x

“Амгалан” станц орчмын үерийн хамгаалалтын барилгын ажил эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2015 оноос хойш газар чөлөөлөхтэй холбоотой маргааны улмаас 4 жил удааширсан Баянзүрх дүүргийн 8,10 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх УС-15, “Амгалан” дулааны станцын орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын явцтай энэ сарын 8-ны өдөр газар дээр нь танилцаж, тухайн ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн билээ.

Тодруулбал, үерийн суваг барих ажлын трассд орсон айлыг чөлөөлөх үүрэг даалгаврыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд, газар чөлөөлөлт хийгдсэний дараа барилгын ажлыг шуурхай үргэлжлүүлэхийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, үерийн усны  үерийн байгууламжийн цэвэрлэгээ хийх, авто зам руу ус орохоос сэргийлэх арга хэмжээ авах, шороон замыг тэгшлэх, засах, хайргаар хучих зэрэг үүрэг даалгаврыг Геодези усны барилга байгууламж ОНӨААТҮГ-т, Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон.

Эрдэнэтолгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилгын ажил нь хоёр үндсэн сувгаас бүрдэх ба нэгдүгээр сувгийн трассын газрыг чөлөөлөх асуудлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар өмчлөгчтэй харилцан тохиролцоонд хүрч хашаа, байшинг буулгах ажил эхэлсэн ба энэхүү сувагт хэрэглэх төмөр бетон эдлэлүүдийг бэлдэж дуусчээ. Тэгвэл үерийн хамгаалалтын хоёрдугаар сувгийн трапец суурийн цутгалтын ажил дуусч, хажуу налуугийн төмөр бетон эдлэлийг угсрах ажил хийгдэж байна. Энэ ажилд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавин ажиллаж байна.  

Үерийн байгууламжийн барилгын ажил дуустал тухайн орчны айл өрхийг усанд автахаас сэргийлэх зорилгоор Геодези, усны барилга байгууламж ОНӨААТҮГ, Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар-4” ОНӨААТҮГ-аас үерийн далан сувгийн хог хаягдлыг цэвэрлэх, зам дагуу шороон далан босгох ажлыг гүйцэтгэв.

Их хэмжээний үерийн усны нөлөөгөөр эвдэрсэн шороон замыг хайргаар хучиж, засах ажлыг Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ-аас судлан холбогдох төсөв, тооцоог гарган нийслэлийн Авто замын хөгжлийн газарт хүргүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртдэг 3 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 7 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 8 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 11 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 12 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 13 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 20 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 27 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 1 цаг 22 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 1 цаг 27 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 1 цаг 59 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 2 цаг 15 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 2 цаг 18 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 29 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 2 цаг 34 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 14 цаг 34 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 15 цаг 0 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 15 цаг 23 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 16 цаг 54 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 19 цаг 12 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top