Хувь тавилан үүнд хамаатай юу? Мөнгө үүнд хэрэгтэй юу? Сайхан амьдрал сэтгэлгээтэй холбоотой зүйл үү, аль эсвэл амьдралдаа ямар нэг бодит, тодорхой зорилгод хүрнэ гэсэн үг үү? Хүн аз жаргалын хойноос зориудаар хөөцөлдөх ёстой юу аль эсвэл зүгээр л таагүй байдлаас зугтаахад л болоод явчих уу?
Хүн төрөлхтний үе бүхэн энэ асуултыг шинээр тавин, ахин дахин тунгаан бодсон ч олсон хариунууд нь нэг л чамлалттай байв. Яагаад тэр билээ? Яагаад гэвэл хүмүүс ямагт ганц том зарчим, аугаа онол, алтан дүрмийг л хайгаад байж. Тэгтэл сайхан амьдрах ухаанд христийн шашны ариун хундага шиг тийм ганц алтан дүрэм байдаггүй ажээ.
Сүүлийн дөч тавин жилд тэгтэл сэтгэлгээний янз бүрийн салбаруудад чимээгүй хувьсгал явагдлаа. Шинжлэх ухаан, улс төр, эдийн засаг, анагаах зэрэг салбарын эрдэмтэд орчлон бол ганц өгүүлбэрээр юм уу, хэдхэн зарчмаар тодорхойлохын аргагүй ээдрээтэй зүйл юм гэдгийг ойлгож эхэлжээ. Тийм болохоор орчлонг ойлгохын тулд ганц зарчим биш харин хайрцаг дүүрэн багаж хэрэгтэй. Тийм атал бид амьдрах ухааны талаар ганцхан алтан онол л хайгаад байлаа.
Өнгөрсөн хоёр зуун жилд хүмүүс эгэл хар ухаанаар ойлгохын аргагүй нарийн ертөнц бүтээжээ. Үүнээс болоод бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, эмч, сэтгүүлч, уран зураач, эрдэмтэн, улстөрчид болон чи бидэн шиг энгийн хүмүүс сэтгэлгээний багажуудтай л байхгүй бол зорьсондоо хүрч чадалгүй бүдэрч унахаас аргагүй болсон байна.
Энэхүү сэтгэлгээний багажууд буюу аргачлал, хандлагуудыг “амьдралын үйлдлийн систем” гэж нэрлэсэн ч болох хэдий ч би жаахан хуучинсаг хүн тул зүгээр л багажны сав буюу багажууд гэж нэрлэхээр шийдлээ. Юу ч гэж нэрлэлээ гэсэн эдгээр багаж буюу аргууд баримтын цуглуулганаас хамаагүй үр дүнтэй шүү.
Хэдэн жилийн өмнөөс би сайхан амьдрахад туслах арга ухаануудыг багажны савандаа цуглуулж эхэлсэн юм. Тэгэх зуураа би хүмүүсийн бараг мартсан эртний мэргэн ухаанаас өгсүүлээд хамгийн сүүлийн үеийн сэтгэлзүйн судалгааны үр дүнгүүдийг ч энэ авдартаа хадгалсан.
Цуглуулсан багажуудаа би олон жилийн турш өдөр тутмын амьдралдаа ашиглан, амьдралд маань тулгарсан том жижиг олон бэрхшээлийг давахад хэрэглэсэн. Эдгээрийг хэрэглэснээр амьдрал минь бараг бүхий л талаар дээрдсэн. (үс минь шингэрч, ярьдаг онигоонууд минь хуучирсан ч гэлээ баяр баясал минь багассангүй) Тиймээс би чин сэтгэлээсээ: эдгээр тавин хоёр сэтгэлгээний багажийг хэрэглэж үзээрэй гэж чамд зөвлөж байна. Сайхан амьдрал авчирна, баталгаатай гэж би амлахгүй ч сайхан амьдралд хүрэхэд чинь нэмэр болно шүү.


