x

Ч.Отгочулуу: Оюутолгой байгаа тохиолдолд саарал жагсаалт сүртэй эрсдэл учруулахгүй

-Дубайн төлөвлөгөө батлагдаагүй бол ОУВС Монголд хөтөлбөр хэрэгжүүлэхгүй, Хятадаас улс төрийн зээл авахаас өөр сонголт үлдэхгүй байсан-

Эдийн засагч Ч.Отгочулуутай саарал жагсаалтын талаар ярилцлаа.

-Монгол Улс саарал жагсаалтад орчихлоо гэж байна. Энэ жагсаалтад орсноор бидэнд мэдрэгдэх сөрөг тал нь юу вэ?

-Албан мэдээ гараагүй байх шиг байна. Хэрэв хар жагсаалтад орвол Олон улсын байгууллагууд хориг арга хэмжээ авчих гээд байдаг эрсдэл бий. Харин саарал жагсаалтын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах эрсдэлтэй. Гэхдээ бид угаасаа эрчимжүүлсэн хяналт буюу саарал жагсаалтаасаа ялгаагүй хатуу хяналттайгаар явж байгаа, сүүлийн хоёр гурван жилд. Тэгэхээр саарал жагсаалтад ороод учрах эрсдэл, нөлөө нэгэнт болоод өнгөрчихсөн гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл, нэмж учрах шинэ эрсдэл байхгүй гэж ойлгосон.

-Тийм аюултай биш хэрэг үү?

-Хэт хоосон сүржигнэл яваад байна. Иргэдийн карт ажиллагаагүй болно ч гэх шиг. Тийм зүйл байхгүй. Манайх 2011 онд саарал жагсаалтад орж байсан. Картаар мөнгө угаах хэмжээний тийм их мөнгө эргэлдэхгүй, ялангуяа Монголд. Гаднын том банкууд Монголыг тэртэй тэргүй нэг их тоохгүй болсон. Монгол саарал жагсаалтад орлоо гээд сөргөөр нөлөөлчих том хэмжээний бизнес байхгүй. Юуны түрүүнд айлгах тактик явж байна. Хоёрдугаарт, улстөрчдийн хоорондын өс хонзон яваад байна л даа.

Сонгууль дөхчихсөн. Ил тодын хуулиас болж манайх саарал жагсаалтад орох нь гэсэн мессеж сэвээд удаж байгаа. Гэтэл үнэндээ байдал тийм биш. ОУВС манай банкуудад эх үүсвэрийн шалгалт явуулсан нь үнэн. Тэр шалгалт дууссан.

Ямар нэгэн байдлаар тэр эх үүсвэр дотор терроризмтой, мөнгө угаахтай холбоотой зүйл байхгүй нь тодорхой болчихсон шиг байна гэж харсан. Өөрөөр хэлбэл ОУВС-гийн хөтөлбөр тусдаа, өөр асуудал. Гэтэл сангийн яам маань өөр өнцөг бүхий мэдээлэл тараагаад байх шиг байна.

-ОУВС-гийн хөтөлбөртэй хамаатай асуудал ФАТФ-д хамаагүй гэсэн үг үү?

-Тусдаа байгууллагууд. ОУВС дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулагдсан. Валютын дайнаас сэргийлэх зорилготой. Гишүүн орон нь хүсвэл хөтөлбөрт ордог тийм л байгууллага. Харин ФАТФ-ын хувьд анх их долоогийн санаачилгаар үүссэн гэж үздэг.

Терроризм, хар тамхи, мөнгө угаах, хүний наймаатай холбоотой хар мөнгийг зохицуулах, зөвлөмж өгдөг газар. Монгол мэдээж эрсдэлтэй бүс нутагт байдаг. Афганистан, ОХУ, БНХАУ, Казахстантай ойр.

Эдгээр улс хар тамхи, хүний наймаа өндөртэйд тооцогддог. Монгол Улс эдгээр улсуудын хооронд, зангилаа нутаг гэдэг утгаар манайд анхаарал хандуулдаг байх. ФАТФ-ыг 1989 онд анх Хууль зүйн сайд нар нийлж байгуулсан гээд танилцуулга дээр нь харагдана лээ.

Хил дамжсан хэргүүд дээр хууль эрх зүйн орчноо уялдуулъя гэж нэгдсэн түүхтэй байгууллага гэж харсан. Зөвлөмж өгдөг чиг үүрэг нь зонхилсон байгууллагын гаргадаг жагсаалтыг улстөржүүлж, биеэ намнах хэрэгсэл болгоод байх нь зохимжгүй л дээ.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт татардаг гэж та ярилаа. Гэхдээ манай улсын хувьд Оюу толгой гэж том төсөл хэрэгжиж байгаа нь энэ эрсдэлийг бууруулж, зөөлрүүлэх эерэг талтай юм биш үү?

