x

С.Зоригийн хэргийн тархи угаалт ОУПХ-г луйвардах хэмжээнд хүрэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, А.Сүхбат нар өчигдөр С.Зоригийн хэргийн яллагдагчдыг эрүүдэн шүүсэн асуудлаар өчигдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ удаа Олон улсын парламентын холбооны /ОУПХ/ Хүний эрхийн хорооны төлөөлөгчид өнгөрөгч зургадугаар сард Монгол Улсад ажилласан талаарх тайланг танилцуулсан байна. Гишүүдийн танилцуулснаар уг тайланд,

-Захиалагчийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, гурван ялтныг яллахад гарсан шүүхийн алдааг засахад УИХ, Түр хороо мухардмал байдалтай байна.

-Түр хорооноос хэрэгт холбогдолтой, бичиг баримттай танилцах боломжоор хангагдахгүй байгаа нь бодит байдалд тулгуурласан дүгнэлт гаргах боломжийг Түр хороонд олгохгүй байна.

-Тагнуул гурван ялтныг зохиомол хэрэгт тулгаж, хуурамч мэдүүлэг өгүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн байна.

-Захиалагчийн хэрэг 20 гаруй жил илрэхгүй байгаа нь С.Зоригийн хэргийг өнөөг хүртэл нууцаас бүрэн гаргаагүйтэй холбоотой гэх мэтээр дүгнэжээ.

Мөн Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэг ил болсон, Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан байхад тэднийг суллахгүй байгааг ОУПХ-ны Хүний эрхийн хороо буруушааж, тэднийг нэн даруй суллахыг Монголын эрх баригчдад уриалсан. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй сулласнаараа Монгол Улсын шүүх хараат бус гэдгээ батлан харуулах болно гэж Хүний эрхийн хороо үзсэн мэтээр танилцуулав.

Уг мэдээллийн дараа Түр хорооны гишүүд "Хүний эрхийн хорооны тайланг есдүгээр сарын 6-ны өдөр ГХЯ-нд ирүүлсэн байтал сарын дараа буюу аравдугаар сарын 4-ний өдөр Түр хороонд өгсөн" гээд тайланг санаатай, санаандгүй нуун дарагдуулсан буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардлаа. 

Яахав, тайланг нуун дарагдуулсан нь санаатай, санаандгүй тухай нь Гадаад яамны асуудал юм биз. Харин Түр хорооны гишүүд уг зөвлөмж дээр үндэслээд яллагдагчдыг суллахыг шаардана гэдэг байж болох зүйл мөн үү? гэдэг асуудал. Ялангуяа эрүүдэн шүүсэн асуудал шүүхээр ид хэлэлцэгдэж буй энэ үед. Хоёрдугаарт ОУПХ энэ хэргийн талаар хэр зөв мэдээлэлтэй байгаа юм бэ?

Бидний мэдэхээр, хэвлэлээр мэдээлэгдсэнээр бол ОУПХ-ны нөхөд өнгөрөгч зургадугаар сард Монголд ирээд хоёрхон хоног ажилласан. Энэ хугацаанд “эрүүдэн шүүсэн” асуудлаар шаардлага тавиад байгаа түр хорооны гишүүд болон хэргийн яллагдагч нартай л уулзсан. Харин уг хэрэг дээр ажилласан мөрдөн шалгах байгууллагууд, ажлын хэсгийнхэнтэй бол нэг ч удаа уулзаагүй. Тайланд дурдсан дүгнэлтүүдийг харсан л юунд үндэслэж хийсэн бэ гэдэг нь тодорхой харагдана л даа.

Нэг зүйлийг сануулахад Олон Улсын Парламентын Холбоо гэдэг маань хэрэг мөрдөн шалгадаг, хяналт тавьдаг, эсвэл шүүн тасалдаг байгууллага биш. Дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор байгуулсан сайн дурын олон нийтийн байгууллага. С.Зориг агсны аллагын дараа ч манай парламентын гишүүд тус хороонд хүсэлт тавьж, олон ч удаа урьж залж, хэргийг шуурхай илрүүлэхийн тулд хэрхэн ажиллах тухай санал зөвлөмж авч байсан. Тухай бүрд нь "Хэргийн мөрдөн шалгах ажиллагааг идэвхижүүлэх, улс төрийн нөлөөллөөс хол байлгах"-ыг л зөвлөж байсан юм билээ.

Энэ удаа ч гэсэн тэдгээртэй адил төстэй зөвлөмж өгсөн байна. "Эрүүдэн шүүсэн" баримт нь ил гараад ирчихсэн учраас зохиомол хэрэг тулгасан байж магадгүй гэж нэгдүгээрт хардаж. Хоёрдугаарт хэрвээ энэ хэргийг эрүүдэн шүүсэн бол шүүхийн алдааг засахад УИХ, Түр хороо мухардмал байдалтай байна аа гэсэн байна.

