x

Д.Цогтбаатар: Хил дамнасан гэмт этгээдүүдэд гишгэх газар үлдээхгүй

Гадаад Xарилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Польшийн цагдаагийн байгууллагаас манай улсын 69 дипломатчийг эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг ирүүлсэн гэж Т.Аюурсайхан гишүүн мэдээлэл хийсэн. Эдгээр хүмүүсийн зарим нь Засгийн газарт ажиллаж байна гэх юм. Танд энэ талаар ямар мэдээлэл байна. Арга хэмжээ тооцох боломж бий юу?

-69 дипломатч гэж ярьж болохгүй. Энэ мэдээллийг ил гаргаж, ярьж байгаа хүн ихэнх нь дипломатч биш, Монголын төрийн өндөр албан тушаалын хүмүүс байна гэж хэлж байгаа шүү дээ. Өнөөдөр бүх юмыг дипломатчууд хийгээд байгаа юм шиг ярих юм. Таны ярьж байгаа жагсаалт хэдэн оны жагсаалт вэ.

-2009 он...

-Наад бичиг чинь анх 2008 онд ирсэн. Дараа нь 2009 онд намайг Гадаад яамны төрийн нарийн байхад дахиад ирсэн. Би чамаас асууя. Энэ хүмүүс тэр 2008-2009 онд байсан шигээ хавтгайрчихсан нөхдүүд байсан бол 2010 оноос хойш яагаад ийм бичиг ирсэнгүй вэ. Яагаад 10 жилийн турш Польшийн Цагдаагийн газраас ийм бичиг ирэхээ больчихов.

Тэгэхээр нэг зүйл болсон байгаа биз. 2008 онд хамгийн анх энэ бичиг ирсний дараа Гадаад хэргийн яамнаас тусгай арга хэмжээ авсан. 2012 онд би Гадаад яамнаас гарсан. Тэгээд таван жилийн дараа буцаж ирсэн.

2012 онд би ардаа тамхины наймаагүй яам үлдээсэн гэж яриад байгаа нь ийм учиртай. Тэр бичиг чинь одоо ирэхээ больчихсон байгаа биз дээ. Хэрэв тэр давтамж хэвээрээ байсан бол энэ бичгийг дахин дахин ирүүлээд л байх байсан. Тэр жагсаалтад 69 хүний нэр байсан. Одоо тэрүүгээрээ зогсчихсон, цаашаа үргэлжлээгүй байгаа биз. Тэгэхээр энэ асуудалд авсан бидний арга хэмжээ бодит үр дүнд хүрсэн учраас энэ байдал зогссон.

-Тухайн хүмүүст ямар арга хэмжээ авсан бэ?

-2012 онд Төрийн нарийн байхдаа холбогдсон хүмүүсийг бүгдийг нь гарын үсэг зураад ажлаас халсан. Гэтэл намайг таван жил байхгүй байх хугацаанд зарим нь буцаад ажилдаа орсон байсан. Би бүгдийг нь халсан. Дөрвөн хүнийг ажлаас халсан нь ийм учиртай.

Өнөөдөр та бүхэн цагдаагаас асуугаад үз. Энэ яригдаад буй 69 хүн энэ хэрэгт холбогдсон уу гэвэл яг таг хэлж чадахгүй. Энэ бичгийнхээ агуулгыг хүмүүс мэдэхгүй байгаад байгаа юм. Юун бичиг ирсэн юм. Яасан юм бол гээд л 69 хүн яриад байдаг.

-Ямар учиртай бичиг юм бэ?

-Польшийн Цагдаагийн газраас эрэн сурвалжлаад "Ийм хүмүүсээс бид тайлбар авах хэрэгтэй байна" гээд 69 хүний нэр ирүүлсэн. Монголын Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөх байцаах газраас манайд ийм хүмүүсийн талаар "Мэдээлэл өгөөч ээ" гэхэд манай Гадаад яам тэр мэдээллийг нь бүрэн гүйцэд хариулаад явуулсан. Гэтэл тэр мөрдөн шалгаж байгаа байгууллага эргүүлээд бидэнд энэ хүн ийм зүйлд холбогдлоо, ийм зүйл болж гэх мэтийн тайлбарыг ирүүлээгүй байна шүү дээ.

Тэгэхээр тэд ижил хэрэг хийсэн адилхан хүмүүс гээд байгаа нь буруу байхгүй юу. Хэн нэгэн хүн сэтгүүлч та нарыг ямар нэгэн асуудлаар цагдаад гомдол мэдүүлээд цагдаа шалгахад буруугүй нь тогтоогдоод буцаад редакцдаа ирэхэд ажлаас чинь халчихсан байдаггүй биз дээ.

