x

Нийтийн тээврийн автобусны 73 хувь нь ашиглалтын шаардлага хангасангүй

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж Монгол Улсын Засгийн газрын 43 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг нийслэлийн Тийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа танилцууллаа.  

 

Өдгөө Улаанбаатар хотод нийслэлийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 аж ахуй нэгж 93 чиглэлд, 768 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Эдгээр тээврийн хэрэгслээр өдөрт дунджаар 500,000 орчим зорчигч үйлчлүүлдэг. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудаас өнөө жил 873 буюу 73 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, тус үйлчилгээнээс хасагдахаар байгаа гэнэ. Үүний 211 нь их багтаамжийн автобус.

Дээрх тогтоолын хүрээнд нийслэлийн Тээврийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлжээ. Тухайлбал, нийтийн тээврийн хэрэгслүүдийг жилд хоёр удаа техникийн үзлэг, оношлогоонд оруулдаг. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа 24 автобусанд тортгийн шүүлтүүр Япон улсын буцалтгүй тусламжаар суурилуулсны дүнд их багтаамжийн автобус тус бүрээс өдөрт дунджаар 181 грамм тортог шүүж устгаж байгаа гэсэн тооцоолол хийжээ. Уг шүүлтүүр нь утааг 90 хүртэлх хувиар шүүдэг аж. Түүнчлэн БНСУ-д үйлдвэрлэсэн утаа шүүгч суурьшуулсан байна.

Цаашлаад байгалийн шахсан хийг ашиглах, ийм чиглэлийн тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор 80 орчим автобусыг оруулж ирсэн гэнэ. Энэхүү ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд “LNG” байгалийн хийн хадгалах сав, станцыг байгуулсан байна.

Түүнчлэн анх удаа цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр энэ жил гурван автобусыг туршжээ. Цаашид тус байгууллагын зүгээс нийтийн тээврийн салбарт тулгарч байгаа асуудлуудыг цэгцлэх зорилгоор гурван чиглэлийн ажлыг эрчимжүүлэх шаардлага байгааг Тэргүүлэгчдэд мэдээллэсэн. Тухайлбал,  байгалийн хийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжиж ажиллах шаардлага байгааг хэлсэн. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн парк шинэчлэл хийх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах ажлын хүрээнд шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэх хэрэгтэй байгаа гэв. Түүнчлэн насжилт өндөр, техникийн шаардлага хангахгүй болсон автобуснуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх нэн тэргүүний шаардлага байгааг тус газрын орлогч дарга Х.Булгаа хэлсэн юм.  

Танилцуулгатай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэд хэдэн тодорхой санал хэлсэн. Тухайлбал, Тэргүүлэгч Г.Төмөрбаатар “Нийтийн тээврийн салбарт цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх асуудал манайд хэр зохимжтой вэ. Цахилгаан станцын хүчин чадал хүрэлцэх үү. Бодит байдал дээр цахилгааны хангамжийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан нийтийн тээврийн үйлчилгээ зогсоход хүрвэл яах вэ” гэсэн асуудлыг хөндөж байв. Үүнд нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Энэ асуудал бол Засгийн газрын хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичгүүдэд туссан ажил. Бид үүнийг үе шаттайгаар хэрэгжүүлээд ажил болгоод явах ёстой” гэсэн хариулт өгсөн.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Улаанбаатар хот эко хот болох ёстой, цахилгаан болон байгалийн хийг нэвтрүүлэх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой гэсэн  байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Тэргүүлэгч Д.Бадарсангийн хувьд төрийн өмчит компаниудын парк шинэчлэлийг дариухан шийдэх ёстойг хэлээд цөөн автобусанд шүүлтүүр тавих гээд цаг алдаж байхын оронд цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийхэд хэчнээн төгрөг шаардлагатай, ямар ажил хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх тооцоо судалгаа гаргаж, бодит ажил болгох саналаа танилцуул гэсэн чиглэлийг өгсөн юм.

Парк шинэчлэлийг бүрэн хийхэд 200 автобус шинээр авах хэрэгцээ байгаа бөгөөд үүнд 60 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгааг нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа хэлсэн юм. Ийнхүү Засгийн газрын 43 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар нийтийн тээврийн салбарт хийж буй ажлын танилцуулга мэдээллийг Тэргүүлэгчид хэлэлцээд техникийн шаардлага хангахгүй автобуснуудыг шинэчлэх, эко автобус нэвтрүүлэх тодорхой бодлого гаргаж, арга хэмжээ авах, байгалийн хий болон цахилгаан хөдөлгүүрт автобус нэвтрүүлэх талаар бодлого боловсруулан танилцуулахыг мөн үүрэг болгосон юм. Мөн парк шинэчлэл хийхэд шаардагдах 60 тэрбум төгрөгийн төсөвт өртгийг нарийн тооцоолол гарган, боловсруулж хэлэлцүүл гэв.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.119.135)
    avtobusaa nem meer bna
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртдэг 3 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 6 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 7 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 11 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 11 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 12 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 20 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 27 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 1 цаг 21 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 1 цаг 26 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 1 цаг 58 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 2 цаг 14 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 2 цаг 17 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 28 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 2 цаг 33 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 14 цаг 33 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 14 цаг 59 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 15 цаг 22 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 16 цаг 53 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 19 цаг 11 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top