x

"ШШГЕГ Сангийн яамны давсан орлогоос 1.5 тэрбум гаруй төгрөгөөр 29 автомашин худалдан авсан"

Хууль зүй, дотоод хэргийн яам харьяа агентлаг болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хууль бус үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй худалдаа хийсэн гэх мэдээлэл сошиалд тараад байгаатай холбогдуулан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Билгүүн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ШШГЕГ нь сүүлийн зургаан жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр машин худалдаж аваагүй байсан. Гэхдээ тус байгууллагын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд тодорхой тооны машин, худалдан авсан. Тухайн үед худалдан авалт хийхдээ 1,567,400,000 сая төгрөгөөр 29 ширхэг машин худалдаж авснаас зөвхөн нэгийг нь онцолж яриад байна. 

Туслах үйл ажиллагаанаас олсон болон давсан орлогыг санхүүгийн дараагийн жилд нь Сангийн сайдын зөвшөөрлөөр олгодог. Энэ орлогоос тэдэн төгрөг хуваарилж өгөөч гэдэг хүсэлтийг Сангийн сайдад тавьсан. 

Ингээд ШШГЕГ-ын 360 сая төгрөгөөр лексус маркийн машиныг “Лотус голд майнинг” ХХК-аас, зургаан ширхэг приус маркийн машиныг “Энхзул трэйд” компаниас, УАЗ фургон маркийн 17 машиныг “УАЗ мега” компаниас, гурван ширхэг автобус, бохир соруулах Газ маркийн 2 машин худалдан авсан. 

Сошиалд цацагдсан мэдээлэлд “Лотус голд майнинг” компанийг хар тамхи, мафитай холбоотой мэтээр гүтгэсэн байсан. Тиймээс тус компани энэ асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэдгээ мэдэгдсэн” гэлээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • МАН-ЫН ГИШҮҮН (150.129.141.228)
    ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ГИШҮҮНИЙ ШАХАА НАЙМААНД ХУТГАЛДСАН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН 570 - ЫН ТАЛААР ОНЦОЛЖ ЯРИХГҮЙ ХӨНДӨХГҮЙ , ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ ӨӨР ЮУГ ХӨНДӨХ ЮМ !!! ЭЦСИЙН ЭЦЭСТ ШШГЕГ ЧИНЬ АВТОСАЛОН УУ !!!
    2019 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.42.164)
    Төрийн байгууллага бүр гаражаа шийдэж чадвал автомагинтай байх нь авто баазаас машинаар үйлчлүүлэхээс хамаагүй зардал бага гардаг юм уг нь. Засгийн газрын болон хотын автобаазууд тариф өндөр, ямбий машин нь ажил үймүүлнэ, яг явсан өага км бичиж өгвөл жолооч нь цалин авахгүй бөөн хэрүүл марнаан гардаг. Сэтгүүлчид учрыг нь мэдэхгүй байж хэт туйлширч шүүмжлэхдээ анхаар
    2019 оны 09 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртдэг 3 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 6 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 7 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 11 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 12 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 12 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 20 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 27 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 1 цаг 21 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 1 цаг 26 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 1 цаг 59 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 2 цаг 14 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 2 цаг 18 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 28 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 2 цаг 33 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 14 цаг 33 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 14 цаг 59 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 15 цаг 22 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 16 цаг 53 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 19 цаг 11 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top