Польшийн Цагдаагаас очоод асуусан ч эцсийн хариуг хэлэхгүй. Бид нарт лав 2009 оноос хойш ямар нэгэн хариу ирүүлээгүй. Тиймээс цагдаа нар нь өөрөө эцсийн хариугаа өгөөгүй байхад би “Мэдэж байна” гээд цагдаагийн өмнөөс шийдвэр гаргаж болохгүй биз дээ. Тэр тусмаа 69 хүний нэр дунд хамааралгүй хүмүүс олон байгаа. Яагаад гэвэл Тухайн үедээ хилээр орж ирж байсан сэжигтэй хүмүүсийг бүртгэж аваад тэр жагсаалтдаа оруулж биднээс бас асуусан юм билээ.

Жишээлбэл, би 2009 онд үүнээс улбаалан нэг эмэгтэйг ажлаас нь халахаар болоод энэ асуудлыг сөхсөн юм. Гэтэл тэр эмэгтэй "Би үнэхээр ийм зүйлд холбогдоогүй, би Польшид сурч байсан нь үнэн. Манай нөхөр тэр хугацаанд тамхи зөөсөн. Үүнээс болоод бид хоёр салсан" гэсэн. Эхнэр нь энд хамааралгүй байхад нөхрийнх нь хэргийг эхнэрт нь үүрүүлээд "Би дарга учраас" гээд халж болохгүй биз дээ. Ийм нөхцөл байдалд байгаа учраас мөрдөн шалгаж байгаа байгууллага болох Польшоос бидэнд хариу ирүүлээгүй. Тиймээс би "Эцсийн хариуг нь мэдэж байна" гээд шийдвэр гаргаж болохгүй байна. Энэ 69 хүнийг цагдаад өгсөн.

Энэ асуудалд эцсийн нэгдсэн хариу гаргаж егөөч ээ, ямар учиртай юм гэдгийг мэдэх хэрэгтэй шүү дээ. Түүнчлэн 2012 оноос хойш Гадаад яамны мэргэжлийн үндсэн кадраас ямар нэгэн хүн ийм асуудалд оролцоогүй байгаа шүү.

-Тэр халсан дөрвөн хүн ямар учиртай вэ?

-2012 он хүртэл байхгүй юу. 2012 оноос өмнө гарсан ийм тохиолдлуудад бүгдэд нь арга хэмжээ авсан.

-2016 онд нэг асуудал гарсан биз дээ?

-Тэр бол манай яаманд хоёр яам нэгдэхэд орж ирж ажиллаж байгаад манай яамнаас тэтгэвэртээ гарсан хүмүүс. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт байхдаа ийм асуудалд холбогдсон хүмүүс юм. Тэгэхээр манай яамных биш гэх хэцүү, мөн гэх хэцүү л байгаа. Гэхдээ тэр хүн хариуцлагаа хүлээгээд явсан.

-Хар тамхины хэрэгтэй холбогдуулж танай яам арга хэмжээ авч байгаа юу?

- 2017 оны арванхоёрдугаар сард нэг хүн сэтгэцэд нөлөөлөх эм зөөж байгаад баригдсан. Хэвлэлээр зөндөө гарсан. Бид нэгдүгээр сарын 15-нд шууд Европт байгаа бүх элчин сайдын яамыг шалгах хэрэгтэй байна гэж Тагнуулын ерөнхий газар руу албан тоот явуулж, арга хэмжээ авсан.

Тагнуулын байгууллага Европын байгууллагуудтай энэ хэрэг дээр ажиллаж байгаа. Дараагийн хэрэг дөрвөн сарын дараа гарсан. Бид арга хэмжээ авч байгаа. Энэ талаар ярина гэхээр гэмт хэрэгтнүүд мэдчих гээд байдаг. Тиймээс ярьж болохгүй. Манай яамнаас ямар арга хэмжээ авахыг тэр гэмт этгээдүүд мэдэхийг хүсэж байгаа шүү дээ. Маш олон арга хэмжээг авч байгаа. Энэ нөхдүүдэд гишгэх газар үлдээхгүй.

-Яаж гишгэх газаргүй болгох юм...

-Олон нийтэд ил болсон нэг мэдээлэл хэлье. Энэ асуудлыг Унгар, Чехийн Гадаад хэргийн сайд болон Германы Элчин сайдад тавьсан. Тавихдаа "Манай холбогдох хууль, тусгай хүчний байгууллагуудыг хооронд нь холбож өгье. Энэ асуудалд нарийвчилж Европт ажиллах хэрэгтэй байна" гэж.

