x

Засгийн газрын өрийн дээд хэмжээг ДНБ-ий 60 хувьд барих саналыг гишүүд дэмжсэнгүй

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.08.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ.

 

Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, Засгийн газрын өрийн дээд хэмжээг тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллуудаар санал хураалт явуулав.

УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 2 дугаар зүйл буюу “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “нийгмийн хөгжлийн” гэсний дараа “бодлого” гэж, мөн заалтын “батлах” гэсний дараа “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн 2, 3 дахь өгүүлбэр тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Улсын төсөв батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардал нэмэх эсэх асуудалд гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, С.Чинзориг нар улсын төсвийг хэлэлцэн батлах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Үүнийг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр өөрчилж болохгүй гэсэн агуулга нь УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлаж байгаа тул дэмжих боломжгүй гэв.

Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Энэ заалт нь парламент, судлаачдын түвшинд олон жил яригдсан. Хөгжлийн бодлого, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн Засгийн газрын бодлогоо явуулах асуудлыг Үндсэн хуулийн түвшинд оруулах нь чухал. Монгол Улсад 10, 20 жилийн хугацааны хөгжлийн бодлогууд байдаг ч энэ нь хэрэгждэггүй, цаас болоод үлддэг. Тиймээс хөгжлийн бодлого, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэсэн томьёоллоор оруулсан.  Гишүүд ч энэ асуудлаар хамгийн олон санал гаргасан" гэлээ.  

Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Өнгөрсөн 30 жилийн  туршлагаас харахад энэ заалтыг Үндсэн хуулиараа үүрэгжүүлэх ёстой гэж харж байна. Онолоороо ч гэсэн бусад улс орны туршлага ч ийм байдаг. Өргөн барьсан төслийн заалтыг Ажлын хэсэг сайжруулсан байна. Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй гэсэн нь Засгийн газар зөвшөөрвөл зарлагаа нэмэгдүүлж болох юм шиг заалт байсан. Үүн дээр Ажлын хэсэг сайн ажиллаад “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гэсэн байна.  Тухайлбал, гишүүн хоёр сургууль баримаар байна гэвэл аль нэг газраас зардал танаж, тэр хэмнэсэн мөнгөөрөө зарлага үүсгэх санал оруулахаар болж байгааг зөв гэж бодож байна" гэв.

Ингээд Ажлын хэсгээс төслийн 2 дугаар зүйлийн “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “нийгмийн хөгжлийн” гэсний дараа “бодлого” гэж, мөн заалтын “батлах” гэсний дараа “. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн 2, 3 дахь өгүүлбэр” гэснийг хасаж, төслийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16 дахь заалт буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн  92.1 хувь нь дэмжлээ. 

Уг нь заалт нь “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно. Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн байна. 

Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Б.Ундармаа нараас төслийн 2 дугаар зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “батлах” гэсний дараа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг урт, дунд хугацааны хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлнэ. Энэхүү бодлого, төлөвлөлтийг тогтвортой залгамж чанартай хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагатай байна” гэж нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр төслийн 2 дугаар зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “бодлого” гэснийг “дунд, урт хугацааны бодлого” гэж өөрчлөх саналаа татаж байгаагаа  мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан төслийн 2 дугаар зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Засгийн газрын өрийн дээд хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас илүүгүй байна. Төрийн татвар хураамжийг зөвхөн хуулиар тогтооно.” гэсэн өгүүлбэр нэмэх саналын талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Эрдэнэбат, М.Билэгт, О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Д.Хаянхярваа, Ж.Батзандан, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ц.Мөнх-Оргил, Ц.Гарамжав нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Манайх шиг жижиг эдийн засагтай улс дотоодын нийт бүтээгдээхүүнээсээ давсан өр үүсгэж болохгүй. Ер нь жижиг улс орнууд Үндсэн хуульдаа өрийн хязгаарын талаар тусгасан байдаг. Тиймээс Засгийн газрын өрийн дээд хэмжээг тогтоож өгөх ёстой гэж бид үзсэн. Засгийн газар мөнгө дутахаар өр тавьсаар байгаад өнөөдөр өрийн хэмжээ нэмэгдсээр байна. Иймд энэ асуудалд гишүүд өөрийн үзэл бодлоороо хандах хэрэгтэй хэмээн саналаа тайлбарлаж байлаа.

Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахын тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Хуульд анх Засгийн газрын өр 40 хувиас хэтрэхгүй байна гэж тусгасан бол энэ нь жил бүр өөрчлөгдсөөр байгаад 2019 онд 75 хувьд хүрээд байна. Органик хуульдаа тусгасан ч яаж өөрчилж ирсний илрэл нь энэ.  Засгийн газрын өр 2016 - 2019 онд 6 их наяд төгрөгөөр  нэмэгдсэн байна. Энэ нь бидний төсөвтөө  хэрхэн хандаж, сахилга хариуцлага ямар байгааг харуулна. Иймд Үндсэн хуульд энэ заалтыг оруулах шаардлагатай гэж байлаа. 