-Яг тийм. Оюу толгойд дэлхийн ихэнх том банк зээл өгсөн байгаа. Олон улсын санхүүгийн корпораци, ОУВС дэмжиж яваа. Тэр утгаараа энэ байгууллагууд манайхыг саарал жагсаалтад багтаж удаан явахыг дэмжихгүй. Манай хөрөнгө оруулалтын 90 хувь нь Оюу толгой. Оюу толгойн хувьд нэгэнт тохирчихсон, хөрөнгө оруулалтынхаа төлөвлөгөөг баталчихсан учраас дажгүй байх.

Гэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээ нь жаахан буурч магадгүй. Оюу толгойд санхүүжилт өгсөн гадны банкууд манайхыг зүгээр харж суугаад эрсдэлтэй байдалд оруулахгүй. Учир нь тэдний өгсөн зээл, тэдний эрх ашиг хамт хохирно. Хэрвээ Дубайд тохироо болоогүй бол харин бид өнөөдөр хэцүүхэн байдалтай суух байсан. Бараг Хятадаас улс төрийн зээл авчихсан, нөлөөнд нь илүү их орчихсон байх байсан биз.

-Дубайн гэрээ байгаагүй бол яг ямар эрсдэлүүд тулгарах байсан талаар тодруулж тайлбарлаач, яагаад заавал Хятадын улс төрийн зээл гэж..?

-Дубайн төлөвлөгөө байгаагүй бол ОУВС Монголд хөтөлбөр хэрэгжүүлэх боломж хомс болно. ОУВС орж ирэхгүй тохиолдолд Хятадаас улс төрийн зээл авахаас өөр сонголтгүй болох байсан. 2016 оны сонгуулийн дараа БНХАУ-аас зээл авах гээд хувилбар яригдаж байсан шүү дээ. Муу нэртэй, луу данстай өмнөх Ерөнхийлөгчийн үед Далай лам ирээд тэр яриа зогссон гэж санадаг.

-Хятад улсаас улс төрийн зээл авахаас өөр сонголт байгаагүй хэрэг үү?

-Өөр сонголт хомс.

-Дубайд гарын үсэг зурсан төлөвлөгөөнд энэ л хэцүү дээ гэсэн заалт бий юу?

-Дубайн төлөвлөгөөг ихэнx хүн уншиж үзээгүй. Хэрвээ уншаад үзвэл нэг заалт бий. Энэ төлөвлөгөөг Монгол улсын хуульд нийцүүлж ойлгож тайлбарлана шүү гэсэн зарчим бий. Хэрвээ Монгол Улсын хуульд, эрх ашигт нийцэхгүй байгаа бол тухайн заалт хүчингүй болно. Дубайд баталсан төлөвлөгөөг ойлгоход хэцүү зүйл байхгүй. Хоёр жил хэрэлдлээ, одоо больё, жилд нэг тэрбум ам.долларын санхүүжилт хийж гүний уурхайн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлье л гэсэн тохироо. Тухайн үед УИХ-аас хоёр ч тогтоол гарсан байсан.

Нэг нь гүний уурхайн санхүүжилтээ шийд, явуул гэсэн агуулгатай. Нөгөө нь бүр хугацаа заасан тогтоол бий. Эхний хагас жилдээ багтаж шийдвэрлэ гэсэн. Эдийн засаг тэр үед маш хүнд байсан. Хөрөнгө оруулалт зогссон, гадныхан нүүр буруулсан, зэсийн үнэ 4,500 ам.доллар руу уруудсан, нүүрсний ханш 30-хан ам.доллар болчихсон үе байсан.

Нефтийн үнэ 100 ам.доллараас олигтой бууж өгөхгүй байсан цаг. Өөрөөр хэлбэл Дубайн төлөвлөгөө батлагдаагүй бол хэцүүдэх байсан. Тэр янзаараа явсаар өнөөдөртэй золгосон бол байдал яаж хэцүүдэхийг төсөөлж хэлэхэд хэцүү.

-Манайд ФАТФ-аас өгсөн зөвлөмжүүдээс хэд нь биелээгүй билээ. Анхаарах татахаар ноцтой шалтгаан байна уу гэдэг утгаар нь асууж байна л даа?

-Манайд 40 зөвлөмж өгсөн юм билээ. 20-ыг нь биелүүлсэн. 20 нь үлдсэн байсан. Тэдгээрээс дөрөв нь хангалтгүй гэсэн үнэлгээтэйгээр үлдсэн. Энэ бол ерөөсөө л Хууль зүйн яам, Сангийн яам хоёр ажлаа хийгээгүйтэй холбоотой.