Гэтэл бидний өөдөөс энэ Гадаад хэргийн сайд өөрийнхөө байгууллагыг гадны тусгай байгууллагуудтай хянах гээд байна гэсэн. Би нэгдүгээрт гадны тусгай байгууллагуудтай харьцаагүй. Би Гадаад яамны сайдтай нь харьцаж байгаа. Тусгай байгууллагуудыг хооронд нь холбож өгөх хэрэгтэй шүү дээ. Тэнд гарч байгаа хэргийг энд бид нар бүрэн хянаж, зогсоож чадахгүй.

Ноцтой хэргүүдийг тэнд байгаа тусгай байгууллагууд тусалж байж хянана. Хил дамнасан хэргийг хамтарсан хүчээр л дэлхий дээр шийддэг юм. Мөн хажуугаар нь Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага гэж байгууллага байгаа.

Энд хил дамнасан гэмт хэргүүдийн бүх асуудлыг маш өндөр түвшинд ярьж байдаг. Тэдний хийсэн олон улсын хурал дээр би үг хэлэхдээ Хил дамнасан гэмт хэргийн асуудалд Монгол болоод бусад жижиг улсуудад туслах хэрэгтэй байна гэдэг асуудлыг тавиад эцсийн шийдвэр болох бичиг баримтуудад нь оруулчихсан. Хоёрдугаарт, би НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд энэ асуудлыг танилцуулсан.

Энэ байгууллага бол өнөөдрийн олон талт хамтын ажиллагааны хамгийн оргил цэг нь. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр би үг хэлэхдээ "Жижиг дунд орнуудын иргэдийг хил дамнасан гэмт хэрэгт татан оролцуулах үйл явц өндөр хөгжилтэй орон болоод тэдгээрийн зах зээл дээр их байна. Үүнийг зогсооход жижиг дунд орнууддаа туслалцаа дэмжлэг үзүүлэх ёстой байна" гэж хэлсэн.

Тэгэхээр бусад бүх орнуудын тусгай байгууллагууд руу энэ мэдээ явна гэсэн үг. Бид нар энд доороо мянга дэвхцээд энэ хэрэг шийдэгдэхгүй. Хил дамнасан гэмт хэрэгтэй ингэж л тэмцэнэ. Тиймээс тэд нарыг гишгэх газаргүй болгож, газар дээр нь арга хэмжээ авах ажлыг эхлүүлчихээд байна.

-69 хүний нэр бүхий жагсаалтад төрийн өндөр албан тушаалтнуудын нэрс бий. Тэр тусмаа Ерөнхий сайдын ахлах зөвлөх хүртэл энэ жагсаалтад байгаа шүү дээ...

-Тэр жагсаалтыг бид хийгээгүй. Польшоос ирж байгаа. Улсын мөрдөн байцаах газраар дамжаад манай яаманд ирсэн. Тэнд байгаа тэр хүмүүсийн асуудлуудыг цагдаагийн байгууллагуудаас тодруулах ёстой. Яагаад гэвэл цагдаагийн байгууллагаас бид нарт ирж байгаа бичиг.

-Томилгоо хийхдээ олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа эсэхийг судалдаггүй юм уу?

-Энэ жагсаалтад арван жилийн турш ямар ч хариу ирээгүй. Хэрэв тэр эрэн сурвалжлагдаж байгаа байгууллага эдгээр хүмүүс үнэхээр энэ хэрэгт холбогдож байгаа юм байна гэх юм бол өөр хэрэг. Гол нь энэ хүмүүсийг ямар нэгэн байдлаар буруутгасан, хууль хяналтын байгууллагын шийдвэр байхгүй байгаад байна шүү дээ.

-Ерөнхий сайдын ахлах зөвлөх ямар асуудалд холбогдсон юм бэ?

-Цагдаагаас асуух нь зөв. Би мөрдөн байцаах ажиллагааг явуулаагүй болохоор мэдэхгүй байна.

-Өмнө нь тэр хүн Гадаад яаманд харьяалалтай байсан юм уу?

-Сүүлд гадаад яаманд ажиллаж байсан. 2009 онд. Гэхдээ томилогдсон байсан эсэхийг би мэдэхгүй байна. Томилогдсон хүмүүсийн талаарх асуудал л яригдаад байгаа. Тийм биз дээ.

-Таны ярьж байгаагаар Т.Аюурсайхан гишүүн улс төр хийчихсэн л харагдаад байна л даа...

-Яалаа гэж дээ. Би тэгж хэлээгүй. Гадаад бодлого,  аюулгүй байдлын байнгын хороотой бид нар маш нягт ажиллаж байгаа. Тэндээс бид нарт чиглэл өгөхөд тэрнийх нь дагуу арга хэмжээг нь даруй аваад явж байна. Саяхан тус байгууллагаас өгсөн чиглэлийнх нь дагуу арга хэмжээнүүд авлаа.