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Амьдрал баян тул төсөв, санхүүтэй холбоотой бүх асуудлыг Үндсэн хуульд суулгаж болохгүй. Нөгөөтэйгүүр, дотоодын нийт бүтээгдэхүүн гэдгийг нэрлэсэн үнээр юм уу, өнөөгийн үнэ цэнээр үү гэдэг нь тодорхой биш байна. Ер нь эдийн засгийн хямралтай, хүнд үед зээл авахаас аргагүй болоход Үндсэн хуулиа зөрчсөн асуудал гарахвий” гэдгийг анхаарууллаа. УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Энэ заалтыг дэмжихгүй байгаа. Үндсэн хуулийн арван зургаагийн 2-т Монгол Улсын иргэний эдлэх эрхийг баталгаатай эдэлнэ гэж зааж өгөөд, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж тусгасныг тодотгов.

Тэрбээр, сүүлийн 20 гаруй жил иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаатай эрхээр хангагдаагүйн гол шалтгаан нь төсөв, өрийн хязгаараас болоод хөрөнгө оруулалт хийж чадаагүйтэй холбоотой. Тиймээс Засгийн газарт эрүүл мэнд, боловсрол, ажилгүйдэл гэсэн асуудалд  томоохон  хөрөнгө оруулалт хийж, дараа нь өрөө төлөх боломжийг олгомоор байна. Засгийн газар байгаа мөнгөндөө тааруулж хөрөнгө оруулалт хийхээр эрүүл мэнд, боловсрол, ажилгүйдэл салбарт хэдэн үеэрээ хохирох асуудал тулгараад байна гэж байлаа.  Дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64,1 хувь нь дэмжсэнгүй. 

Мөн Ажлын хэсгээс төслийн 2 дугаар зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалтад “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно;” гэсэн агуулгатай 2 дахь өгүүлбэр нэмэх саналын талаар Д.Лүндээжанцан тайлбарлав.

Тэрбээр, Ерөнхийлөгчийн ирүүлсэн уг санал Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх гэдэг нь нэгдүгээр зүйлдээ холбогдох боловч ард нийтийн санал асуулгатай нь холбоод Хорин тавдугаар зүйлд оруулж, саналын томьёоллыг найруулгын хувьд зассан гэлээ.  Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар уг саналыг дэмжиж байгаа илэрхийлсэн. Ингээд дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь дэмжив.

Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн  3 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал тарна” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг  “2.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь дэмжсэн. 

Түүнчлэн Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалт буюу Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийг “6.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батална.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалт буюу Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийг “6.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар эцэслэн батална.”гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.5 хувь нь дэмжив.

Мөн Ажлын хэсгээс төслийн 3 дугаар зүйлд “1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.” гэсэн агуулгатай 17 дахь заалт буюу Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг нэмэх саналын талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Лүндээжанцан,  Л.Мөнхбаатар, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил нар санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91,9 хувь нь  дэмжсэн.

Нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 4 дүгээр зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ саналыг хойшлуулж, бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай” гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Төслийн 4 дүгээр зүйл буюу Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “тавиас доошгүй” гэснийг “далан таваас доошгүй” гэж өөрчлөхийг, Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн ““далан таваас доошгүй” гэж” гэсний дараа “Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн дугаарыг “4” гэж, “Байнгын” гэснийг “Байнгын болон бусад” гэж,” гэснийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Ингээд парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой УИХ-ын ээлжит сонгууль, гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа болон УИХ-ын гишүүдийн эгүүлэн татахтай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг тус тус хойшлууллаа. 

Чуулганы хуралдаан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой  саналын томьёоллоор санал хураалтаар үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.” гэж өөрчлөх саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлснээр 22 цаг 27 минутад чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 2 цаг 57 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 2 цаг 58 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 2 цаг 59 мин “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно 3 цаг 0 мин Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ 3 цаг 18 мин Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа 3 цаг 18 мин “Болонья” 50 жилийн дараа Италийн цомын эзэн боллоо 3 цаг 19 мин Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна 3 цаг 21 мин Монгол Улсад гэр бүл цуцлалт өсөх хандлагатай, 4 ам бүлтэй өрх хамгийн түгээмэл байна 3 цаг 23 мин Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв 3 цаг 24 мин Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 3 цаг 26 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 3 цаг 27 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 3 цаг 30 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 3 цаг 31 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 3 цаг 33 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 3 цаг 34 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 3 цаг 35 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 3 цаг 36 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 3 цаг 37 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 3 цаг 40 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top