x

Хоукин Феникс: Жокер бол бүтээхэд хэцүү дүр

Нийгэмд гадуурхагдсан алиалагч Артур Флек Жокер хэмээх алиалагчийн багтай гэмт хэрэгтэн болж хувирдаг тухай кино өнгөрсөн сард Венецийн кино наадмаас “Алтан арслан” шагналыг хүртсэн. Мөн энэ киноны гол дүрд тоглосон жүжигчин Хоукен Феникс Оскарын шагнал хүртэхийг хүсэж байгаа гэнэ. Бэтменийн мөнхийн дайсны дүрийг бүтээсэн түүнтэй хийсэн ярилцлагыг “El Mundo.es” цахим хуудаст нийтэлсэн байна.

-Та комикс ном болон Бэтмен, Жокерийн тухай кинонд тоглохынхоо өмнө мэддэг байсан уу?

-Үнэнийг хэлэхэд энэ талаар их мэддэггүй байсан. Гэхдээ хүүхэд байхдаа Бэтмен, Аркхам Асулимийн тухай номыг уншсанаа санаж байна. Дараа нь Тим Бартон, Кристофер Ноланы киног үзсэн.

-Тим Бартон найруулагчаар нь ажилласан энэ кинонд Жек Николсон, Хит Лежер нар бүтээсэн. Таны хувьд  энэ дүрийг өөрийн болгох эхлэл аль байсан бэ?

-Энэ дүрийг өөрийн болгох эхлэл нь инээмсэглэл байсан. Тодруулбал, кино зохиолд инээмсэглэл нь түүний хувьд их зовлонтой хэцүү байдаг гэж бичсэн байсан.

Энэ нь надад их сонирхолтой санагдсан. Тиймээс би эхлээд Тодд Филлипстэй уулзсан. Тэр надад  хүмүүсийн инээдийг хүргэх хэдэн бичлэгийг үзүүлсэн. Энэ бүхэн миний ухаан санааг задалснаас гадна энэ дүрийг шинээр харах аргыг харуулсан.

-Түүний хувьд инээмсэглэл ямар утга учрыг илэрхийлдэг вэ?

-Энэ бол нийгэмд хэлмэгдэж гадуурхагдсан түүний зан чанарын нэг хэсэг юм. Тэр зан чанар нь миний анхаарлыг их татсан учраас Тодд Филлипсээс Жокерын инээмсэглэлийн талаар оруулж киноны зохиолыг өөрчлөхийг хүссэн. Мөн дүрээ бүтээхдээ энэ хэсгийг зөв тоглож чадах эсэхдээ эргэлзэж байсан.

-Яагаад эргэлзэв?

-Хэцүү байсан учраас. Би түүний инээмсэглэлийг өвөрмөц, жинхэнэ гэж санагдахаар  байгаасай гэж хүссэн. Гэхдээ хэрэгтэй үед инээмсэглэж чадна гэдэгтээ итгэлтэй биш байсан. Киноны гол дүрийг бүтээхийн тулд шаардлагатай бүхнийг хийсний дараа тайван ном уншаад суух, сэтгэл хөдөлмөөр зүйл хийх, өглөө 06:00 цагт босох, зураг авалтад явах, нүүр буддаг өрөөгөөр орох ч хоорондоо их ялгаатай.

Хэсэг хугацаанд үүнийг туршиж үзсэн. Тиймээс Тодд Филлипс надад их чармайх хэрэггүй гэж хэлснийг санаж байна. Гэхдээ энэ дүрийг өөрийн болгож авах сэжим болсон инээмсэглэл дээр их ажилласан.

Image result for Хоукин Феникс

-Жокер бол бүтээхэд их хэцүү дүр гэдэгт эргэлзэх хэрэггүй байх ?

-Би ч тэгж бодож байна. Ер нь  хэзээ ч түүнийг мэддэг гэж хэлж болохгүй. Учир нь олон дүр төрхтэй. Түүнийгээ байнга өөрчилж явдаг. Тиймээс хэзээ ч би өөртөө “Би болчихлоо” гэж хэлж байгаагүй. Тодд Филлипсид би талархах ёстой. Учир нь надад энэ дүрийг судлахад шаардагдах хугацаа өгсөн. Мөн миний анх төсөөлж байснаас их хугацаа зарцуулах ажил байсныг ойлгож, мэдэж байсанд түүнд их  баярладаг. Хамтран ажиллах энэ үеэр олон зүйлийг олж мэдсэн.

-Дүрдээ орохын тулд бие бялдраа хөгжүүлж, бүжгээр хичээллэсэн гэсэн?

