x

2020 оны сонгуульд МАН-ын эмэгтэйчүүдийг хэн толгойлох вэ?

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ) өнөөдөр ээлжит чуулганаа хийж, шинэ тэргүүнээ сонгоно.

Холбооны дүрэм ёсоор дөрвөн жилд нэг хуралддаг НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн албыг 2013 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч асан Ц.Цогзолмаа /2016 оноос УИХ-ын гишүүн/ хүлээж авснаас хойш хурлаа хийлгүй өдийг хүрчээ. Тиймээс энэ удаагийн их хурлаараа тус холбоо шинэ Ерөнхийлөгчөө сонгож, дүрмийн шинэчлэлтээ ч бас хэлэлцэх юм байна.

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг 1994 онд Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо нэртэйгээр анх байгуулснаас хойш УИХ-ын гишүүн асан Д.Алтай, Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа нар тэргүүлж байв. Ц.Цогзолмаагийн хувьд холбооны дүрэм ёсоор нэг удаа улиран сонгогдох эрхтэй ч тэрээр дахин нэр дэвших тухайгаа албан ёсоор илэрхийлээгүй байна.

Тиймээс УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон нар нэр дэвшиж өрсөлдөх тухай хэвлэлүүд бичиж байна. Ялангуяа Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн хувьд хамгийн түрүүнд нэр дэвшихээ илэрхийлж, хэвлэлийн пиараа ч эртнээс эхэлсэн. Өрсөлдөгчдөө жаахан “миалсан” утгатай пост, комментууд, өөрийнхөө хөөрхөн сайхан зургуудыг олон нийтийн сүлжээгээр нэлээд далайцтай явуулж харагдсан.

Албан бус мэдээллээс үзвэл НАМЭХ-д нэр дэвшигчид нам дотроо МАН ба МАНАН гэж хоёр хуваагдаад байгаа бололтой. УИХ-ын гишүүн Д.Гарамжав, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нарын хувьд намаа төлөөлөн НАМЭХ-ийн тэргүүнд өрсөлдөх бол Сангийн дэд сайд Х.Булгантуяа МАНАН бүлгийн дэмжлэгээр “заалнаас” хүч үзэх бололтой. Сангийн дэд сайдын ард МАН дахь “хотын фракци” буюу Т.Бадамжунайтангууд зогсч байгаа гэх агаад УИХ дотроос А.Ундраа гишүүн хүч өгч, хөрөнгө мөнгөөр дэмжиж байгаа мэдээлэл байна.

Харин Д.Гарамжав, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл нарын хувьд аль аль нь МАН-ын даргаас нэр дэвших “визээ” авсан ч санал хуваахгүйн тулд дундаасаа Д.Сарангэрэлийгээ дэмжихээр болсон бололтой.

М.Оюунчимэгийн хувьд саяхан хүртэл УИХ дахь МАН-ын эмэгтэйчүүдээс хамгийн өндөр рейтингтэй явсан нь. Ялангуяа Өргөдлийн байнгын хороог тэргүүлж, гэр хорооллынхны дуусдаггүй асуудлуудтай зууралдах болсон тэрээр эрчүүдээс дутахгүй дайчин чанараа харуулаад байгаа. Гэвч нэгдүгээрт УИХ-д анх удаа сонгогдсон шинэ гишүүн, хоёрдугаарт улс төрд орж ирээд удаагүйн дээр бүхэл бүтэн байнгын хороо толгойлж ачаалалтай ажилладаг гэдэг утгаараа энэ удаа Д.Сарангэрэлийгээ дэмжихээр болжээ. 

Харин Д.Гарамжавын хувьд хүчтэй, хөрөнгө мөнгөтэй, тэрэндээ тохирсон харизмтай эмэгтэй. Гэсэн ч намын болон олон нийтийн ажилд туршлага багатай гэж өөрийгөө чамласан уу, ямартай ч энэ удаа эмэгтэйчүүдийн байгууллагын ажлаас гараа татсан бололтой. Нөгөө талаас МАН-ын бага хурлын гишүүнээр олон жил сонгогдсон, 2011 оноос намын нарийн бичгийн дарга, 2012 оноос хойш УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн гээд сонгогддог болон томилогддог улс төрийн хариуцлагатай албан тушаалуудыг удаан хугацаанд хашиж ирсэн гэдэг утгаар нь Д.Сарангэрэлдээ зай тавьж өгсөн хэрэг байж болох юм. МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг хэн толгойлохоос ирэх 2020 оны сонгуульд хэр их ач холбогдол өгч байгаа нь бэлээхэн харагдана л даа. Эрх барьж байгаа намын гол фронтын болох эмэгтэйчүүдийн байгууллагыг хэн толгойлж байна гэдгээр энэ намыг үнэлж цэгнэх ч гэсэн бас нэг шалгуур.