Яагаад гэвэл манай парламентад зарим орны парламенттай адил Мөрдөн шалгах хороо ч юм уу, тийм эрх мэдэл байхгүй. Хоёрдугаарт хуулиар харьяалуулсан нууцын зэрэглэлтэй зарим материал нь хавтаст хэрэгт авагдчихсан байгаа учраас УИХ-ын гишүүд түүнийг нь ухаж төнхөөд байх боломжгүй. Зөвхөн нууцын зэрэглэлээс гаргасан хэмжээнд уншиж танилцаж болдог.

Нөгөө талаас нь авч үзвэл ОУПХ-ны энэ дүгнэлт нь "УИХ, Түр хорооны гишүүд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг засах боломжгүй байна аа. Асуудлыг шүүхийнх нь журмаар явуул аа" л гэсэн хэрэг. Харин манай попууд үүнийг "ОУПХ-ноос зөвлөсөн учраас шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах ёстой" гэж уншаад, эсвэл тэгж уншуулахыг хүсээд байгаа бололтой. 

Өмнө С.Зоригийн хэргийг шалгаж байх явцад ч гэсэн /мэдээж манай талаас тавьсан шаардлагын дагуу/ ОУПХ ажлын хэсгийнхэнд "Ямар хүмүүсийг ямар үндэслэлээр шалгаж байгаагаа ил болго" гэдэг зөвлөмж ч юм уу, шаардлага тавьж байсан л юм билээ. Гэвч ажлын хэсгийнхэн "Мөрдөн шалгах ажиллагааны нууц учраас зарлах боломжгүй ээ" гэж хэлээд цаашаа явсан. Одоо харин нэгэнт хэргийн шалгалт дуусаад шүүхээр таслагдсаны дараа "эрүүдэн шүүсэн" асуудал босч ирлээ. Энэ ч гэсэн шүүхийн журмаар шийдэгдэх асуудал юмаа. Улстөрчид, УИХ, түр хороо шахсанаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэдгийг л хэлсэн байна. 

Сануулахад "эрүүдэн шүүсэн" асуудлыг шүүхээр тогтоох нэг хэрэг. Эрүүдэн шүүсний улмаас яллагдагчид хуурамч мэдүүлэг өгч, хэрэг хүлээсэн үү, эсвэл өөр бусад нотлох баримтаар хэргийг нотолсон уу гэдэг огт өөр хэрэг. Үүнийг л Батзандантангууд нэг шуудайд чихэж аваад, "Эрүүдэн шүүсэн бол хэрэг зохиосон л байж таараа" гэж зүтгээд яллагдагчдыг шоронгоос суллах тухай ярьж байх шиг байна. Эрхбиш А.Сүхбатаас бусад нь хууль зүйн боловсролтой /нарийн яривал аваргад ч гэсэн нэг диплом бий л байх/ хүмүүс энэ хоёрын ялгааг ойлгоно.

Харин олон нийтэд "Харав уу, эрүүдэн шүүснийг нь үнэн байгаа биз. Тийм болохоор захиомол хэрэг байхгүй юу" гэж хэлэхийн тулд энэ удаа ОУПХ-г ашиглаж байна. Ялангуяа эрүүдэн шүүсэн асуудал шүүхээр таслагдахаас өмнө энэ тархи угаалтаа амжилттай хийж чадвал дараачийн удаа шүүхээс хүссэн шийдвэрээ гаргуулж чадна гэж бодож байгаа бололтой. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин шүүхээр болсон нь тэдэнд ийм итгэл өгсөн байхыг ч үгүйсгэх аргагүй.

Б.СЭМҮҮН 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Гончиг (182.160.33.50)
    Сэмүүн гэгч янхан элдэв юм эрээчихээ больчихвол яасан юм бэ Чиний бичсэн болгон чинь Элбэгдоржийн үг байдаг Чи Элбэгдоржийнхийг хөхөж амь зуудгаа өөрчилж чадахгүй юмаадаа
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Жадаа (192.82.74.62)
    Зоригийн хэргийг мэдэх ганц хүн Мөрөн биз дээ .яагаад энэ хүнийг чимээгүй өнгрөөгөөд байнаа!
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.170.71.84)
    зоригийн хэрэгийн захиалагчийг л заралчих чадахгүй байж худлаа солиорохооболь та нар захиалагчийн мэдэж байгаа гээд л байсан яасан 20 онд гарна гэж бодоод байна уу БОЛООШ ДЭЭ ОДООО
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • Z (66.181.190.189)
    Ardchilal yduural guilanchlal hulgai huchirhiiilel luivar avilaga avchirch irsen
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 5 цаг 21 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 5 цаг 28 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top