x

Б.Тогтохсүрэн: Хоригийг хүлээж авснаар бидэнд хоёр гарц үлдэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг /2019.10.07/ хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Тодруулбал, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсантай холбогдуулж, цаашид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн шийдвэрлэх тухай бүлэг хэлэлцсэн байна. Дараагийн асуудал нь сайжруулсан түлштэй холбоотой Шадар сайд Ө.Энхтүвшин бүлгийн гишүүдэд мэдээлэл хийжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 

-“Хоригтой холбоотой тайлбар хэлэхэд есдүгээр сарын дундуур УИХ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан. УИХ өнгөрсөн Баасан гаригт хоригийг хэлэлцээд хүлээж авахаар шийдвэрлэлээ. Ингэснээр бидэнд хоёр гарц үлдэж байгаа. Эхний шийдэл нь өмнөх гаргасан тогтоолоо өөрчилж засаад ард нийтийн санал, асуулга явуулах, дараагийнх нь гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг батлах юм.

Манай бүлэг дээрх хоёр хувилбарыг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын захирамжаар зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. МАН-аас тав, АН-аас гурван гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Шинэ намын дарга Ж.Батзандан нар ажлын хэсэгт байгаа. Бүлэг хэлэлцээд зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн. Өнөөдөр зөвшилцөх ажлын хэсэг хуралдана.

Хоёрдугаар асуудал нь нийслэлд өнгөрсөн долоо хоногт хүйтэрсэн. Сайжруулсан түлштэй холбоотой байж болзошгүй хүний амь эрсдсэн асуудал гарсан. Юуны өмнө эрдэнэт хүний амь нас эрсдсэн явдалд бүлгийн нийт гишүүдийнхээ өмнөөс ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ асуудлаар бүлгийн хурал дээр Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийсэн. Сайжруулсан түлшинд тавьж байгаа хяналт, түлш олголт болон зуухны стандарт зэрэг олон асуудлаар бүлгийн гишүүд ярилцлаа. Ингээд бүлгээс Засгийн газар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн чиглэл өгч байна.

Мөн энэ асуудалд түлж байгаа стандарт болон зуух зэрэгт яаралтай дүгнэлт гаргах нь зөв гэж үзлээ" гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 5 цаг 23 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 5 цаг 30 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top