-Тийм ээ. Миний бүтээсэн дүр шатаар бүжиглэж буудаг хэсэг болон алиалагчийн хийдэг бүхнийг сурахад бүжиг дэглээч Майкл Арнолд надад тусалсан учраас би азтай.  Тэр надад ойлгуулах хүртэл анх энэ бүхнийг сурахад туслалцаа хэрэггүй гэж бодсон нь буруу байсан. Майкл Арнолд, Артур Флекийг Жокер болж хувирснаар түүний үйл хөдлөлөөс нь харж болох омог бардам занг гаргахад тусалсан олон бүжгийг надад заасан.

-Нэрт жүжигчин Роберт де Ниротой хамтран тоглох ямар санагдав?

-Түүнтэй тоглосон эхний зураг авалт болон Жокер болж өөрчлөгдсөн Артурын дүрд тоглодог хэсэгт  дүрээ сайн гаргахад санаа зовж байснаас өөр их зүйл бодоогүй.  Олон жил шүтэн биширч ирсэн жүжигчинтэйгээ хамт тоглож байна гэж төсөөлдөг байсан. Харин дараа нь миний хувьд түүнтэй хамтарч ажиллах үеэр ажил төрлийн харилцаатай байж уран бүтээлдээ анхаарсан.

-Кинонд Артур Флекийг Жокер болж өөрчлөгдөж байгааг өөр аргаар харуулсан байсан. Түүний амьдрал хэцүү байсныг мэдсэнээр нинжин сэтгэлтэй болгож болох байсан?

-Мэдээж. Надад энэ  киноны талаар мэдрэмж, үзэл бодлоо илэрхийлдэг үзэгчдийг уривал таалагдахсан. Би киноны талаар  мэдэхгүйгээр, танилцуулгыг нь үзэлгүйгээр өөрөө үзэж мэдрэх дуртай. Нэмж хэлэхэд энэ кино нь  үзэгчдээ хүссэнээрээ гол дүртэйгээ харилцахыг уриалсан кино гэж бодож байна.

\"Жокер\" киноны найруулагч инээдмийн киноны мөхөлд орчин үеийн нийгмийг буруутгалаа

-Артур Флекийг та юу гэж харж байна вэ?

-Энэ тухайд хэлэхэд хэцүү байна. Учир нь түүний зан араншинг тайлбарлахад ганц хариулт хангалтгүй. Шударгаар хэлэхэд Артур яагаад Жокер болсон шалтгаан байгаа гэж бодохгүй байна. Үүнийг тодорхой харуулсан хэсэг гэж байхгүй. Түүнд хүүхэд байхад нь тохиолдсон бөгөөд энэ нь их утга учиртай гэдэгт би итгэлтэй байна.

-Адал явдлыг харуулсан зураг авалтын хэсэгт та тоглосон уу?

-Би машинд мөргүүлэх зэрэг осолтой хэсгээс бусад хэсэгт  чадах бүхнээ хийхийг оролдсон. Гэхдээ нэг зураг авалтын үеэр гудамжинд  хогийн сав өшиглөдөг хэсэгт Тодд Филлипс надад тэр хэсэгт намайг байх шаардлагагүй. Орлон тоглогч чинь энэ хэсэгт тоглож болно гэж хэлсэн.

Гэвч  би түүнд “Надад хувин өшиглөхөд орлон тоглогч хэрэггүй” гэж хариулсан. Дараа нь хэд хэдэн удаа өшиглөсний дараа өөрийгөө гэмтээж байгаагаа мэдсэн. Энэ хэсгийн дараа миний хөл их өвдөж байсан учраас гэртээ харих хэрэгтэй болсон. Түүнээс хойш бусад хүний үгийг сонсдог болсон. Гэхдээ тэд намайг шоолохоо болиогүй.

-Жокер амьдрахын тулд алиалагч болдог. Таны хувьд алиалагч гэж юу вэ?

-Би мэдэхгүй юм. Үнэндээ би энэ тухай одооноос бодож байгаа. Бид алиалагчдыг өөрийнхөөрөө л  хардаг.

-Алиалагч шиг нүүрээ будаж сурсан уу?

-Будаж сурахыг хичээсэн. Нүүрээ будаж сурахад хувиараа бэлтгэл хийсэн. Нүүрээ дан цагаанаар будуулсан харагдах санаа төрсөн. Учир нь энэ нь надад их өөр, аймшигтай санагдсан. Мөн нүүр хувиргагчид Жокерт тохирсон үс өгсөн.

-Тэгэхээр Жокерын дүрийг бүтээх ямар санагдав?

-Их таалагдсан. Надад Жокерын олон дүр төрх, хувирамтгай зан ааш таалагдсан. Эцэст нь хэлэхэд  миний төсөөлж бодож байснаас хамаагүй их зүйлийг надад зааж өгсөн.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 10 цаг 3 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 12 цаг 3 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 12 цаг 14 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 14 цаг 51 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 16 цаг 24 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 17 цаг 6 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 17 цаг 12 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 17 цаг 20 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 17 цаг 24 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 17 цаг 29 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 17 цаг 36 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 17 цаг 45 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 17 цаг 55 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 18 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо
Top