Харин Д.Өнөрболор, Ц.Цолмон болон дэд сайд Х.Булгантуяа нарын хувьд Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний суудал УИХ-д нэр дэвшихэд туслах нэг шат болж харагдаж байгаа. Холбооны тэргүүн нь МАН-ын удирдах байгууллагад ордог гэдэг утгаараа нэр дэвшилтэд ногоон гэрлээр гарч ирэх албан тушаалуудын нэг. Тэдэн дундаасаа хамгийн залуу нь болох дэд сайд Х.Булгантуяагийн хувьд холбооны тэргүүнээр сонгогдож чадвал УИХ-ын гишүүний зөөлөн гишүүний сэнтийд сууснаас өөрцгүй. Хэрвээ УИХ дээр одоо яригдаж сонгуулийн холимог тогтолцоо хэрэгжвэл намын жагсаалтын гурав, дөрвөөр бичигдэнэ.

Гэм нь өнгөрөгч оны өвөл олон нийтэд дэлгэгдсэн гишүүдийн ЖДҮ гэмт хэрэгтэй дэд сайдын нэр холбогдоод байгаа. МАН-ын эмэгтэйчүүд үүн дээр тийм ч хүлээцтэй хандахгүй л болов уу. 2018 оны төсөв хэлэлцэж байх тэр үед улс төрд нөлөө бүхий нэг этгээд ЖДҮХС-гийнхан дээр очоод “Сангийн санхүүжилтэд 67 тэрбум төгрөг тавьсан байгаа. 65 тэрбумыг гишүүн тус бүрт өгөх юм аа. Хоёр тэрбумыг нь та нар өөрсдөө хуваагаад зарцуулаарай” гэсэн байдаг юм.

УИХ дээр 2018 оны төсөв хэлэлцэж байх үед Сангийн сайд “Гишүүдийн нэртэй нэг тэрбум байгаа, би худлаа яриагүй. Энэ алдааг бид засах ёстой” гэж тэгтлээ их зүтгээд байсан нь ийм учиртай. Дэд сайд нь ийм зүйл найруулсныг мэдсээр байж хөөж явуулж чадаагүй шалтгаан нь түүний ард зогсож байгаа мөнгөтэй фракциас болсон байж таарна. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг нэг намын “хамтарсан Засгийн газар” гэдэг нь ийм учиртай.

Тэр үед нь дэд сайдаа хөөж явуулж чадаагүйнхээ горыг сая Саарал жагсаалтын үеэр Сангийн сайд дахиад нэг удаа амсах шиг болно лээ. Асуудал гэнэт хурцадсан шалтгаан нь түүний АНУ руу бичсэн захидлаас болсон гэлцдэг. Яамныхаа    өдөр тутмын ажилд нэг их оролцоод байдаггүй ч ямар зорилготой нь мэдэгдэхгүй ийш тийш утас цохиж, мэдээлэл цуглуулах “хобби”-той Сангийн дэд сайд энэ удаа Монголын банк санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн тухай ноцтой мэдээллийг нууцаар гадагш нь илгээснээс болж үйл явц түргэссэн юм байна.

Энэ хэргийн дараа МАН дотор дэд сайдгүй болох яриа хүртэл гарсан ч нэгдүгээрт сонгуулийн өмнө, хоёрдугаарт хэрэв ингэвэл болж өнгөрсөн үйл явдлын талаарх мэдээлэл задрах эрсдэлтэй учраас нам дараад өнгөрч. Нэг хүнийг зайлуулах гээд ямар намаараа сүйдэлтэй биш. Тиймээс Х.Булгантуяагийн хувьд одоо хүрч болох ганц зүйл нь НАМЭХ-ны тэргүүн болох явдал. Хэрвээ тэгж чадвал намын даргын оролцоогүйгээр шууд УИХ-д сууж чадна гэж тооцоолж байгаа. 

Б.АМАР

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.105.12)
    Хүрэлсүх баттулга гээд хүүхний донтой төрөөс баяжсан толгой муутай нохдыг бүү төрд шургуул. Хумсаа нуусан муур гэсэн үг.
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 1 цаг 16 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 1 цаг 37 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 1 цаг 58 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2 цаг 5 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2 цаг 15 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2 цаг 24 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2 цаг 29 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2 цаг 30 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top