АТААРХАЛ

Ханан дээрх толь минь надад хэлээч


“Найз минь надаас илүү гарахад дотор минь муухай оргидог” хэмээн хорон үгтэй Америк зохиолч Гор Видал хүн бүхэнд төрдөг ч тэр бүр ил тод хэлээд байдаггүй сэтгэл хөдлөлийг ярилцлагынхаа үеэр шулуухан хэлсэн юм. Атаархал бол хамгийн хэрэггүй, ашиггүй, хорон сэтгэл хөдлөл.
Атаархал хэнд ч хэрэггүй гэдгийг уг нь бүгд мэднэ. Герегийн философичид ч үүнийг сануулж байсан. Библид атаархал юунд хүргэдэг тухай олон арван сургамжит түүх бийгээс хамгийн алдартай нь Абэл, Кайн хоёрын түүх. Цасан цагаан (Snow White) ч бас атаархал юунд хүргэдгийг харуулсан үлгэр билээ.
Нобелийн шагналт Бэртранд Рассэл атаархлыг аз жаргалгүй байдлын хамгийн том эх сурвалж гэж үзсэн. Атаархал өвчин эмгэг, санхүүгийн хүндрэлээс илүү аз жаргалд нөлөөлж, сайхан амьдрах боломжийг хаадаг. Харамсалтай нь атаархал бидэнд хувьслын явцад үүсэж хөгжсөн тул үүнийг тийм ч амархан үгүй хийх аргагүй.
Атаархал дан ганц хүнд байдаг зүйл биш, үнэндээ гэвэл амьтанд байдаг зөн совин юм. Хүн дүрст амьтан судлаач Франс дө Ваал, Сара Броснан хоёр хоёр сармагчингаар элдэв зүйл хийлгүүлэн, зөв хийсэн тохиолдолд өргөст хэмхээр шагнасан бөгөөд энэ шагнал ч сармагчингуудад таалагджээ. Дараагийн удаа юм хийлгүүлэхдээ харин тэр хоёр нэг сармагчинд нь өргөст хэмх, нөгөөд нь амтат усанд үзэм өгөв. Энийг харсан эхний сармагчин уурлан өргөст хэмхээ чулуудан судлаачдын заасан зүйлийг хийхээс татгалзжээ.
Атаархал аюултай зүйл: хүн өөрийгөө хэдий чинээ бусадтай харьцуулна төдий чинээ атаархал төрдөг. Түүнчлэн хүн нас, мэргэжил, амьдрах орчны хувьд өөртэй нь ойролцоо хүнтэй өөрийгөө харьцуулан атаархдаг. Мэргэжлийн теннисчид мэргэжлийн теннисчидтэй өөрийгөө харьцуулдаг бол том компанийн захирлууд том компанийн захирлуудтай, зохиолч нар зохиолчидтой барьцан атаархдаг. Хүн өөрийгөө пап ламтай харьцуулдаггүй тул түүнд атаархдаггүй. Түүнчлэн их Александр юм уу, чулуун зэвсгийн үеийн хэн нэгэнд атаархдаггүй. Бас харь гарагийн хүн, аварга акул, өндөр улаан модтой ч өөрийгөө харьцуулдаггүй. Эдгээр зүйлс аварга том, өндөр, сонин хэдий ч хэн ч эдгээрт атаархдаггүй.
Атаархлыг яаж давах вэ? Бусадтай өөрийгөө харьцуулахаа больж, атаархалгүй амьдрах хэрэгтэй. Бүх харьцуулалтаас зугт. Энэ л алтан дүрэм.
Хэлэхэд ч яахав амархан л даа. Заримдаа зүв зүгээр байхад чинь хүмүүс нэгнээ бусадтай харьцуулдаг. Калифорнийн Их сургууль хуулийн дагуу багш нарынхаа цалинг ил тод тайлагнах үүрэгтэй. Тийм болохоор сургуулийнхаа вэбсайт дээрээс багш нар бие биенийхээ цалинг чөлөөтэй харж болно. Цалингийн дунджаас бага авч байгаа багш нар энэ талаар мэдсэнийхээ дараа ажилдаа хандах сэтгэл ханамж нь буурч байв. Ил тод байдал аз жаргалыг нураажээ.
Үүнтэй төстэй өөр нэг том туршилт бол сошиал медиа. Хүмүүс өнөөдөр Фэйсбүүкт өөрсдийгөө бусадтай харьцуулан бухимдаж, залхдаг болсон байна. Хүмболдтын Их сургуулийнхан энэ талаар судлан хүмүүсийн бухимдлын шалтгаан нь атаархал байна хэмээн тогтоосон юм. Аргагүй шүү дээ, Фэйсбүүк угаасаа хүмүүст өөрийгөө бусадтай харьцуулах багаж хэрэгсэл болсон юм. Нэг ёсондоо үзэн ядалт төрөх үржил шимт хөрс болжээ. Тиймээс сошиал сүлжээнүүдээс зайгаа авахыг би чамд зөвлөж байна. Хэдэн лайктай, дагагчтай, найзтай зэрэг тэнэг статистикууд аз жаргалгүй байдал төрөх үндэс болдог. Ийм вэбсайтуудад хүмүүсийн оруулдаг зураг ч тэдний эгэл амьдрал биш. Харин зориуд нарийн төлөвлөн оруулж буй, худлаа сэтгэгдэл төрүүлэх, байгаагаасаа илүү сайхан, гоё харагдах гэсэн зургууд байдаг.
