
Аутизмтай холбоотой Д.Трампын анхааруулгын хариуд Европын Холбоо, ДЭМБ мэдэгдэл гаргав
Парацетамолыг жирэмсэн үед хэрэглэхэд аюулгүй болохыг Европын Холбоо болон Их Британийн эрүүл мэндийн агентлагууд мягмар гаригт баталснаар түгээмэл хэрэглэдэг өвчин намдаах уг эм нь аутизмыг үүсгэдэг гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлсний эсрэг байр сууриа илэрхийлжээ.
2025-09-24

Австрали улстай Агаарын харилцааны Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас "Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгов.
2025-09-24

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо
2025-09-24

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан
Есдүгээр сарын 28-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
2025-09-24

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг баталлаа
Эдийн засгийн хөгжлийн зөвлөл байгуулагдсанаар улсын төсөвт зардал нэмэгдэхгүй. Тус зөвлөлийн Ажлын албаны чиг үүргийг “Эдийн засгийн хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар хариуцан гүйцэтгэж байгаа юм.
2025-09-24

Засгийн газар “Шинэ итгэл-Шинэтгэл”-ийг гол зорилго болгов
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 24-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
2025-09-24

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн даргын өрнүүлж буй НҮБ-ын үйл ажиллагааг илүү үр дүн, үр ашигтай болгон өөрчлөх зорилго бүхий “НҮБ-80” санаачилгыг талархан дэмжиж буйгаа илэрхийлэв.
2025-09-24

УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг УИХ хүлээн авлаа
Чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний 74.5 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
2025-09-24

Б.Түвшинтөгс: Шүүх хурлаас өмнө хохирол барагдуулаагүй хүн хурлын дараа төлнө гэж байхгүй
Шүүх хөндлөнгийн байгууллага учраас шүүгдэгчийг хурлаас өмнө хохирол төлбөрөө барагдуул. Хэрэв хохирлоо барагдуулбал ингэнэ, тэгнэ гэх байр суурь илэрхийлж болдоггүй юм. Тиймээс хохирол төлбөрөө барагдуулах асуудал дээр шүүгдэгч тал санаачилгатай хандах хэрэгтэй.
2025-09-24

Тамхи дэмжсэн тамхины дажин
Ер нь манай парламентын гишүүд юун түрүүн Монголын харанхуй зах зээлд өөрийгөө яаж үр дүнтэй борлуулахыг тэргүүнд тавин популизм хийх дуртай. Иймээс гишүүн бүр сэнсаац тарихуйц ямар нэг сэдэв сонгон түүнээ хувьчилж авдаг. Нэг нь утаа, нөгөө нь түгжрэл, гурав дахь нь хорт хавдар, дөрөв дахь нь аль нэг уурхай гэх мэтийг сонгоод хэдийнээ эзэн суучихсан учир шинээр сонгогдсон нэг нь зах зээлийн хөдөлмөрийн хуваарьлалтыг хүндэтгэдэг ёс зүйтэй учир шинэ сэдвийн эрэлд хатна.
2025-09-24

Халзан бүрэгтэй: Ерөнхий хяналтын сонсголд 60 иргэн оролцож, үг хэлэв
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон болохоор үүнийгээ үргэлжлүүлэх, эсвэл цуцлах талаар тодорхой шийдвэр гаргаж, нийгмийг талцуулахгүй байхыг гишүүд анхааруулав.
2025-09-23

“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн нүүрсийг 6.3 сая ам.доллараар борлууллаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны есдүгээр сарын 22-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжааг амжилттай хийж 1.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 5 багц 32,000 мянган тонн эрчим хүчний нүүрс, 2.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 5 багц 32,000 мянган тонн Баяжуулсан сул коксжих нүүрс, 2.1 сая ам.долларын үнэлгээ бүхий 5 багц 32,000 мянган тонн 1/3 коксжих нүүрс борлууллаа.
2025-09-23

Трампын The New York Times-д гаргасан $15 тэрбумын нэхэмжлэлийг шүүх буцаав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт The New York Times сонинд 15 тэрбум ам.долларын нэхэмжлэл гаргасан ч Флорида мужийн шүүх түүнийг буцаалаа гэж USA Today мэдээлэв.
2025-09-23

Өмнөд Солонгост Эв нэгдлийн сүмийн тэргүүнийг баривчиллаа
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кеон Хитэй холбоотой авлигын хэргээр Эв нэгдлийн сүмийн тэргүүн Хан Хак Жаг мягмар гарагт баривчилжээ.
2025-09-23

АНУ Бразилийн шүүгчийн эхнэрт хориг тавилаа
Бразилд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр энэ сард 27 жилийн хорих ял сонссон Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг мөрдөн шалгах ажиллагааг удирдаж байсан тус улсын Дээд шүүхийн шүүгчийн эхнэрт АНУ-ын Засгийн газар даваа гарагт хориг тавьжээ.
2025-09-23

Монгол Энэтхэг улстай хамтран Газрын тосны үйлдвэрийн төслийг эрчимжүүлнэ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны Зүүн Ази хариуцсан Нарийн бичгийн дарга Перисиами Кумараныг энэ сарын 22-нд хүлээн авч уулзлаа.
2025-09-23

Импортын хүнсний чанар, аюулгүй байдалд эрчимтэй хяналт тавьж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг угтан 2025 оны 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаалалт-хяналт” арга хэмжээг эхлүүлээд байна.
2025-09-23

Монгол дохионы хэл бие даасан хэлний статустай болж хөгжжээ
НҮБ-аас жил бүрийн есдүгээр сарын 23-ныг "Олон улсын дохионы хэлний өдөр" болгох шийдвэрээ 2017 оны арванхоёрдугаар сард албан ёсоор зарлажээ.
2025-09-23

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдлыг АТГ хянан үзжээ
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ гэж АТГ-аас мэдээллээ.
2025-09-23

“Могойн нүдэн дуран”-гаар эрлийн ажлыг эрчимжүүлж байна
Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагаа өчигдөр хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж, шөнөдөө дулаан мэдрэгчтэй дроноор хайх ажиллагаагаар үргэлжилсэн.
2025-09-23