Эхний асуудал нь хойд Солонгосын ажилчидтай холбоотой. Тэднийг ажиллуулахаа боль гэсэн зөвлөмж байгаа. Учир нь хойд Солонгос хоригт орчихсон. Хойд Солонгосын ажилчдын цалин үй олноор хөнөөх цөмийн зэвсэг бүтээх санхүүжилтэд ашиглагдаж байж магадгүй гэсэн хар бий.

Энэ бол Хууль зүйн яамны хийх ёстой ажил. Бас эдийн засгийн буюу мөнгө угаахтай холбоотой гэмт хэрэг дээр түргэн шуурхай, ил тод байх ёстой гэсэн зарчмын шаардлага л тавьж байгаа юм билээ. Манайд тийм айхавтар ноцтой асуудал байхгүй.

Гэтэл үүнийг заавал ил тодын хуультай холбох шаардлагагүй. Бие биедээ дургүй хувь улстөрчдийн л хандлага гэх үү, бөөсний онигоо шиг л зүйл болоод байна. Бид байгаа юмыг бодитоор нь мэдэх эрхтэй Татвар төлж байгаа гэдэг утгаараа. Гэтэл үүнийг хамаг мэдээлэл дээр сууж байгаа Сангийн сайд нь улс төрийн оноо авах зорилгоор мушгиж, буруу ойлголт төрүүлээд яваа нь үнэхээр харамсалтай.

Сүүлийн үед алт буцаад хулгайгаар гадагшаа гардаг болчихлоо гэсэн мэдээ уншлаа. Маш их хэмжээний бэлэн мөнгө оруулж ирэх гэсэн хоёр ч удаагийн оролдлого ойрын өдрүүдэд гарлаа. Нэг нь Оросоос, нөгөө нь Хятадаас гэв үү дээ. Илрүүлж, барьж авч байгаа гэдэг ч дахиж тийм үйлдэл гаргахгүй байх талд санкцийг нь чангалаач гэсэн зөвлөмж өгсөн бололтой юм. Дараагийн зөвлөмж нь Терроризмтой тэмцэх хуулийг тодотгох, өөрчлөх байсан бололтой юм. Энэ нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг харин маш хурдан баталчих шиг боллоо.

-Терроризмтой тэмцэх хуулийн төсөл нэлээд дээхэн сонсогдож байсан санагдах юм. Одоо л баталж байгаа хэрэг үү?

-Аль 2017 онд гарсан зөвлөмж гэхээр Хууль зүйн яам хоёр жил дарж байгаад өнгөрсөн долоо хоногт УИХ-РҮҮ оруулаад гуравхан хоногт баталлаа гэсэн мэдээ уншсан.

-Саарал жагсаалтаас гаръя гэвэл Хууль зүйн яам ажлаа сайн хийчихэд л болох нь гэж ойлголоо?

-Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам ажлаа хийж, холбогдох хууль журмаа маш хурдан баталчихвал ирэх оны таван сардаа багтаад буцаад л саарал жагсаалтаас гарчихна гэж харж байгаа. Сүржигнээд байх асуудал биш. Орох нь ч, гарах нь ч асуудал биш. Дахиад хэлэхэд өөрсдөө ажлаа хийгээгүй хэр нь хий сүржигнэж байна л даа.

-Саарал жагсаалтад орсон нь Ил тодын хуулиас болоогүй гэж ойлголоо, зөв үү?

-Тэгэх шалтгаан байхгүй. Харин ч Ил тодын хууль баталсан учраас эдийн засаг энэ дайтай өсөж яваа. Их хэмжээний орлогыг албан ёсны болгосон. Манай татварын хууль тогтоомж ямар билээ. Зарим нэг татварын байцаагч нар ямар муухай шантаажны байдлаар ажилладаг билээ. Хуулиа огцом өөрчилдгөөс иргэд, аж ахуйн нэгж хүссэн хүсээгүй татвараа нуух байдал руу орж байсан. Шударга үйлчилгээ авахыг хүсэж татвар төлдөг. Харамсалтай нь тийм үйлчилгээг нь төр өгч чадаагүй. Сонгууль дөхөхөөр бүр хэцүү. Заримдаа төр өөрөө шантаажны байгууллага болж хувирдаг. Тэгэхээр төр нэг удаа татвар төлөгчдөө, хувийн хэвшлээ өршөөх нь буруу биш шүү дээ.

-Ер нь Ил тодын хуулийг олон улсын байгууллагууд шүүмжилж байгаа юу?

-Үүнийг олон улсын байгууллагууд онцолж шүүмжлэхгүй байгаа гэж тэр тайлангаас нь харагдсан. Татварын орчноо сайжруул, уян хатан боловсронгуй болго гэдэг. Гэтэл мэдлэг мэдээлэлд ойрхон байгаа хүмүүс тэр зөвлөмжийг нь буруугаар ойлгуулаад байна л даа.