Бид нар тал талдаа л асуудлыг хурдасгаад ажиллаж байна. Тухайлбал, Польшийн талтай манай цагдаагийн байгууллага аль болох хурдан ажиллах ёстой. Нэг талдаа шийдвэр гаргахгүй бол болохгүй байна гэдэг асуудлыг тавих ёстой.

-Хар тамхи наймаалцсан Б.Баттүшигийн талаарх мэдээлэл байнга ирж байгаа гэсэн үг үү?

-Байнга ирж байгаа. Энэ хүмүүсийн талаар мэдээлэл гарахаар дахиад шинэ хүн хэрэг хийчихсэн юм шиг мушгиад байна. Энэ хүмүүс ялаа эдэлнэ. Эдгээр хүмүүсийн шүүхийн шийдвэр нь гарахаар дахиад шинэ хүн гараад ирсэн юм шиг л заавал улстөржүүлж, пиар хийгээд хэрэггүй. Ялангуяа гадаад бодлогын асуудалд. Үнэхээр харамсалтай. Таван жил энэ яамнаас хол байгаад ирэхэд назгайрчихсан байгаад харамсаж байна. Гэхдээ үүнд би зөвхөн харамсаад зогсохгүй, зогсооно. 2012 онд зогсоож чадсан юм. Одоо ч чадна.

-Солонгос улсад ажиллах Элчин сайдаа хэзээ томилох вэ. Засгийн газар өргөн барьчихсан гэсэн. Хурдлуулах тал дээр ямар арга хэмжээ авч байна?

-Хурдлуулах тал дээр ажиллаад явж байна. Мөн нэмээд бусад хэд, хэдэн орны Элчин сайд нарын асуудлыг ярьж байгаа. Энэ талаар судалгаагаа хийгээд явж байна. Шат шатандаа л шалгаж байна. Гэхдээ ганц бид шалгахгүй. Томилж байгаа өргөн барьчихсан байгууллага маань хүртэл шалгаад явж байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ккккк (150.129.142.66)
    БАТЗАНДАНГИЙН НАЙЗ, ПОПУУДЫН ЗАХИАСААР АХ ДҮҮГ НЬ ТОМИЛДОГ, ШОДОРГО НЯМДОРЖ БОЛОН ХҮҮТЭЙ НЬ АЖИЛ ХЭРГИЙН ХАМТРАГЧ, ШОУЧИН СУУДЛААСАА САЛДАГГҮЙ ЦОГТБААТАР
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Гол нэрийн барааны үнэ өсжээ 15 цаг 9 мин Японы эрх баригч нам эвсэл байгуулж, доод танхимд олонх боллоо 15 цаг 10 мин Энэтхэг, Европын Холбоо түүхэн худалдааны хэлэлцээр байгууллаа 15 цаг 12 мин Улаанбаатарт хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барина 15 цаг 13 мин Цагдаагийн байгууллага 3.7 тэрбум төгрөгийн мансууруулах бодис хураан авчээ 15 цаг 13 мин "Урт цагаан"-ы шинэ төвийн барилгын ажил 80 хувьтай байна 15 цаг 15 мин Банк бус санхүүгийн зээлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв 15 цаг 16 мин Солонгосын жүжигчин Жан Хёг 10 мянган морьтны жагсаалд оролцоно 17 цаг 3 мин Д.Трамп Преттигийн амиа алдсан хэргийг шалгаж байгаагаа мэдэгдэв 17 цаг 6 мин Сувилахуйн тусламж, үйлчилгээний жишиг түүх боловсруулж байна 17 цаг 8 мин С.Бямбацогт: "Хөх нүүрс" төсөл хэрэгжсэнээр агаарын бохирдол 60-80 хувь буурна 17 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн 17 цаг 10 мин УИХ Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтийн хөтөлбөрийг соёрхон батлав 17 цаг 11 мин ЭМЯ хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлэв 18 цаг 58 мин Улаанбурхан өвчний тохиолдол 22-оор нэмэгджээ 19 цаг 0 мин Сар шинийн үзэсгэлэн худалдаанд хяналт шалгалт хийж байна 19 цаг 1 мин Түргэн тусламж дуудлагад 20 минутын дотор очих зохицуулалт хийнэ 19 цаг 2 мин Аутизмтай хүүхдэд хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ 19 цаг 4 мин ОБЕГ: Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа 19 цаг 5 мин Лаг шатаах үйлдвэр төслийг 2025-2027 онд хэрэгжүүлнэ 19 цаг 6 мин
iИх уншсан
Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... АНУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Энхийн Зөвлөл” ба Монгол Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Урианхай тувачуудын урвалт Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгай... Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө... Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролц... 16 настай охины амийг хөнөөсөн Ц.Д-д бүх насаар нь хорих ял ... Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгджээ... Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хур... Монгол банхар Азийн аварга боллоо Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хи...
Top