x

Сайжруулсан түлшийг 80 цэгээр иргэдэд шууд борлуулж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлт ямар шатанд хийгдэж байгааг "Таван толгой түлш" ХХК-д очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдалд гэнэтийн шалгалт хийж ажиллалаа.

 

“Өнөөдрийн байдлаар 28 машин борлуулалтын цэгүүдэд түгээлт хийхээр явсан. Үйлдвэр дээр бэлэн 25 кг шуудайгаар савласан 17,800 тонн сайжруулсан шахмал түлш байна. Өдөрт 2,300-2,800 тонн түлш савалдаг.

Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна” гэж “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.

Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй  цэгийг өдөр бүр шаардлагатай сайн түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, ХАНГАМЖИЙН БААЗ - ДУНДЫН ХАНГАМЖИЙН ТӨВ - ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ гэх байдлаар хэрэглэгчдэд тасралтгүй хүргэх юм.

Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликэшнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой гэдгийг “Таван толгой түлш” ХХК-ийн холбогдох албаны хүмүүс энэ үеэр мөн онцолж хэлсэн юм.

“Таван толгой түлш” ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа “Сайжруулсан шахмал түлшийг борлуулах 180 цэгтэй гэрээ хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 80 цэгт хаягаа хадаж, түлшээ хүргэж өгснөөр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж, иргэдэд түлшээ борлуулж эхэлсэн. Бусад борлуулагчидтай гэрээ хийгдэх ажил үргэлжилж байна. Гэрээ хийгдэж баталгаажсанаар шууд түлшээ хүргэн, борлуулалт хийгдэж эхэлж байгаа” гэв.

Мөн Хотын Захирагчид сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалтыг хийхэд тулгамдаж байгаа асуудал гэвэл борлуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь жигдрэх хүртэл анхаарч ажиллах хүн хүч хомс байгааг уламжилсан юм.

Нийслэлийн зүгээс дүүрэг, хороодын Засаг дарга нар, хэсгийн ахлагч нарт тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгосон гэдгийг Хотын Захирагч С.Амарсайхан хэлээд өдөр, шөнийн ээлжээр ажиллаж, түлшний түгээлт, тээвэрлэлт, борлуулалтын ажлыг тогтмол сайтар зохион байгуулж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл болгов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртдэг 3 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 6 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 7 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 11 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 12 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 12 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 20 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 27 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 1 цаг 21 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 1 цаг 26 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 1 цаг 58 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 2 цаг 14 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 2 цаг 17 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 28 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 2 цаг 33 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 14 цаг 33 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 14 цаг 59 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 15 цаг 22 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 16 цаг 53 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 19 цаг 11 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top