Санаагаар болдог бол Үндсэн хуульд нэг өөрчлөлт оруулмаар санагддаг. Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын алба хашиж буй улс төрчдийг дараагийн сонгуулиар УИХ-д нэр дэвших эрхгүй болгомоор байгаа юм.

-Яагаад?

-Учир нь энэ хүмүүс өөрт байгаа мэдээллээ ирэх сонгуулиар дахиж сонгогдохын тулд ашиглаад байдаг юм. Өөрт байгаа мэдээллийг иргэдийн мэдээлэлгүйг ашиглаж айлгах, өрсөлдөгчөө буулгаж авах, дургүй улстөрчөө харлуулахад ашиглаж байна. Ер нь л нийтэд үйлчлэх ёстой төрийн албан тушаалаа өөрийн гэх үү, хувь улс төрийн, сонгуулийн зорилгоор ашиглаад байна. Мэдээллийг ялгавартай цацаж байна. Дургүй улстөрчөө муухай харуулахын тулд нийтийн эрх ашгийг эрсдэлд оруулаад байна ч гэж хэлж болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Адар (183.177.100.4)
    Хаана юу хийж байсан нь мэдэгдэхгүй, амьдралын бэрхшээлийг огт амсаагүй нэг сайхан залуу гадаадад тийм асуудлыг ингэж шийддэг гэж яриад Монгол төрийн бодлого тодорхойлдог болоод удаж байна даа. Бид яаж хөгжих вэ дээ. Дубайн гэрээний луйврыг хийгээгүй бол ОУВС монголд хөтөлбөр хэрэгжүүлэхгүй юм гэнэ дээ. Оюутолгойн гэрээг улайран хамгаалагчдын нэг нь энэ нөхөр мөнөөс мөн.
    2019 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.55.188.90)
    Made in china
    2019 оны 10 сарын 20 | Хариулах
  • ПИСДА НАРАА (202.9.44.218)
    санаа зовоох асуудал биш юм бол засаад залруулчих энхболд элбэгдорж сбаяр нараа шоронд нь хийж чадахгүй байж битий олон юм гуц. БАГАНУУРТ АНАГААХЫН ИХ СУРГУУЛИЙГ НҮҮЛГЭНЭ ГЭЖ БАЙГАА ТЭГЭЭД 10 МЯНГАН ХУЖАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НЭРЭЭР ОРУУЛЖ ИРНЭ ГЭЖ БАЙГАА ЭНЭ ЧИНЬ ЮУ БОЛЖ БАЙНАА НОВШНУУДАА АРАЙ ДЭНДЭЖ БАЙГААН БИШҮҮ
    2019 оны 10 сарын 20 | Хариулах
  • би (202.126.89.126)
    Ил тодын хуулиар 33 их наяд ын орлого ил болсон, татвараас зугтсан байсан гэдэг нь аюултай бөгөөд фАТФ энийг л онцолж үнээрийн ихээр цочрох тоо юм шүү ард түмээн.
    2019 оны 10 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилалт эхэллээ 9 цаг 27 мин Япон улс гадаадын жуулчдыг хил дээр биечлэн шалгах журмыг цуцлахаар төлөвлөж байна 9 цаг 29 мин Өвлийн Паралимпын наадмын медалийн хүснэгтийг Хятад улс тэргүүлж байна 9 цаг 31 мин "Хааны эрэлд-2026" олон улсын сургуулийн төлөвлөлтийн хурал эхэллээ 9 цаг 31 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа 9 цаг 33 мин "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ 9 цаг 35 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 9 цаг 37 мин Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд! 10 цаг 43 мин Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа 11 цаг 9 мин Дүүжин тээврийн төслийн эхний гурван жилд Францын "ПОМА" групптэй хамтран ажиллана 11 цаг 17 мин Цагдаагийн байгууллага 479 хэргийг прокурорт шилжүүлжээ 11 цаг 18 мин Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 27 иргэний амь насыг аварчээ 11 цаг 19 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 11 цаг 19 мин Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай 11 цаг 24 мин Виз, оршин суух зөвшөөрөл гаргаж өгнө гэх хуурамч зар түгээсэн гадаадын иргэнийг илрүүллээ 12 цаг 43 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2026 онд Улаанбаатарт болно 12 цаг 44 мин Халхгол суманд болсон цасан шуурганы гамшгийн голомтод сайд М.Бадамсүрэн ажиллалаа 12 цаг 46 мин Автобусны зогсоолын маршрутын самбарыг автоматжуулна 12 цаг 47 мин "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу үйлчлэх автобусны чиглэл, үнэ 12 цаг 48 мин Боловсролын сайд П.Наранбаяр Финланд улсад ажиллаж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов 12 цаг 51 мин
iИх уншсан
Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2...
Top