Урьд өмнө хэзээ ч хүмүүс өөрсдийгөө өнөөгийн бидэн шиг их бусадтай харьцуулдаггүй байсан. Интернэт атаархлыг орчин цагийн тахал болгон хувиргажээ. Нийгмийн сүлжээнаас тасарч, салсныхаа дараа л чи өөрийгөө бусадтай харьцуулах гэхээ болино. Төгсөлтийн ой байна. Эдгээрээс зугтаж байх хэрэгтэй. Орлого, эрүүл мэнд, гэр бүл гээд бүх талаараа л өө сэвгүй мундаг яваа л биш бол оролцож яах билээ? Гэхдээ очихгүй бол өөрийгөө ангийнхан дундаа хэр байгааг яаж мэдэх билээ? Мэдэх аргагүй, тийм болохоор л, ер нь бол яваад хэрэггүй.
Чи өөрөө “элит” нь байж чадах тийм хот, дүүргийг сонгож амьдар. Хүрээллийнхээ тухайд ч тийм сонголт хий. Асар баян л биш бол саятнуудын ротари (сайн үйлсийн) клубт бүү элс. Оронд нь сайн дурын үйл ажиллагаанд оролцвол чи бусдад илүү их тус хүргэнэ.
Тэгээд хамгийн гол нь 11 дүгээр бүлэгт дурдсан фокуслах төөрөгдөл-өөс зайлсхий. Хөрш чинь мөнгөлөг Порше 911 машин худалдаж авчээ. Хөршүүдийн чинь “мөнгөлөг муужгай” гэж өхөөрдөн нэрлэдэг энэ тансаг машин унтлагын өрөөний чинь цонхноос хэдхэн алхмын цаана зогсоол дээр зогсож байна. Машин хаазлах бүрийд зүрх рүү чинь жижигхэн хутгаар бүлчих шиг санагдаж байна уу? Хэрэв ингэж байгаа бол шалтгаан нь чи буруу зүйлд анхаарлаа төвлөрүүлээд байгаагийнх. Өөрийнхөө амьдралыг хөршийнхөө амьдралтай харьцуулснаараа чи автоматаар түүний Порше 911 машиныг өөрийн Прүистэй харьцуулж байгаа хэрэг. Ийнхүү үүнд хэт анхаарал хандуулснаараа чи эдгээр зүйлсийн чиний амьдралд нөлөөлөх нөлөө, тунг хэтрүүлэн үнэлж байгаа юм. Машинаас болоод хөрш чинь чамаас хамаагүй аз жаргалтай амьдарч байгаа мэт чамд санагдах ч үнэндээ энэ мэт зүйлс аз жаргалд тийм ч их нөлөөтэй байдаггүйг бид 12 дугаар бүлэгт харсан. Хэрэв чи хэт автах төөрөгдөл-д автаж байна гэдгээ мэдвэл сөрөг арга хэмжээ аван атаархаж байгаа зүйлс чинь үнэндээ амьдралд тийм ч их нөлөөтэй биш гэдгийг санаарай.
Хэрэв тэгсэн ч атаархал чинь унтарч өгөхгүй байвал одоо хамгийн том зэвсгээ гаргах цаг болж: зориудаар атаархаж байгаа хүнийхээ амьдралын өө, дутагдалтай талыг бодон, хөөрхий минь, бас л зовж яваа амьтан шүү хэмээн төсөөл. Ингэмэгц сэтгэл чинь тэр дороо л сайхан болоод, дээрдээд явчихна. Энэ тийм ч гэгээн гэх юм уу, гайхуулаад байх арга биш хэдий ч аргагүй тохиолдолд бол нөлөөгөө өгдөг л мэх.
Харин эсрэгээр нь, чи бусдын атаархлыг төрүүлэм амьдарч байгаа бол даруухан байгаарай. Ингэснээр өөрийгөө бусдын атаархлын соёоноос хамгаалах болно. Даруу байх бас илүү эерэг байдал үүсгэнэ. Хамгийн хэцүү зүйл бол амжилтынхаа талаар онгирохгүй байх явдал гэж хүмүүсийн хэлдэг үнэн. Ямар нэг зүйлээр онгирмоор санагдвал даруухан гэдгээрээ л онгироорой.
За тэгэхээр энэ бүхнээс ямар дүгнэлттэй буцах вэ? Хөршүүдийн чинь дунд, танилууд, найз нөхдийн чинь дунд чамаас илүү аз хийморьтой яваа хэн нэгэн заавал бий. Үүнийг зүгээр л хүлээн зөвшөөр. Атаархлыг хэдий чинээ эрт сэтгэл хөдлөлийн авдарнаасаа гаргаж хаяна төдий чинээ чи сайхан амьдарна.

NEPKO

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 11 цаг 26 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 11 цаг 30 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 11 цаг 31 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 11 цаг 40 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 11 цаг 57 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 12 цаг 5 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 12 цаг 13 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 12 цаг 20 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Өчигдөр 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Өчигдөр 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Өчигдөр 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Өчигдөр 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Өчигдөр 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top