
Иргэд худгаасаа халуун ус авах боломжтой
Ц.Сандаг-Очир: Санал санаачилга байвал иргэд худгаасаа халуун ус авах боломжтой. Энд сэтгэл, санаачилга, хамтдаа хөдлөх зохион байгуулалтын ажил л чухал.
2019-11-12

Чикагод 900 гаруй нислэг хойшлогджээ
Телевизийн “ABC” сувгаар мэдээлснээр, О'Хара олон улсын нисэх онгоцны буудлын хөөрч, буух зурвас мөстсөний улмаас “American Airlines” компанийн нисэх онгоц буухдаа зурвасаас гулсаж гарчээ. Гэхдээ энэ үеэр хүн гэмтэж бэртээгүй байна.
2019-11-12

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгоход дахиад 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай
С.Бямбацогт: Энэ хөрөнгийг 2020 оны улсын төсөвт суулгасан. Уг тогтоолын төсөл батлагдвал өгөхөд бэлэн.
2019-11-12

Албаны машиныг ялгах тэмдэгтэй болговол дахиад хүнд суртлын асуудал гарна
Л.Оюун-Эрдэнэ: Албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхыг Төрийн албаны ёс зүйн протоколд тусгах асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар ярилцана.
2019-11-12

Устаж үгүй болсонд тооцож байсан амьтны гэрэл зургийг авчээ
Саарал нуруутай “chevrotain” буюу Вьетнамын хулгана буга хамгийн сүүлд 25 жилийн өмнө харагдаж байсан бөгөөд тухайн үед Вьетнам, Оросын судлаачид үхсэн хулгана бугыг анчнаас авч байжээ.
2019-11-12

Австралийн түймрийн утаа Шинэ Зеландад хүрэх төлөвтэй байна
Австралийн зүүн нутгаар дэгдэж буй ойн түймрийн утаа лхагва гариг гэхэд Шинэ Зеландад хүрч, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа талаар Шинэ Зеландын нэгэн судлаач мэдээлжээ.
2019-11-12

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв
Төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж буй Засгийн газрын тусгай сангуудыг оновчтой зохион байгуулж санхүүжилт, зарцуулалтыг ил тод, хяналттай болгох, олон нийтийн оролцоог хангах замаар эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэв.
2019-11-12

"Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг томилжээ
"Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний удирдах зөвлөл генерал Б.Баярмагнай, З.Болдбаатар нарыг хөөх, хөдөлгөөний шинэ тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг сонгожээ
2019-11-12

Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Төсвийн орлогын 82.6 хувь буюу 12.6 их наяд төгрөгийг татвараас бүрдүүлэхээр төсөлд тусгажээ. Ингэхдээ, иргэд, ААН-ээс төлөгдөх шимтгэлийг тус бүр нэг хувиар нэмсэн байна. Учир нь 2017 оноос нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэхээр хуульчилж, 2018 онд хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд хоёр хувь нэмэхээр зохицуулсан байна.
2019-11-12

Хар тамхины асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
Ерөнхий хяналтын сонсголыг ирэх сарын 3-нд зохион байгуулахаар товлож, даргалагчаар УИХ-ын гишүүн Н.Учралыг томилов.
2019-11-12

Хүнээ мартсан төр буюу 2020 оны төсвийн төсөл
УИХ 2020 оны төсвийн хэлэлцүүлгийг хийх явцдаа ЖДҮХС-д хуваарилсан 50 тэрбум төгрөгийг төсвөөс хасчээ. Ингэснээр албан тушаалтнуудын албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг буурна гэж үзсэн үү, эсвэл өөрсдөө хөнгөлөлттэй зээл хүртэх боломжгүй болсны хариуг жижиг дундынхнаас авч байгаа хэрэг биз.
2019-11-12

Байнгын хороодоор ирэх оны төсвийн төслийг хэлэлцэнэ
Үдээс хойш буюу 14.00 цагт Өргөдлийн байнгын хороо хуралдаж, “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар УУХҮ-ийн сайдын мэдээллийг сонсоно.
2019-11-12

Мексикийн эрх баригчид Эво Моралест улс төрийн орогнол олгожээ
Боливийн Зэвсэгт хүчин ням гарагт Моралест хандан улс орны тогтвортой байдлыг хангах үүднээс албан тушаалаасаа огцрохыг уриалжээ. Үүний дараа тэрбээр огцрохоо мэдэгдэж, түүний араас тус улсын дээд удирдлагын бүх төлөөлөгч албан тушаалаа орхисон.
2019-11-12

Нийслэлийн 24 байршилд газрыг орон сууцаар солих төсөл хэрэгжүүлнэ
Газар чөлөөлөх ажлыг хийхдээ заасан байршлуудад 4 га-гаас багагүй газарт, иргэд 100 хувь санал нэгдэж, төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих юм байна.
2019-11-12

Дундаж давхаргынхаа "турсагыг хуулах" бодлого
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг дахин хоёр хувиар нэмэгдүүлэх саналыг 2020 оны төсвийн төсөлд тусган, парламентаар хэлэлцүүлж байна. Төсөв энэ чигээрээ батлагдвал ажил эрхлэгчид цалингийнхаа 26 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөх юм.
2019-11-12

Хар тамхины хэргээр ял тэнссэн хүмүүсийн 50 хувь нь дахин хэрэглэжээ
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад тэнсэн харгалзах ял эдэлж буй этгээдүүдийг гэнэтийн байдлаар шалгажээ. Найман хүнийг тестээр шалгахад дөрөв нь мансууруулах бодис дахин хэрэглэсэн байжээ. Тэдний нэг нь мансууруулах бодисыг биедээ авч хадгалж байсан нь илэрсэн байна.
2019-11-12

Ганцаар захирах дэглэмийн орчин үеийн хувилбар
Эрх баригч олигархи бүлэглээс сугаран ганцаар захирагч болдог орчин үеийн үзэгдэл хэдийнээ аргачлал болон өөрийн дүрэм журам, логик, дэс дараатай болжээ. Нийгмийг бужигнуулж цочирдуулсан үйл явдлыг далдаас санаатайгаар зохион байгуулж үймээн самуун үүсгэчихээд араас нь өчигдрийн нууц холбоотнуудаа шийтгэх, шоронд хийх, алж хядах арга хэмжээ аван энх амгалан тогтоогчийн дүр эсгэж олон түмнээс дэмжлэг аван манддаг нь ганцаар захирагч болох замаа засах хамгийн шалгарсан арга юм.
2019-11-12

Гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг завджээ
БНХАУ-аас 120 килограмм сам хорхойн мах, 2,770 килограмм загасны мах, 240 килограмм пүнтүүз, 144 килограмм шар буурцагны махыг гарал үүслийн гэрчилгээ, бичиг баримтын бүрдэлгүй нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэн саатуулжээ.
2019-11-11

Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд болохгүй
Х.Нямбаатар: Энэ мэдээллийг улс төрийн зарим намууд зориуд тарааж байна. Сүүлийн үед надтай холбоотой янз бүрийн гүтгэлэг явуулах боллоо. Би Хууль зүй, дотоод хэргийн сайд болохгүй.
2019-11-11

Нисэхгүй нисэхгүй гэхэд нь "нис нис" гэсээр байгаад...
Л.Оюун-Эрдэнэ гишүүн ч гэсэн нэг удаа "Би сайдын албан тушаалын төлөө энэ тэмцлийг хийж байгаа юм биш. Бол гэсэн ч болохгүй" гэсээр яваад сайд болчихсон.
2019-11-11
